Монгол Улсын Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, татварын уян хатан бодлого, бага хүүтэй зээл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг өсгөх чиглэлд олон ажил хийж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар “Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” чиг үүрэгтэй “Хөдөөгийн сэргэлт” Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр “ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ХӨГЖЛИЙН НҮҮДЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ““Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын…
Зохиогч: Admin
НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсөлд тусгасан байна. Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий…
2023 оны 11 дүгээр сарын 10-нд давхар ногоон автобус шатсан хэрэг гарсан. Уг автобусыг худалдаж авах үед үйлдвэрлэгчид 7 жилийн чанарын баталгаа өгсөн боловч ердөө хоёрхон жил шугаманд яваад шатсан нь энэ. Өөрөөр хэлбэл, “идэр залуу насандаа” эвдэрсэн гэсэн үг. Хамгийн ноцтой нь 10 ширхэг давхар автобусыг Хөгжлийн банкны зээлээр 21 тэрбум төгрөгөөр худалдаж авсныг хотын дарга мэдэгдлээ. Тэрбээр “Бид өчигдөр шатсан автобусны асуудлаарх НОБГ-ын дүгнэлтийг хүлээж байна. Тэгсний дараа давхар автобус шатсан асуудлыг шийднэ. Үйлдвэрлэгч долоон жилийн баталгаа гаргасан учраас бид мэдээллийг хүргүүлсэн. Нийт 21 тэрбумаар 10 автобус худалдан авсан” хэмээн тодотгов. Өөрөөр хэлбэл, нэг ширхэгийг нь 2.1 тэрбум…
Сургуулийн хүртээмж муугаас сурагчид 3 ээлжээр хичээллэх үзэгдэл арилсангүй. Нэг ангид 50-60 хүүхэд чихэлдэн номын дуу сонсч байна гээд бодохоор сургалтын чанар ямар байх нь ойлгомжтой. Цэцэрлэгийн ачаалал ч хэтэрч, хүссэн хүүхэд болгоныг авах боломж муу хэвээр байна. Дунд сургуулийн нэг ангид байсан найз маань Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг. Түүний хувьд хамгийн хүнд хэцүү цаг үе бол намар. 8 дугаар сар гараад л “Миний хүүхдийг авчихаач” гэсэн гуйлга эхэлж бүр 10 сар дундаа орох хүртэл тасралтгүй үргэлжилнэ. Гуйсан, уйлсан дуулсан болгоных нь хүүхдийг аваад байх ямар ч бололцоогүй. Яагаад гэвэл нэг ангид нь 55-60 хүүхэд “шпротлох” нь холгүй багатаж…
Испанийн Ерөнхий сайдын албыг дахин хашихын тулд Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдэд өршөөл үзүүлэх гэсэн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Педро Санчесын төлөвлөгөөг эсэргүүцэн орон даяар хэдэн арван мянган хүн ням гарагт жагслаа. 2017 онд Каталоны тусгаар тогтнолыг тунхаглахыг оролдсон улс төрчдөд өршөөл үзүүлэх тухай хуулийг батлуулах асуудлаар “Каталоны төлөө хамтдаа” (Junts) намтай Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тохиролцоонд хүрсэн юм. Уг тохиролцоо улс орныг бүхэлд нь цочирдуулж, П.Санчесын консерватив Ардын намын (PP) өрсөлдөгчид түүнийг “өөрийн улс төрийн ашиг сонирхлын үүднээс хууль дээдлэх ёсыг гажуудуулсан” гэж буруутгажээ. “Шинээр сонгууль явуулахаас нааш бид дуугүй суухгүй” гэж “РР” намын дарга Альберто Нунез Фэйжоо Мадридын Пуэрта-дель Соль талбайд цугларсан олонд хандан мэдэгджээ. Мадрид хотод 80 мянган хүн жагсаалд оролцсон гэж эрх…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүсэв. Энэ үеэр “И-Монгол академи” академийн захирал Б.Мягмарнаран “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийн талаар танилцууллаа. Тэрбээр “Бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем, мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn зэрэг төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын 329 нь хувийн хэвшлийнх. Цаашид бүх…
ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Парламент Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Та сайдын зөвлөхийн хувьд хуулийг өөрчлөх ажлын хэсэгт орж ажилласан. Эрүүгийн хууль бол хүний хувь заяатай холбоотой чухал эрх зүйн акт. Энэ хуулийг өөрчлөх гол шалтгаан нь юу байв? -Хэд хэдэн шалтгаан байна гэж үзсэн. Нэгдүгээрт, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа онц ноцтой гэмт хэргийн тоо өсөж, нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Үүний нэг нь Эрүүгийн хуулийн ялын бодлого хөнгөн, оновчтой биш байгаа байдал юм. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн бага насны хүүхдийг…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 700 гаруй хүнтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ үеэр Хотын дарга замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, шийдвэрийг танилцуулсан бол Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс “Тээвэр логистикийн оновчтой шийдэл”-ийг танилцуулсан. Тодруулбал, хүнсний бараа, бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн тээвэрт шилжүүлэх саналыг гаргасан бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ нь эдийн засаг, зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй гэдгийг хэлж байлаа. Хүнсний худалдаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Шөнийн түгээлтийг “Ковид-19”-ийн үед хэрэгжүүлсэн. Тухайн үед тулгамдсан асуудал…
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Дунд гол дагуу байрлаж байсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулган, газар чөлөөлж дууслаа. Тус газар чөлөөлөлтийн ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аравдугаар сарын 27-нд эхлүүлж, буулгалтыг “Баттөгс Жонон” компани гүйцэтгэсэн юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: – Нийслэлийн зүгээс “Шунхлай трейдинг” ХХК-тай харилцан тохиролцож, албадан бус харилцан ойлголцсоны үндсэн дээр газар чөлөөлж дууслаа. Улаанбаатар хот дундуур урсаж буй Сэлбэ, Дунд голын голдиролд барьсан барилга, байгууламжууд нь үерийн эрсдэл…
Энэ сарын 8-ны орой Улаанбаатар хот үндсэндээ бүхэлдээ тэг зогсов. Авто замууд бүрэн түгжирч, иргэдийн уур унтуу дээд цэгтээ хүрсэн. Тэр тусмаа цахим орчинд төр засгаас албаар түгжрүүллээ гэж хардсан сэтгэгдлүүд хөвөрсөн. Уулзваруудыг албаар хааж, галт тэргийг 28 удаа явуулж гацаалаа гэсэн юм. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулийн төслийг хотын дарга Х.Нямбаатар оруулж ирснээр багагүй хэл ам дагуулж байгаа. Тэр дундаа төлбөртэй бүс байгуулна гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Харин ингэж түгжрэлийг зориудаар бий болгож, иргэдийн сэтгэгдлийг өөрчлөх, үүнийхээ дагуу түгжрэлийг бууруулах хуулийн төслийг дэмжүүлэх оролдлого байсан гэж хардах хүн олон байна. Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН