8-р сарын 22-нд Баянхонгор аймагт болсон “Хөх Монголын хөх туг” чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы дарга Х.Баттулга үг хэлжээ. Энэ үеэрээ тэрээр “Бидний газрын доорхи баялгийг авахын тулд бидний газар нутгийн эзэн биш болгож байна. Энд нам хамаагүй. Нам дамнасан санхүүжүүлдэг баялгийн эзэд. Өнөөдөр биднийг намаар нь талцуулж, хооронд нь зодолдуулж байгаа, үзэн ядуулж байгаа. Тэр муу МАН-ын тэр, энэ муу АН-ын тэр гэх мэтээр. Гэтэл ердийн малчин хүнд нам ямар хамаа байна аа! Бид нар яагаад 33 жил нам нам гэж талцсаныхаа хариуг ядуу гэдэг шийтгэлээр авч байгаа юм. Өнөөдрийн “Хөх Монголын хөх туг” гэдэг маань…
Зохиогч: Admin
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” хавсралт №3 “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчид: №2 Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцагч Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч МУЗГ-ын тогтоол: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531721718341…
Хөвсгөл цэнгэг устай нуур. Машин тэрэг живээд байвал ус нь бохирдож, улмаар загас жараахай нь үхэж үрэгдэж, бүр цаашилбал далай ээж маань “гүн хордлогонд” орох эрсдэлтэй. “Цаг агаар зөөлөрч байна. Мөсөн дээгүүр тээвэр хийх, зорчихыг хориглоно” гэж анхааруулсаар байхад дураараа давхиж машин тэргээ живүүлж, өөрсдөө арай гэж амь гарсан тохиолдол олон бий. Одоогоос хоёр жилийн өмнө цагаан сарын дараа Хөвсгөлийн Хатгалд Мөсний баяр боллоо. Машинтай явахыг хориглосон тууз татчихсан газар руу автобус давхиж ороод ар талын дугуйгаараа цөмөрсөн тохиолдол гарсан. Жолоочийн хэнэггүй, хариуцлагагүйгээс иймэрхүү тохиолдол удаа дараа гарсан, гарсаар байгаа. Тийм учир мөсөн дээгүүр зорчихгүй байлгах, хэрэв зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг…
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад холбогдох сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг хянан шалгаж буй Жоржиа муж улсын шүүгч Трампаар 200 мянган ам.долларын барьцаа төлүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Д.Трамп болон түүнтэй хамт шүүхэд дуудагдаж буй 18 хүн баасан гаргийн үд гэхэд Атланта хотын шүүхэд өөрийн биеэр очих шаардлагатай болж байна. Барьцааны бичигт дурдсанаар, Д.Трамп гэрчүүдийг заналхийлэх, айлган сүрдүүлэх оролдлого хийгээгүй тохиолдолд шүүх хурал хүртэл чөлөөтэй байх боломжтой. Д.Трампын хувьд, хууль бус үйл ажиллагаа явуулсан, худал мэдүүлэг өгсөн зэрэг өөрийг нь буруутгаж буй 13 хэргийг үгүйсгэж байгаа юм. “Шүүгдэгч нь эл хэрэгт холбоотой бусад шүүгдэгч, гэрч болох хэн нэгнийг айлган сүрдүүлэх, шударга ёсыг…
Сошиал ертөнц буюу ФБ гээч юм хүн төрөлхтний ахуйд хүч түрэн орж ирснээс хойш монголчууд чухам л хүнээ байж байна даа. Уг нь цахим технологи гэдэг нь мэдээлэл солилцох, сайн сайхныг түгээх суваг юм шүү дээ. Харамсалтай нь ерөнхий дүр зургаараа бусдыг үгүйсгэх, харлуулах, гүтгэх, өөлж муулчлах, хийсэн бүтээснийг нь баллуурдах, зохион байгуулалттайгаар дэвслэх, мууг нь үздэг бохир намаг болж хувирсан байна. Ёс бус үг хэллэг ч газар авлаа. Монголын ирээдүй болсон хүүхэд залуус ийм орчинд ямар хүмүүжил авч, хэн болох вэ?! Монголчууд хүний мууд дурлахаас хамгийн их цээрлэж ирсэн түүхтэй. Одоо тэрхүү сайхан чанар ФБ гэгчийг дагаад устах төлөвтэй.…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, оролцогчид саналаа хэлэв. “Кинг Таур” хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: “Сууц өмчлөгчдийн холбоонуудыг хөрөнгийн менежментийн компани болгож өөрчилмөөр байна. Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна. СӨХ-нууд хүний нөөцийн хомсдолд орсон байна.” “Хангарьд” СӨХ-ны дарга н.Жаргал: “Яармагийн Арцатын аманд улсын сургууль, цэцэрлэг алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна. Барилгыг баригдаж дуусаагүй байхад улсын комисс хүлээн авч байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөнгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна.” “Оч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун: “Улаанбаатар…
Судалгаанаас үзвэл зам тээврийн ослоор амиа алдах эрсдэл Монголд Япон улстай харьцуулахад 7 дахин өндөр байна!! Зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд гэрлэн дохион дээр зогсдоггүй балмад жолооч нарт хатуухан сануулга хэрэгтэй болжээ. Иргэдийн ярьж байгаагаар ялангуяа 18 цагаас хойш гэрлэн дохион дээр зогсдоггүй жолооч нэртэй ухамсаргүй этгээдүүд олон байдаг аж. Тээврийн цагдаагийн газар камерын хяналтаа сайжруулж дүрэм журам зөрчсөн жолооч нарт хатуу арга хэмжээ авахгүй бол тэд хүн хохироосоор л байх бололтой. С.Сүрэн
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсон, шийдлийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ байдаг. Өнөөдрийн уулзалтад түүврийн аргаар сонгосон 30 СӨХ-ны төлөөлөл оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “СӨХ бол иргэдтэй тулж харьцдаг анхан шатны байгууллагын нэг. СӨХ-дтой холбоотой маш олон асуудал бий. Тиймээс өнөөдрийн уулзалтаар СӨХ-дын төрийн байгууллагуудтай харилцах харилцаа, уялдаа холбоог сайжруулж, асуудлуудаа нэгтгэн, шийдэл эрэх боломж бүрдэх болов уу. Мөн СӨХ-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах, чиг үүргийг нь тодорхой…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт ажиллахдаа татан гаргах ажиллагаанд оролцож байгаа нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ. Энэ удаа 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17,8 тн жинтэй Зил-130 автомашиныг татан гаргалаа. Өмнө нь нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн чиргүүлийг нь татаж гаргаад байсан юм. Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн…
“60 тэрбум”-ын хэрэг анх найман жилийн өмнө ил болж байв. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө л дөө. Энэ хэрэг мөрдөх байгууллагууд дамжиж хэдэн жил явсны эцэст шүүхээр орсон. Гэхдээ энэ хэргийг шударга шийдээгүй гэж олон нийт үздэг. “…60 тэрбум”-ын хэргийн шийдвэрлэлт нь хэлмэгдүүлэлт болсон. Золиос болгож зарим хүнийг шийтгүүлээд гол хүн нь үлдсэн” гэдэг. Тэгвэл энэ хэргийг ТЕГ-аас сэргээн шалгаж эхэлсэн байна. Ингэснээр УИХ-ын дарга асан М.Энхболд дуудагдах бололтой. Мөн түүнийг сүүлийн өдрүүдэд дуулиан шуугиан тариад байгаа хотын газрын асуудалтай холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Б.Дамдин Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин