УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч өрнөж байгаа аж. УИХ-ын нэг гишүүн баасан гаригийн чуулганы үеэр “…Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр ирж Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсны эцэст бүлэг төлөөлсөн гишүүнтэй 20 минут шууд ярилцах хуультай. Энэ бол УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль. АН-ыг төлөөлж миний бие Ерөнхий сайдтай 20 минут асуулт асууж мэтгэлцээний хэлбэрээр ярилцах ёстой байсан. Гэвч Ерөнхий сайд хууль зөрчиж ирсэнгүй. Уг хуулийн 112.4 дүгээр зүйлд “…Ерөнхий сайд өөрөө ирж мэдээлэл хийнэ” гэж заасан. УИХ бол хууль тогтоох байгууллага. УИХ-ын гишүүд гагцхүү хуульд захирагдах ёстой. Тиймээс хууль…
Зохиогч: Admin
Цаг уурын байгууллагаас ирэх арваннэгдүгээр сарын урьдчилан төлөвийг гаргасан байна. Арваннэгдүгээр сард агаарын дундаж температурын хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим орох боловч нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Завхан аймгийн зүүн, Баянхонгор аймгийн хойд нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад…
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр эрчим хүчний үнийг нэмэхийг эсэргүүцэж байгаагаа ищлэрхийлсэн. Үүний дараа эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон тул эмч нарын цалинг нэмж чадахгүй болсон талаар мэдээлж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Тэд энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяна гэв.
Түүх сөхөе. 1996 оны УИХ-ын сонгуулиар МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. Засгийн газраа ч дангаараа бүрдүүлэв. Гэвч ердөө хоёрхон жилийн дараа М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан юм. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин бус өөрсдөө танхимаа тараачихсан. Энэ нь ардчилсан хүчин дотоод зөрчилдөө идэгдсэний яруу тод илэрхийлэл байлаа. Дараагийн Засгийн газрыг эмхлэн зохион байгуулах эрхийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын фракц хэрэгжүүлж Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон ч М.Энхсайханы танхимаас ч богино насалсан билээ. Энэ нь мөн л “Ардчилсан холбоо” эвслийн бусад бүлэглэлүүдийн хагарлын үр дагавар байлаа. Энэ дотоод зөрчил илаарших нь бүү хэл улам даамжирч Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулснаар…
НҮБ-аас боловсруулсан тайланд дурдсанаар өнөөгийн хэрэгжиж буй бодлого нь 2100 он гэхэд дэлхийн дундаж цаг агаар цельсийн 3.1 хэмээр нэмэгдэж дулаарна гэжээ. Мөн Азербайжан улсад зохион байгуулагдах COP29 чуулганд улс орнууд утааны шинэчилсэн стратегийн талаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа талаар дурдсан байна. 2015 онд улс орнууд уур амьсгалын аюултай нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд цаг агаарын 1.5С (2.7 F) хэмд байлгахаар Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Ирээдүйд авах арга хэмжээ өгсөн амлалтын дагуу агаарын хэмийг 2100 он гэхэд цельсийн 2,6 хэмээс 2,8 хэмийн дулаанд байлгахаар тооцоолсон байдаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай улс орнуудын амлалтуудын хэрэгжилтийг дүгнэдэг Emissions Gap /Агаарын…
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон юм. Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна.…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын…
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хамт олонд нь баяр хүргэлээ. Нэгдсэн Үндэстний байгууллага 1945 оны аравдугаар сарын 24-нд олон улсын хууль, эдийн засаг, нийгмийн хөгжил болон хүний эрхийг ханган ажиллахаар байгуулагдсан, энэ нь дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших томоохон дэвшил болсон юм. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж НҮБ-д төрийн далбаагаа мандуулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 60 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хангах, олон улсын тавцанд өөрийн орны…
МЭК судалгааны байгууллага 2024 оны аравдугаар сарын “Улс төрийн барометр”-ийг зарлалаа. Тэд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1750 иргэнээс 2024 оны аравдугаар сарын 16-21-ний хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар цуглуулсан мэдээллийнхээ дүнг танилцуулжээ. “…Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү” гэсэн асуултад судалгаанд оролцогчид 1-10 хүртэл оноогоор хариулт өгсөн байна. Ингэхэд түүний оноо өнгөрсөн есдүгээр сарынхаас 0.2 пунктээр унаж, 5.2-оор үнэлэгджээ. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг иргэд долдугаар сард хэрхэн үнэлсэнтэй давхцаж байна. Түүний үнэлгээ наймдугаар сард 5.1 болж 0.1-ээр буурсан. Харин есдүгээр сард 5.4 болж өссөн. Энэ нь Оросын ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотой байх магадлалтай…
Улсын Их хурлын гишүүн Л.Мөнхбаясгалантай ярилцлаа. -Та энэ долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдтай мэтгэлцээн хийнэ гэсэн байна лээ. Энэ талаараа тодруулахгүй юу? -Үүнийг жаахан тайлбарлах хэрэгтэй юм билээ. Өмнө нь баасан гариг бүр Ерөнхий сайд чуулган дээр мэдээлэл хийдэг. Сөрөг хүчний гишүүд нь асуулт асуудаг байсан. Харин шинэ дэгээр бүлгийг төлөөлж мэтгэлцэгч гишүүн байгаад 20 минутын турш микропоныг нь нээж өгөх юм билээ. Энэ хооронд залгуулаад асуулт, хариулт гэсэн байдлаар явна. Тухай бүрдээ сэдэвтэй байна. Энэ удаад Боомтын сэргэлтийн хүрээнд байх юм. Мөн D-парламент дээр ард түмнээс асуулт авна. Өмнө нь манай намын бүлгийн дарга эсрэг…