Зохиогч: Admin

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс жил бүр шинэчлэн баталдаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа /хөтөлбөр, санхүүжилт/-г  2024 онд хэрэгжүүлэх асуудлыг анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа албан хаагчдын саналыг тусгах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. ХНХЯ, ХХҮЕГ, ХБХХҮГ, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, тасгийн дарга нар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлэг хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд оролцогсдыг аймаг, нийслэл, дүүргээр нь цахим хэлбэрээр бүсчлэн зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн бэлтгээд нэгдсэн хэлэлцүүлэгт танилцууллаа. Нэгдсэн хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-12 дугаар сарын 1-ний танхимаар аймаг, нийслэл, дүүргийн…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.12.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонслоо. Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” бэлтгэсэн мэдээллийг Улсын их хурлын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдлыг үнэлэхэд 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 10 аймгийн 22 сум цагаан зудтай, найман аймгийн 26 суманд зудархуу нөхцөлд шилжсэн байдалтай байна. Үнэлгээний мэдээллийг цаашид 10 хоног тутам шинэчилж гаргана. Зуншлага гантай, гандуу байсан говийн болон баруун бүсийн нутагт зудын эрсдэл өндөр, зуншлага сайтай ч намар их цас унасан төвийн болон зүүн бүс нутагт ч эрсдэл ихтэй байгаа нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхэлсэн. Энэ жил улсын…

Дэлгэрэнгүй

Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан байна. Тус хэрэгт одоо 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.11.30) нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ. Өнөөдөр (2023.12.01) ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХЭҮК-ын даргыг томилсон тухай УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулсан юм. Тэрбээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг ротацын зарчмаар дэвшүүлдэг байх санаачлага нь парламентат ёсны төлөвшилд шинэ соёл нэвтрүүлж буйг онцлоод хүний эрх бол нийтлэг эрх гэдгийг тэмдэглэхийн сацуу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хүний эрхийн тухай дотоодын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөвлөмж өгөх үндэсний байгууллага гэдгийг тодотгов. Түүнчлэн хүний эрхийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хараат…

Дэлгэрэнгүй

Эрх баригч нам шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаа оноос өмнө томилохоор болжээ. Одоогийн генсек Д.Амарбаясгалангийн хувьд 2016 онд энэхүү албан тушаалд очиж байлаа. Улмаар 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад “Би төрийн албан тушаалд очихгүй” гээд Ерөнхий нарийн бичгийн даргаараа үлдэж байсан юм. Харин 2022 онд Ц.Нямдоржийн оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон билээ. Хуулиараа бол төрийн өндөр албан тушаалтан улстөрийн намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах ёсгүй. Гэхдээ мань хүн өнөөг хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргаараа хавсран ажиллаж ирэв. Харин оноос өмнө намынхаа албан тушаалыг өгөх нь гарцаагүй болж байх шиг байна. Түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлтэй ярилцлаа Дүүргийн Засаг даргын хувьд ахмадын хороогоо хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байна вэ? Чингэлтэй дүүрэг 170 гаруй хүн амтай. Үүнээс хүн амын 10 орчим хувь буюу 17 мянга гаруй ахмад настнууд амьдарч байна. Дүүргийн 1-24 хороо бүрт ахмадын зөвлөл, тэргүүлэгчид ажиллаж байна. Тэдгээр ахмадын зөвлөлөөр дамжуулан ахмадуудтай хамтран ажиллаж, тэдний захиас сургаалийг сонсч, ажилдаа тусган ажиллаж байна. Бид ахмадын хороотой гүйцэтгэлийн гэрээ байгуулан өдөр тутмын үйл ажиллагааг нь санхүүжүүлж тухайн ажлыг хагас болон бүтэн жилээр нь дүгнэн ажилладаг. Мөн ахмадын зөвлөлийн ажлыг тогтмолжуулж, ахмадуудад хүргэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй болгох, тэдний…

Дэлгэрэнгүй

Өглөө, оройд автобусанд сууна гэдэг эрийн шандас, эмийн эрдэм шаардсан ажил болж. Автобуснууд буудлаасаа хол зогсож хүнээ буулгачихаад зугатаадаг 30 жилийн өмнөх дүр зураг өнөөдөр давтагдаж байна. Нэг автобусыг “барьж авсан” л бол бүгдээрээ орох гээд л үхэлдэнэ. Хаалга нь эвдрээд онгойхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Урд хаалгаар багтахгүй болохоор жолооч нь “хойгуураа ор” гэж хашгирна. Хойгуур орсон хүмүүс үнэгүй зорчих “эрх”-тэй болж байгаа юм. Лав л 5-8 хүн хойд хаалгаар нь шургах нь хэвийн үзэгдэл болжээ. Урд хаалгаараа орсон хүмүүсээс картаа дарах нь өдрийн од. Ийм байхаар нийтийн тээврийн алдагдал хэдэн тэрбумд хүрэх нь тодорхой шүү дээ. Жолооч…

Дэлгэрэнгүй

“Монгол Улсад хийгдсэн пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ, дам нөлөөллийг үнэлэх”  судалгааны дүнг хэлэлцэх хурал 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Блю Скай зочид буудалд боллоо.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах юм гэж уриалсан юм. Иймээс ЭМЯ нь бага насны хүүхдэд уушгины үрэвслийг бууруулахын тулд  пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлэн  үр дүнг нотолгоонд суурилан дүгнэхээр олон улсын хамтарсан судалгааг 2015-2022 онуудад хийсэн. Судалгааг Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, ДЭМБ-ын судалгааны багуудтай …

Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гишүүдийн асуултад хариулах үеэрээ “Дотоодод эмчилж, оношилж чадахгүй 26 төрлийн өвчний жагсаалт байгаа юм. Эдгээр өвчнийг оношилж, эмчлэх чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах зардлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Шинэ технологи нэвтрүүлбэл энэ чиглэлээр 50-иас доошгүй удаагийн тохиолдлыг гүйцэтгэх, тэрхүү зардлаа тухайн эрүүл мэндийн байгууллага өөрөө хариуцах журамтай. Эмнэлгийн байгууллагууд энэ төрлийн зардлаа бие даан хариуцдаг тул шинэ технологи нэвтрүүлэх ажил удааширалтай байгаа юм. Иймд эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах зардлыг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан” хэмээн онцлов.

Дэлгэрэнгүй

Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2024 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний хэлэлцүүлэг Удирдлагын академи дээр боллоо. Уг хэлэлцүүлэг дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын дарга С.Дамбий “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх бодлого” сэдвээр сонирхолтой мэдээлэл хийсэн юм. Тэрбээр ковидын дараах хоёр жилд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт эерэг гарч байгааг тоон баримт түшиглэн график үзүүлэлтээр танилцуулаад “Энэ бол Засгийн газрын зөв бодлогын үр дүнд гарч буй эерэг үзүүлэлт юм” хэмээн тодотгосон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сэргээх чиглэлээр төр засгаас авч буй арга хэмжээний үр дүнд 2022-2023 онд хөдөлмөрийн зах зээл өсөлттэй гарч байна гэсэн үг. Үүнийг…

Дэлгэрэнгүй