Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.…

Дэлгэрэнгүй

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэгч байгууллагаас өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаатарыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийв. Энэ холбооны дарга Д.Мөнхбаатар хийсэн мэдэгдэлдээ “Багш нарыг доромжилж, гутааж байгаа увайгүй ХҮН намын сайдаа огцруулахыг шаардаж байна. Боловсролын салбарын багш, ажилчид хоолны мөнгө ч үгүй ажилладаг. Унааны мөнгө гэж сард 11 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгөөр хоёр удаа л такси барина. Ядаж өдрийн 2000 төгрөгөөр гэж тооцоод 44 мянган төгрөг өгчих л дөө. Өөрсдөө хулгайлах болохоороо хилээ нээж байгаад 44 их наядаар нь хулгайлчихдаг. Яагаад боловсролын салбарт олигтойхон хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм бэ? Үндэстнийг мөхөөх, доройтуулах арга хэмжээг боловсролоор дамжуулан хийгээд…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод өнөө шөнө, маргааш өдөртөө сэрүүхэн байх тул гэр хорооллын айл өрхүүд галлагаа хийхээсээ өмнө пийшин зуухны бүрэн бүтэн байдлаа шалгаж, яндангаа хөөлөх, худгийг цэвэрлэж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг НОБГ зөвлөж байна. Сүүлийн 7 жилийн хугацаанд 103 хүн угаартаж нас барсан юм. Хамгийн аюултай ирэх жилүүдэд энэ тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Д.Дорж

Дэлгэрэнгүй

“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ маргааш болно. Автомашингүй өдрийг дэлхийн 1500 орчим хотод тэмдэглэн өнгөрүүлдэг бол манай улсад 12 дахь жилдээ болох гэж байна. Энэ өдрөөр зах, худалдааны төв ажиллахгүй бөгөөд Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн зохиогдож, төвийн зургаан дүүргээс арга хэмжээ зохион байгуулна. Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн…

Дэлгэрэнгүй

Энэ жилийн Орон нутгийн сонгууль НИТХ-д нэлээд ширүүн эхэлж байна. МАН, АН-ынхны хэрүүл олны анхаарлыг нэлээд татаж байна. Энэ утгаараа МАН, АН л өрсөлдөөд байгаа мэт боловч өрсөлдөөн МАН, АН, ХҮН намын дунд өрнөж буй юм. Нэг үгээр хэлбэл, МАН нь АН-ыг, АН нь МАН-ыг, ХҮН намынхан МАН-ыг өрсөлдөгчөө хэмээн үзэж байгаа бололтой. Шидсэн сумнууд иймэрхүү “бай”-тай байгаа юм. Эндээс МАН, АН буюу Х.Нямбаатар, Х.Баттулга нарын хоорондын зөрчил нэлээд хүндрэх тал руугаа орж байна. Х.Нямбаатар “…Х.Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн хотод нэр дэвшсэн. Туслах, жолоочоос нь эхлээд ах, эгчийнх нь хүүхдүүд, шантааж хийдэг лайвчид гээд нэр бүхий хүмүүс хотод нэр…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигатай тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагаагаар авлигын мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт 5 өдрийн сургалтыг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Олон нийтийн төв”-д эхлүүллээ. Авлигатай тэмцэхэд хуулийн тогтолцоо, мөрдөн шалгах арга техник, олон улсын хамтын ажиллагааны тогтолцоо, байгууллагуудын үр дүнтэй хамтран ажиллах нөхцөлийг сайжруулах замаар Монгол Улсын авлигатай тэмцэх чадамжийг нэмэгдүүлэх, мөрдөгч нарын ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилготой уг сургалтыг интерактив кейс судалгаан дээр суурилан дүрд хувирах дасгал ажиллуулж, багаар хэлэлцүүлэх хэлбэрээр зохион байгуулсан нь үр дүнтэй болж байна.  Энэ удаагийн сургалтыг НҮБ-ын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 107 дугаар тогтоолоор Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт оруулж, цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлсэн. Үүний дагуу Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэн, Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог бүх ангиллын уригчтай визийг цахим хэлбэрээр олгож эхэллээ. Уг 54 ангиллын визийг визийн зөвшөөрлийн адил зөвхөн уригчийн хүсэлтийг үндэслэж олгох бөгөөд гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдэж байна. Виз…

Дэлгэрэнгүй

“Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллах санаачилга дэвшүүлэн, өнөөдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Google Maps компанийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Самуэл Жесси болон холбогдох албаныхан оролцсон юм. “Google” компани өмнө нь ХБНГУ-ын Хамбург, Индонез улсын Жакарта, АНЭУ-ын Абу Даби, Энэтхэг улсын Бангалор зэрэг дэлхийн томоохон 10 хотод түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Ийнхүү Google хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж, Улаанбаатар хотын авто замын…

Дэлгэрэнгүй

УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд хуралдсан. Түүгээр, Засгийн газрын 2024-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нэгдсэн төсввийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэтүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм. Тэр чуулганы хуралдааны үеэр МАН-ын зарим гишүүн эсрэг байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн “Олон гоё зорилго зорилт дэвшүүлж болно. Эцсийн дүндээ зорилгодоо хүрэхийн тулд төсөв санхүүгийн үндсэн суурь…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 193 орноос 46 дугаар байрт оржээ. Энэхүү мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. 2022 онд энэ үзүүлэлтээр 74 дүгээр байрт жагсаж байсан бөгөөд 2024 онд 28 байраар урагшилсан байна. Мөн цахим оролцооны индексээр 193 орноос 37 дугаар байрт оржээ. Энэ нь 2022 оны үзүүлэлттэй харьцуулахад 20 байраар урагшилсан байна. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна Хот, тосгоны эрх…

Дэлгэрэнгүй