Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Үүний дагуу өнөөдөр Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, тус дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба хамтран эзэмшигчид нь шаардлага хүргүүлэн кадастрын зургийн дагуу хэтрүүлэн барьсан хашааг татуулах ажлыг эхлүүлжээ. Тухайн хашаа нь иргэн н.Цогнямийн эзэмшлийн газар бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/787 тоот захирамжтай 15669 ам дөрвөлжин хэмжээтэй газар аж. Улмаар барилга барих зорилгоор хашаа хатгахдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ уртааш…
Зохиогч: Admin
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг энэ сарын 26-28-нд хүлээн авч байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 нам, 1 эвслийн хүсэлтийг хүлээн авлаа. Тодруулбал, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөв. Нам, эвслийн удирдлагууд сонгуульд…
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард Монгол орны нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд төвийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу, говийн зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна. Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр…
“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” гэсэн үндсэн илтгэл танилцуулгыг хийсэн юм. Хот хөдөөгөөс ирсэн 3100 гаруй оролцогчдын төлөөлөл албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авав. Малчин, хоршоологчдын хамгийн их сонирхож буй асуулт нь хөрөнгө оруулалтын зээл байв. Оролцогчдын зарим асуултад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ийм хариулт өгөв. -Өөр, өөр сумын малчид нийлж хоршоо байгуулж болох уу? -Болохгүй. Нэг сумын нэг багийн 9 ба түүнээс дээш айл нийлж хоршоо байгуулж болно. Хоршооны гишүүн нэг малчин айл 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын…
Дунд сургуулийн сурагчид дүрсгүйтэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгний эд хөрөнгө сүйдэллээ. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байна. Үүний өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарсан. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа 3, дотор талдаа 4 камераар бичлэг хийж баримтжуулан 2 сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай. Иймд автобусанд үйлдэгддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байна. Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж…
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Хөгжлийн банкны чанаргүй…
“Донор хамт олон”-оор шалгарч байсан байгууллага бол Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ). Өнөөдөр ЦССҮТ-ийн явуулын баг тус байгууллага дээр очиж цус цуглууллаа. ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн өндөр идэвхтэйгээр цусаа өгч байлаа. “Манай байгууллага ЦССҮТ-тэй гэрээ байгуулан хамтран ажилладаг. Уг гэрээнийхээ хүрээнд өнөөдөр цусаа бэлэглэх ээлжит өдөрлөгийг зохион байгуулж байна. ЦССҮТ-ийн их эмч Р.Энхтуяа цусаа өгөхийн эрүүл мэндийн болон нийгмийн ач холбогдлын талаар 30 минутын мэдээлэл хийсэн. Би өөрөө эмч мэргэжилтэй хүн болохоороо 2015 оноос хойш цусаа өгч эхэлсэн. Хамт олондоо ч уриалдаг. Ер нь нэг удаа цусаа өгөхөд суварга босгосон дайны том буян болдог гэж ярьдаг шүү дээ. Иймд элгэн түмэндээ…
Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой үйл явдлууд бараг сар орчим үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд огт сонсогдож байгаагүй баримтууд хөврөв. Эх сурвалжууд, учир мэдэх хүмүүсийн үе үе ярьж хэлсээр ирсэн “таамаг”-ууд ч дахив. Дахихдаа батлагдах маягтай болж эхлэв. Гол нь энэ сар орчмын хугацаанд “…С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн шалтгаантай байсан” гэдэг нь бараг тодорхой болж байх шиг байна. Гэхдээ хууль хяналтынхан тодорхой алхам хийж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Магадгүй, мэдээлэхгүй байгаа болохоос мөрдөн шалгах зэрэг бусад үйл ажиллагаанууд нь явагдаж байгаа биз ээ. Ямартай ч “…С.Зориг тухайн үед…
ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газраас хамтран Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Ачит ихт” компанийн эзэн П.Цагаан нарын вабер чатыг нийтэд дэлгэсэн. Ц.Элбэгдорж үүнийг эсэргүүцэж, “Л.Оюун-Эрдэнэ болон цагдаа нар намайг гүтгэж байна. Эвлүүлэг тарааж байна” гэв. Хачирхалтай нь “Оросын Ерөнхийлөгчийг шүүмжилсний хариуд хойд хөршийн даалгавраар Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар намайг оролдож байна” гэж хилийн чинадаас хээв нэг яриад сууж байна. Орос хэмээх их гүрэн манай огцорсон Ерөнхийлөгчийн үгэнд эмзэглэж, өс санана гэдэг юу л бол? Экс Ерөнхийлөгчийн ярьж байгаагаар бол Ерөнхий сайдын захиалгаар цагдаагийн байгууллага эвлүүлсэн баримт дээр түшиглэж гүтгэлэг тараасан болж таарлаа. Гэхдээ энэхүү баримт нь баталгаатай нотолгоо гэж цагдаа нар олон талаас нь…
А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын үзлэг хийлээ. Тэнгэр бүүдгэр, цасан шуургатай байна. Зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтон гулгаа үүссэн тул иргэд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Мөн -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, -Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, -Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Эх сурвалж: ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР