УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу “Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл болон гишүүд хуралдаж нэр дэвшигчдээ тодруулжээ. “Үндэсний Эвсэл” нийт 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Үүнээс жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлэхээр тогтжээ. Нийт 76 нэр дэвшигчийн 35 нь эмэгтэйчүүд байна. Жагсаалтыг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж, 2-рт УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орж байна. Улмаар Монголын либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа удаалж байна. sonin.mn
Зохиогч: Admin
АН нэр дэвшигчдээ ширүүхэн “зодоон” дунд тодруулжээ. Ямартай ч жагсаалт болон тойрогт нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны 00 цагаас өмнө амжиж баталсан байна. Тойрогт хууччуудаас гэвэл С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат, С.Баярцогт, бас сонгуулийн өмнө төрхөмдөө буцсан Ж.Батзандан нарын нэр харагдана лээ. Р.Амаржаргалыг эс тооцвол авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял сонсож байсан, шалгагдаж байсан хүмүүсээ нэр дэвшүүлэхээс татгалзсангүй. Тэр хүмүүсийг мөнгөтэй, бас нөлөөтэй байна гэхээс биш яахав. Бас Ерөнхийлөгч асан Х.Баттулга Булган, Хөвсгөл, Орхон аймагт өрсөлдөх мандатаа төвөггүй авчээ. Женко уг нь нэр дэвшихгүй гэж байсан ч энэ удаад бодлоосоо ухарсан бололтой. Тэрбээр АН-д хүчтэй байгаагаа…
МАН-ын Бага хурлын хуралдаан эхлэх гэж байна. Хуралдаанаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн тодруулах юм. МАХН-ын дарга асан Н.Энхбаяр 30 хувийн квот авна гэдэг саналаа МАН-ын удирдлагуудад тавьсан гэдэг. Энэ үүднээсээ өөрийн хүмүүсээ нэр дэвшигчдийн эгнээнд шингээхийн төлөө уйгагүй шахаж байгаа дуулдсан. Тэдний нэг бол Соёлын дэд сайд П.Баттөр. Түүнтэй МАН-ын төв байрны үүдэнд тааралдав. “Та нэр дэвших мандатаа авах нь тодорхой болсон уу? “гэж асуувал “Харин мэдэхгүй. Бага хурал л шийдэх байх” гэлээ. Д.Дорж
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ. Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй. Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа. Харин “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас үерийн эрсдэлтэй дээрх байршлуудад үе шаттай…
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.13-05.19 /нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Улстөрийн намууд өнөөдөр хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж СЕХ-д өргөн барина. МАН-ын Удирдах зөвлөл 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдах юм байна. Тус намын Бага хурлын хуралдаан ч мөн цагт болох аж. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид болон намын жагсаалтад орох нэрсийг эцэслээд Бага хуралд оруулах аж. Нэр дэвшигчдийг нааш, цааш нь болгох асуудлыг Бага хурлын гишүүд мэднэ. Гэхдээ Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг дагах биз ээ. Харин АН-ын Үндэсний бодлогын хороо 16 цагт хуралдахаар болжээ. Тус намын хувьд нэр дэвших асуудал дээр нэлээдгүй маргаантай байгаа аж. Д.Дорж
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын зургаан бөх хүч үзнэ. Тэмцээний 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, Эрдэнэбаяр нар барилдах юм. (Биеийн тамир, спортын улсын хороо)
Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан сонирхох нь бий. Гэхдээ барууны хэвлэлээр тийм ч нийтлэг мэдээ мэдээлэл гараад байдаггүй. Ирэх сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл гараад буй. Тэдгээрийн нэг бол ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн авлигын хэрэгтэй холбоотой гэх мэдээллүүд юм. Энэ талаар “The Liberum” сэтгүүлийн ахлах судлаач Альберто де Лука судлаж үзсэний дүнд дараах нийтлэлийг бичиж хэвлүүлжээ. Түүний нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Монгол Улс дэлхийд томоохонд тооцогдох газар нутагтай. Нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-р байрт ордог. Тийм боловч хүн ам цөөтэй. Ердөө гуравхан сая хүн буюу дэлхийд 121-д бичигддэг.…
АН-д дахин нэг жигүүр шинээр ургажээ. Гэхдээ намын одоогийн эрх баригчдад халтай хэдэн хүн эвлэлдэн нэгдсэн бололтой юм. Х.Алтанхуяг, Н.Цэрэнбат нар АН-ын дарга Л.Гантөмөрийн эсрэг удаа дараа хэвлэлийн хурал зарлаж, хилийн хоригт оруулах ёстой гэж мэдэгддэг бол саяхан АН-ын Үндэсний жигүүр гэх фракц шинээр төрж сонгууль дөхсөн үед Л.Гантөмөр нар руу чулуу шидээд эхэллээ. Тэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж хэвлэлийн бага зарлажээ. Ц.Элбэгдорж хэдийгээр “Би улстөрөөс хол хөндий байгаа, Миний оролцоо АН-д байхгүй” гэж зарлаж байгаа ч өөрийнх нь тавиулууд АН-ын бодлого тодорхойлох түвшинд хүрсэн гэж тус намын…
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг баталсан. Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн онлайн үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг төлөвшүүлэхэд хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэх юм. Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөх үйлчилгээнд 50 хүртэл ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Ажил олгогчид чиглэсэн хөдөлмөрийн харилцааны сургалтад аж ахуйн нэгж,…