Зохиогч: Admin

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулна. Үзэгдэх орчин хангалтгүй үед ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар шар дарцгийн гэрэл ойлгогчийг 100-150 метрийн цаанаас хараад, хурдаа сааруулж, аюулгүй байдлыг хангадаг. “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулахад тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Энэ удаагийн аяны хүрээнд НЗДТГ, нийслэлийн Боловрсолын газартай хамтран нийслэлийн 315 ерөнхий боловсролын сургууль,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ардчилалын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали Улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Австралид монголын 6,000 гаруй залуус, түүний дотор 60 орчим оюутан…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод давхардсан тоогоор 62 хоног 3100 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын хүрээнд нийт 112600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 70 удаагийн…

Дэлгэрэнгүй

АН-ын залуу гишүүн, УИХ-ын гишүүн Ө.Шижир Ц.Элбэгдорж,  С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын ахмад улстөрчтддөө хандаж “Ах нар одоо бүгдээрээ амарцгаа…. Та нар өнгөрсөнд чадаагүй ирээдүйд ч чадахгүй…”  гэж хатуухан үг чулуудсан юм. Үүнийх нь хариуд АН-ын дарга асан С.Эрдэнэ “Шижирээ дарангуйллын эсрэг амь насаараа дэнчин тавьж тэмцэж Ардчиллын суурийг тавьж галыг асаалцсан хүмүүсийг амарцгаа гэж байгаа бол 1-рт чамд тийм эрх байхгүй, 2-рт чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй цүнх барьж лифтээр өгсөж эрх мэдэлд хүрсэн нусан буу ингэж томордоггүй юм?!!” хэмээн хариу барив.

Дэлгэрэнгүй

Дараах сумдын нутгаар цастай байна: Баян-Өлгийн баруун, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр 0.0-8.0см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Түдэвтэйд 8.0 см, Тосонцэнгэлд 7.0 см, Нөмрөг, Сонгинод 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0см цасан бүрхүүл тогтсон байна гэж НОБГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа. Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион байгуулж буй нь талууд гурван талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйн илрэл юм. Засгийн газрын тэргүүн нар гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын…

Дэлгэрэнгүй

УИХ-ын даргын зөвлөх Н.Булгантамиртай УИХ-ын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил”-ийн талаар ярилцлаа. -Улсын Их Хурлын даргын танилцуулж буй “Гурван төгөлдөршил” бодлогын талаар товч мэдээлэл өгнө үү? -2024 оны Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулиар бүрдсэн, олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй анхны парламентаас ард иргэд олон зүйлийг хүлээж байна. Учир нь шинэ парламент салбар бүрийн төлөөлөл, судлаач, туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдлээ. 27 настай УИХ-ын залуу гишүүнээс эхлээд нэр хүндтэй олон хүмүүсээс парламент бүрдсэн тул олны анхаарлын төвд байна. Монгол Улсын Их Хурлын дарга “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулаад байна. Энэхүү бодлого нь иргэдийн өдөр тутмын амьдралд чөдөр тушаа болсон хуулийн заалт, эрх…

Дэлгэрэнгүй

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Их хурлаас 107 дугаар тогтоолыг гаргаж Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл цахим платформд бүртгэлтэй хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн зөрчлийн хуулиар торгуулахгүй гэдгийг нийтийн тээврийн бодлогын газраас хэлж байна. Албан бус тоогоор…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Аравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувийн гүйцэтгэлтэй. Орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг өгсөн. Дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийсэн. Цахилгаан хангамжийн 2755 шугам, тоноглолын бэлтгэлийг хангаж, 6-10 кВт-ын 257 ажлыг цахилгаан дамжуулах шугам сүлжээнд нийлүүлээд байна. Ингэснээр цахилгаан хангамжийн өвлийн бэлтгэл 94.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тэгвэл нийслэлийн иргэдийг өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчээр тасалдуулахгүй байлгах тухайд Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий…

Дэлгэрэнгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг Вьетнам улсын “МЕДИТРОНИК” ХХК-ийн ерөнхий захирал Нгуен Мань Туан, Үндэсний ассамблейн гишүүн, эм зүйн ухааны доктор, дэд профессор, Ханой хотын АУИС-ийн эмнэлгийн дарга Нгуен Лан Хью, Оношлогооны төвийн захирал Ле Туан Лин, Сэргээн засахын төвийн захирал Хоанг Ти Хонг Ван нарыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Вьетнамын зочид төлөөлөгчид ГССҮТ-ийн удирдлагыг Ханой хотын АУИС-ийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулах, гэмтэл согогийн чиглэлээр хамтарч хийх томоохон ажлуудыг ярилцаж төлөвлөсөн байна. Энэ хүрээнд ГССҮТ-ийн сувилагч нарын урт болон богино хугацааны сургалтад хамруулах, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр сургаж чадавхжуулах, Вьетнам болон Монгол эмч…

Дэлгэрэнгүй