Зохиогч: Admin

Гэмтлийн болон хүүхдийн эмнэлгийн ачаалал стандарт хэмжээнээсээ давсан нь удаан үргэлжлэх тусмаа аюултай үр дагавар. Цас мөсний улирал эхлээгүй байхад гэмтэж бэртсэн хүмүүсийн хөлд дарагдсан, тэдэнд үйлчлэх эмнэлэг нь ганцхан. Ханиад томууны “сезон” болоогүй байхад Эх нялхасын эмнэлэгт ганцхан шөнө 460 хүүхэд хандаж байна гээд бодохоор гамшиг цаашаа. Үргэлжлээд Хавдрын эмнэлэг гэдэг зарим хүнд орой нь үл харагдах уул мэт цаг нь олдоход хэцүү газар бий. Эхний ээлжинд энэ гурван эмнэлгийн тоог ядаж нэгээр нэмчих, биш ээ нэмүүлчих юмсан! Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлөөс барилгын гадна фасадыг манай орны эрс тэс цаг уурт тохируулж стандартыг үнэлж, дүгнэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Хяналт шалгалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хамтран өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр Монгол Улс болон олон улсад барилгын фасад болон дулаалгын материалын хэрэглээ өнөөгийн байдлын судалгааг гаргаж, танилцуулсан юм. Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдлын талаар НХШГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч С.Мөнхцэлмэгээс тодрууллаа. Тэрбээр “Бид барилгын гадна фасад болон дулаан тусгаарлах материал үйлдвэрлэж байгаа…

Дэлгэрэнгүй

Энэ УИХ анхныхаа улсын төсвийг хэлэлцэж байна. Урьд урьдны УИХ-аас огт өөрөөр, ер нь бол жинхэнэ хэлэлцүүлэг өрнөв. Төсвийн шүүсийг ч чадлаараа шахах шиг болов. Түүний зэрэгцээ шинэ гишүүдийн зарим нь хэн нь хэн бэ гэдгээ ч таниулж амжив. Мэдээж, 126 гишүүнтэй, тэдний нэг хэсэг нь намуудын жагсаалтаар, нэлээд нь тойрогт нэр дэвшиж сонгогдсон болохоор байр суурийн зөрүү ч гарч байгаа харагдлаа. Жишээлбэл, тойрогтой гишүүд “Таван тэрбум”-ын эрх мэдэл авах гэж чамгүй чардайв. Харин жагсаалтын гишүүд, дээрээс нь тойргоос сонгогдсон шинэ гишүүд түүнийг нь дэмжихгүй, шүүмжлэлтэй хандаж байв. Нэг үгээр хэлбэл, парламентын ардчилал сая нэг цухалзаж эхлэв бололтой. Үүний нэг…

Дэлгэрэнгүй

Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд зорчигч тээврийн хэсэгт 30 ширхэг, ачаа тээврийн хэсэгт 28 ШИРХЭГ БАРИЛГА байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ТЕЛЕХЯНАЛТЫН СИСТЕМ, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх УХААЛАГ ГАРЦУУД, өндөр хүчин чадлын РЕНТГЕН төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. 2024 оны эхний 9 сарын байдлаар улсын хилээр 216 мянган ачааны автомашин улсын хилээр нэвтэрч,  3.1 сая тонн ачааг улсын хилээр нэвтрүүлсэн. Үүнийг 2023 оны бүтэн жилийн үзүүлэлттэй харьцуулахад хилээр нэвтэрсэн ачааны автомашины тоо 28 хувиар, ачаа эргэлт 26 хувиар тус тус өссөн байна. Зорчигч тээврийн шинэ цогцолборт хүлээлгийн болон үйлчилгээний танхимуудыг цогцоор…

Дэлгэрэнгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Бүгд хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр батлав. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр, хүчин чармайлт болохыг онцлов. Монгол Улс уг тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлж ирсэн ба энэ жилийн тогтоолд НҮБ-ын нийт 36 гишүүн улс…

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв. “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт тэрбээр хүндэт зочноор оролцож байна. Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүний хамт “Шанхайн экспо”-д өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн олон төлөөлөлтэй оролцож буйгаараа онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ази,…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд АНУ даяар 60 дахь удаагийн бүх нийтийн сонгууль эхэлж байна. Энэ сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөөс гадна Конгрессын Сенатын танхимын 33 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, 11  муж улс ба хоёр нутаг дэвсгэрийн захирагчид, түүнчлэн орон нутгийн эрх барих байгууллагуудыг сонгоно. Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө одоогийн дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Миннесота муж улсын захирагч Тим Уолц нарын хослол Ерөнхийлөгч асан Д.Трамп, Охайо муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Жеймс Дэвид Вэнс нартай өрсөлдөж байна. Сүүлийн хэдэн сард хоёр нэр дэвшигчийн кампанит ажил эрс идэвхжиж, бие биенийгээ хатуу ширүүнээр шүүмжлэх болсон юм. Өдгөө…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.05) хуралдаан 10 цаг 57 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Байнгын хорооны дарга Р.Сэддорж төслийн талаар танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.6 дахь хэсэг, Төвбанк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйл 1, 2, 3 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 273 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор Шанхай хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг Шанхай хотын дарга Гун Жөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид угтав. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж, Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Шанхай хот болон Жөжян мужийн удирдлагатай уулзана.

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Тэгвэл аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглож, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Түүнчлэн тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус барилгыг буулгаж, дахин барихаар болжээ. Холбогдох журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барих юм. Тиймээс гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгана. Энэ…

Дэлгэрэнгүй