Нийслэлийн АН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг зарласан. Гэтэл нийслэлийн Сонгуулийн хороо лайвчин гэх Даваагийн Мөнх-Эрдэнийг бүртгэхээс татгалзжээ. Энэ талаар нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт “өнөөдөр Нийслэлийн ИТХ-д АН-аас нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг хоёрыг бүртгэхээс татгалзсан байна. Бид нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын дарга асан П.Хадбаатар ажиллаж байгаа нь ашиг сонирхолын зөрчил” гэв. Д.Дорж
Зохиогч: Admin
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис мягмар гаргийн орой Ерөнхийлөгч асан Дональд Трамптай мэтгэлцсэнээс хойших 24 цагийн хугацаанд 47 сая ам.долларын хандив цуглуулсан тухай К.Харрисын сонгуулийн штабын төлөөлөгч CNBC телевизэд мэдээлжээ. Долоодугаар сард Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнөөс гарч, К.Харрисыг нэр дэвшүүлэхийг дэмжсэнээс хойш эрчимтэй өрнөж буй хандив босгох ажиллагаанд дээрх хэмжээний мөнгө томоохон түлхэц болж байна. 47 сая долларыг 600 мянга орчим хандивлагчаас ирүүлжээ. К.Харрисыг Филадельфи хотноо ABC телевизийн зохион байгуулсан мэтгэлцээнд ялсан гэж олон нийт үзэж байна. Ардчилсан нам, Бүгд найрамдах намын стратегичид болон албан тушаалтнууд “Д.Трамп мэтгэлцээний үеэр бухимдаж байсан” гэдэгтэй санал нэгджээ. К.Харрисын штабт цугларсан хандивын талаарх шинэ мэдээлэл нь хандив босгох өрсөлдөөнд хоцорсоор буй Д.Трампын кампанит ажилд бас нэг цохилт болж байна. Саяхан К.Харрисын штаб наймдугаар сард 361 сая долларын хандив цуглуулснаа зарласан нь Д.Трампын багийнхны тухайн сард цуглуулснаас /130 сая доллар/ хоёр…
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойд Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчдадаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан засаглалын дархлаа, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулж, хоёр хүрэхгүй жилийн хугацаанд шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсэд тулгуурлан боловсруулж, нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тодорхойлох шилжилтийн замыг…
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой байдаг. Гэтэл хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан тохиолдлууд гарсаар буйг албаныхан илрүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Байгаль орчны газрын даргын “Байгаль орчны зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан эргүүл, хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Экологийн цагдаагийн албатай хамтран наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн хушин ой зонхилон ургасан газар нутгаар 24 цагаар эргүүл хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын хүрээнд хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн,…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан авто зам засварын компаниудын удирдлагатай уулзлаа. Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл 65 байршилд авто замыг шинэчлэх юм. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилнэ. Харин ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Тодруулбал, Барилга хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байхаар баталсан. Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр…
Нийслэлийн АН үндсэндээ Х.Баттулгын гарт орсон гэхэд болно. Энэ утгаараа түүний талын хүмүүс нийслэлийн ИТХ-ын сонгуульд олноороо нэр дэвшиж байгаа аж. Улмаар орон нутгийн сонгуульд нэлээд хүч хаяж хотыг гартаа оруулахаар эрмэлзлэж байгаа нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын тэргүүлсэн нийслэлийн МАН орон нутгийн сонгуульд ногоон гэрлээр гарахад хэцүү болсон гэж улстөрийн хүрээнийхэн ярилцаж байна. Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр “Ардчилсан Намаас бөөн залуу Женкочид нэр дэвшиж байгаа. Болсон болоогүй энд, тэнд очиж лайв хийдэг бацаанууд байна. Үүнд мэргэжлийнхэн дуугарах хэрэгтэй. Ажил хийж үзээгүй, хүүхэд байхаасаа хойш хүнийг хөлсөөр шантайж хийдэг 20, 30 нөхрийг АН дэвшүүлсэн байсан. Тэдэнд та нар өгөөш…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ы Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл…
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампт ял оноох шүүх хурлыг ирэх 11 дүгээр сарын 5-нд болох сонгууль өнгөртөл хойшлуулах шийдвэрийг Нью-Йорк муж улсын Дээд шүүхийн шүүгч Хуан Мерчан баасан гарагт гаргажээ. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампт есдүгээр сарын 18-нд ял оноохоор төлөвлөж байсан боловч “сонгуульд нөлөөлж болзошгүй” гэсэн шалтгаанаар шүүх хурлыг санал хураалт дуустал хойшлуулахыг түүний өмгөөлөгчид наймдугаар сард шүүгч Х.Мерчанаас хүссэн байна. Х.Мерчан баасан гарагт мэдэгдэхдээ, уг хэргийг хэрэгсэхгүй болгоогүй тохиолдолд 11 дүгээр сарын 26-нд ял оноохоор төлөвлөж байна гээд, Д.Трампт оноосон ял түүний нэр дэвшиж буй сонгуульд “нөлөөлөх эсвэл нөлөөлөх зорилготой” мэт харагдахаас зайлсхийхийн тулд ийм шийдвэр гаргасан гэжээ. Энэ оны…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, дэд дарга Хань Жөн Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон БНХАУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтэр, цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна. Шалтгааны хувьд, скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал: Скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -486 (92.9%) Цахилгаан дугуйтай /сурон/ зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -20 (3.8%) Мопедтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -17 (3.3%) Мөн нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтэрээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14…