Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Зөвхөн нүүрс биржээр зарагдаж байсан бол жонш, төмрийн хүдэр гаргах бэлтгэл ажил хангагдсан. 9 дүгээр сараас эхлээд жонш, төмрийн хүдрийг биржээр гаргахыг холбогдох газруудад үүрэг болгосон. Хөдөө аж ахуйн салбарт томоохон ухралт 2014 онд гарсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Женко Х.Баттулга нар хилээр гарч буй арьс ширийг хилээ хаачихвал дотооддоо үйлдвэр ихээр баригдчихна гээд экспортлохыг хориглосноор 60, 70 мянган төгрөгт хүрч байсан ширний үнэ доошоо унаж, үнэгүйдэх процесс явагдсан. 2014-2023 онд Монгол Улсад нэг ширхэг ч арьс ширний үйлдвэр байгуулагдаагүй. Бүх юмаа хааснаар хөгжсөн…
Зохиогч: Admin
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа. Мөн газрын ховор…
Москва, Пёньяны хооронд зэвсэг нийлүүлэх хэлэлцээр идэвхжиж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мягмар гарагт мэдэгдэл хийв. Тэрбээр Орос, Умард Солонгосын хооронд зэвсэг нийлүүлэх яриа хэлэлцээ идэвхжиж байгааг хэлээд, Украинд ашиглах зэвсгийг Орост нийлүүлбэл улс орон нь “томоохон төлөөс төлнө” гэдгийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд анхааруулжээ. Орост зэвсэг нийлүүлэх нь “Умард Солонгост сайнаар нөлөөлөхгүй бөгөөд тус улс олон улсын хамтын нийгэмлэгт үүнийхээ төлөөсийг төлөх болно” гэж Ж.Салливан мэдэгдсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Уатсон даваа гарагт Ким Жөн Ун, Путин нар уулзаж магадгүй гэж мэдэгдсэн бол “Нью-Йорк Таймс” сонин АНУ болон холбоотнуудын нэрээ нууцалсан албан тушаалтнуудын өгсөн мэдээллээс эш татан “Ким ирэх долоо хоногийн…
Нийслэлд албан бус тоогоор 1 сая 600 мянган хүн аж төрж байна. Монгол Улсын нийт хүн амын 4/3 нь гэсэн үг. Сүүлийн 20-иод жил агаарын бохирдлын талаар дээр, дооргүй ярьсан ч байдал нааштай шийдэгдсэнгүй. Утаанаас болж зүрх, судас, хорт хавдар, амьсгалын замын өвчин хүрээгээ тэлсээр байгаа нь байх л ёстой үзэгдэл үү? “Цэвэр агаар” сан байгуулж мөнгийг тэрбум тэрбумаар нь цацсан ч хэдэн хүн идэж уусан асуудалд ороогдоод л өнгөрсөн. Утаагүй зуух тараасан ч үлгэр болоод л дууссан. Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлээр тодрох болсоор удлаа. Эрх мэдэлтнүүд хэмлэлдэх нь эрээ цээрээ алдсаар, харин ард түмэн хордсоор… “Хасын”…
Тэдний гадаа очоод “Танайх чинь ямар сайхан ой дотор шахам амьдардаг юм бэ” гэхэд “Өө хүмүүс тэгдэг юм. Манайхыг энд газар авахад улаан халцгай байсан. Хүүхдүүдтэйгээ мод тарьсаар ийм болсон. 1.500 гаруй мод, бут тарьсан даа” хэмээн өгүүлсээр гэртээ урьсан Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй хуучилснаа толилуулъя. -Сайхан зусаж байна уу. Та одоогоор юу аязнаж байна даа. -Гойд хийсэн юмгүй дээ. Гэхдээ яаж зүгээр байх вэ. “Монгол хүний оршихуй” гээд ном бичиж байна. Улс үндэстнүүд өөрсдийн үзэлтэй болж байхад бид дуугүй байж болохгүй биз дээ. -Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап манай улсад айлчлаад буцлаа. Та энэ айлчлалыг…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг хэлэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгааг тэмдэглэв. Мөн НҮБ-ын…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо. Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж авлигын эсрэг тэмцэл, 5Ш ажиллагааг зарлаж, эдийн засаг, боловсрол, төсөв санхүү, баялгийн реформыг өрнүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө орон нутаг, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч “Шинэ сэргэлтийн 5 цагариг” концепцыг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, боомтуудаа автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд танилцууллаа. Реформыг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож, хөгжлийг боомилж буй хязгаарлагч хүчин зүйлс, тухайлбал авлигатай хамтран тэмцэхийг Ерөнхий сайд уриаллаа.…
Хошин шогийн тоглолт… “Алаад хаячихна шүү чамайг” гэж жүжигчин бүсгүй тайзан дээр цамнана. Үзэгчид, ялангуяа хүүхдүүд элгээ хөшиж, нулимсаа гартал инээнэ. Бас нэгэн хошин урлагийн хамтлагийн шоун дээр “Үүнийг нулим” гэснээ “Одоо залги” гэж хээв нэг шүлсээрээ наадаж “алиална”. Урлаг өөрөө гоо зүй. Энэ утгаараа гоо зүй, ёс зүйгүй урлаг гэж байх уу? “Урлагийг бүтээх үндсэн шаардлага нь гоо сайхан юм” гэж нэгэн алдартай уран бүтээлчийн хэлсэн үг яг одоо л үнэ цэнэтэй санагдана. Уг нь урлаг гэдэг агуу, тайз, дэлгэц гэдэг ариун. Тэр үзэл санаа одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл, хүнийг гэгээрүүлэх, хөгжүүлэх, нийгмийн харанхуйг гийгүүлэх зэрэг урлагийн өөрийнх нь…
Өнгөрөгч 1 дүгээр сарын 10-нд “МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний нэгдэл” нэртэй том жагсаал болов доо. Жагсаалд оролцсон нэгэн хижээл эр “Би 1990 онд 26-хан настайдаа энэ талбай дээр жагсаад явж байсан. Тэр цагаас хойш 30-аад жил өнгөрчихөөд байхад өвгөн би мөн л шударга ёс яриад орилоод явж байгаадаа үнэхээр харамсч байна” хэмээн ихэд уурссаныг зурагтаар олон хүн үзсэн юм билээ. Үнэндээ эргээд харахад тодорхой хүрээнд л гэхээс нийгэм, эдийн засагт зарим талаар ухралт хийчихэж. Сүүлийн 30-аад жил ээлжлэн төр засгийн эрх барьсан нөхдүүд шударга ёсыг мандуулж, ард түмнээ жаргаах талаар шөнө бүр зүүдэлтэл ярилаа. Үнэмштэл уйллаа. Бүр зодолдлоо.…
Германы Канцлер Олаф Шольц гүйж байгаад унаж бэртсэнийхээ дараа нүдээ боосон зургаа “Х” (хуучнаар Twitter) олон нийтийн сүлжээнд даваа гарагт нийтэлжээ. Энэ явдал бямба гарагт Берлины ойролцоох Потсдам хотод түүний гэрийн ойролцоо болсон аж. Тэрбээр энэ ослын улмаас ням гаргийн орон нутгийн сонгуулийн арга хэмжээг цуцалсан боловч хуваарийн дагуу ойрын өдрүүдэд олон нийтийн өмнө үг хэлнэ. Түүний бэртэл ноцтой биш хэдий ч зургаас нь харахад баруун нүдний орчимд болон хамар, эрүү нь хөхөрсөн байна. Канцлер “сэтгэл өөдрөг” байгаа боловч “зодуулсан хүн шиг” харагдаж байгаа, ирэх хэдэн долоо хоногт түүний харагдах байдалд дасгах үүднээс энэ зургийг нийтэлсэн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид түүний авсан бэртлийг засгийн газрын эвслийн доторх хэрүүл маргаантай холбон хошигножээ. Жил бүр багт наадам зохион байгуулдаг Кёльн хотын цахим хуудсанд, ирэх жилийн багт наадамд “Далайн дээрэмчин Олаф”-ын хувцас өмсөж ирээрэй…