Зохиогч: Admin

УИХ-ын хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь хэсэг өчигдөр эхэллээ. Хоёр дахь сонсголоор том Тавантолгой буюу “Эрдэнэ Тавантолгой” ХК-тай холбоотой хянан шалгагч, шинжээч дүгнэлтийг хэлэлцэхээр товлоод байна.  “Алдагдсан боломж 40 их наяд байх боломжгүй” Хянан шалгагчийн алдагдсан боломжийн дүгнэлтэд, Монгол Улс экспортод чулуун нүүрс болон хүрэн нүүрс гаргадаг. Сүүлийн 10 жилийн дундаж үнийг тооцвол чулуун нүүрс 90 ам.доллар, хүрэн нүүрс 31 ам.доллар байна. Харин энэ хоёр нүүрсийг нэг үнээр тооцож, 40 их наядыг гаргасан нь үндэслэлгүй юм. Үндэсний аудитын байгууллагаас 2018-2022 оныг хамарсан тайланд, 2018 онд Монголоос Хятад руу экспортолсон, Хятад Монголоос импортолсон нүүрсний биет хэмжээнд 800 мянган…

Дэлгэрэнгүй

Израилын Керем-Шалом боомтоор тусламж ачсан машинуудыг Газын зурвас руу ням гарагт нэвтрүүлсэн тухай Израилын холбогдох албанаас мэдэгджээ. Уг боомт нь ХАМАС-ын дайралтын дараа буюу 10 дугаар сарын 7-ноос хойш хаагдаад байсан юм. Баруун эрэг дэх Израилын засгийн газрын үйл ажиллагааг зохицуулах албаны /COGAT/ мэдэгдэлд дурдсанаар, өчигдөр Газын зурвас руу тусламж ачсан нийт 201 машин нэвтэрсний 79 нь Керем-Шаломоор дамжин нэвтэрсэн байна. COGAT өмнө нь хийсэн мэдэгдэлдээ, Керем-Шаломоор Газын зурвас руу ачааны машинуудыг нэвтрүүлэх алхам нь тус зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж онцолжээ. Хүмүүнлэгийн тусламжийн ачааны машинуудыг Керем-Шалом боомтод шалгахыг зөвшөөрсөн шийдвэрийг Израилын Засгийн газар 10 дугаар сарын 7-ноос хойш анх удаа өнгөрсөн долоо хоногт гаргасны дараа дээрх мэдэгдэл гарсан байна. Тусламжийн машинуудыг Газын зурвас руу яаралтай…

Дэлгэрэнгүй

Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үйлчилдэг тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа талаар Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнээс тодрууллаа. -Нийслэлийн Төр захиргааны авто баазад хэдэн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг вэ? -Нийт 79 тээврийн хэрэгсэл өдөр тутмын үйл ажиллагаанд гардаг. Үүнээс 34 нь тэгш, 45 нь сондгой тоогоор төгссөн улсын дугаартай. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан үйл ажиллагаандаа тодорхой өөрчлөлт оруулан ажиллаж байна. Өнөөдрийн хувьд тэгш тоогоор…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.18) эхэлнэ. Хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаяр гишүүн ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.18) эхэлнэ. Хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаяр гишүүн ажиллаж байгаа…

Дэлгэрэнгүй

Улаанбаатарын энэ хүнд хэцүү асуудал өнөөдөр л үүссэн юм биш. Сүүлийн 30 жил хуримтлагдан, улмаар даамжирсаар яваад “хүнд өвчин”-ий хэлбэрээр илэрч байна. Ямар ч нам гараад, ямар ч мундаг сүрхий хүн ч хотын дарга болоод өргөс авсан мэт илааршихгүй. Бодлогогүй явж ирсэний гай ингэж гарч байна. Өнөөдрийн иргэдэд илүү хүндээр тусч байна. Төвлөрөлийг сааруулна гэж хэчнээн жил ярив? Үр дүнгээ өгөөгүй. Хот руу чиглэсэн нүүдэл огт багасаагүй. Дагуул хот байгуулна гээд л хөөрцөглөөд байсан. Хаана байна вэ? Их, дээд сургуулиудыг хотоос гаргана гэж миний мэдэхийн 20-иод жил ярьж байна. Үлгэр болоод дуусах шив. Одоо зөвхөн зоригтой, шийдэмгий арга хэмжээ л…

Дэлгэрэнгүй

“Ховд-ажлын байр” хөдөлмөрийн яармаг, нээлттэй өдөрлөг арга хэмжээг 2023 онд гурван удаа амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 4230 иргэд, аж ахуйн нэгж оролцож, нийт 1881 сул чөлөөтэй ажлын байранд 614 ажилгүй иргэн зуучлагдсан байна. Нийт ажилд зуучлагдсан иргэдийн 50 орчим хувь нь байнгын ажлын байранд зуучлагджээ. https://fb.watch/p14zOk8mI1/

Дэлгэрэнгүй

Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, Бага ангийн сурагчид /1-5 дугаар анги/ арванхоёрдугаар сарын 18-наас 29-н хүртэл Дунд /6-9 дүгээр анги/, ахлах анги /10-12 дугаар анги/-ийн сурагчид арванхоёрдугаар сарын 25-наас 29-н хүртэл цахимаар хичээллэх юм. Харин цэцэрлэгийн хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулж, ердийн цагийн хуваариар ажиллана. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулах эсэхийг эцэг эхчүүд шийдэх юм. ЕБС-иуд цахимаар хичээллэх, сурагчдын урт хугацааны амралт эхлэх гэж буйтай холбоотойгоор хүүхдийг эрсдэл, аюул осол, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Virginia” цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц Бусан хотын тэнгисийн цэргийн баазад ирлээ. “АНУ-ын байлдааны шумбагч онгоцыг байрлуулснаар бид тус улстай тэнгисийн цэргийн солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтарсан батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлэв. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Santa Fe” ангиллын “Los Angeles” цөмийн шумбагч онгоц Өмнөд Солонгосын Чежү арал дахь тэнгисийн цэргийн баазад байрласнаас гурван долоо хоногийн дараа уг шумбагч онгоц Сөүлээс зүүн өмнөд зүгт 320 км-ийн зайд орших Бусан хотод ирж байна. БНАСАУ энэ сард тив алгасагч баллистик пуужин харваж магадгүй байгаа тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Үндэсний аюулгүй…

Дэлгэрэнгүй

Цаг агаарын огцом хүйтрэл, амьсгалын замын өвчлөл, замын түгжрэлтэй холбогдуулж хотын захиргаанаас шийдвэртэй арга хэмжээ авч байгаагаа хотын  дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Сүүлийн үед  эрс хүйтэрч байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлага үүслээ. Цочмог хүйтрэл энэ сарын 20-ноос хойш үргэлжлэх төлөвтэй байна. Ойрын үед хөрсөн дээр -40 хэмийн хүйтэрч байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар маргаашаас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги орон даяар цахим горимд, энэ сарын 25-аас эхлээд 6-12 дугаар ангийн сурагчдын хичээлийг  цахимд шилжихээр боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой горимоор…

Дэлгэрэнгүй