Зохиогч: Admin

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна” гэж заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.11.20) хүний эрх, эрх чөлөөг…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Мөнх ариун булаг” ХХК нь тухайн орчимд байрлах орон сууцуудын орц гарцыг хааж, 24 дүгээр цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг алдагдуулсан. Мөн дулааны шугамыг эвдэж барилгын ажил явуулж буй зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд дахин шалгалт хийж байна. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын дүүргүүдэд зөвшөөрөлгүй авто зам, явган хүний замыг сэтэлсэн газруудад хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлүүдийг арилгуулж байна. Жишээлбэл, бидний ажиллаж буй энэ байршилд хүүхдүүдийг цэцэрлэг рүү орох зарим орц, гарцыг хаасан. Чөлөөтэй зорчиход хүндрэлтэй байна. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас ажлыг хариуцсан холбогдох хүмүүсийг дуудсан. Хашаагаа шинэчилж,…

Дэлгэрэнгүй

Төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна. Нэг. АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ. Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах,…

Дэлгэрэнгүй

2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, улмаар АН-ын даргаар бүртгүүлэх гурван өргөдлийг авч хэлэлцээд Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн юм. Лу.Гантөмөр намаа удирдан, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон боловч АН ялагдсан билээ. Гэвч Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай хамтран Засгийн Газар байгуулсан бөгөөд АН-ын дарга Лу.Гантөмөрийг Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар томилсон юм. Хамтарсан Засгийн Газар байгуулах тохироог МАН, АН, ХҮН намын удирдлагууд 2013 оны 10-р сард ХБНГУ-д ажиллах үеэрээ урьдчилан хийсэн тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг бөгөөд иймээс ч Ардчилсан Нам УИХ-ын 2024…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын  хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны  2024 оны 01 дүгээр тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ албан бичгээр ирүүлснийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар танилцуулаад “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын Г.Очирбат үг хэлсний дараа “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт…

Дэлгэрэнгүй

Xэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би Зеленскийг ч, Путинг ч сайн мэднэ хэмээн хэлж байсан хүн бол саяхан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп билээ. Түүний ялалт нь дайнаас энхийн хэлэлцээнд шилжих үйл явцыг хурдасгана гэж шинжээчид үзэж байгаа бол хэлэлцээ амжилттай болно гэдэгт олон хүн эргэлзсээр байна. Тэгэхээр дайныг зогсоох маш адармаатай зорилтыг Трамп хэрэгжүүлж чадах болов уу? Яг үнэндээ бол, тохиролцоонд хүрч, ямар нэгэн зөвшилцлийн хувилбарыг олох нь ямар нарийн төвөгтэй болохыг Трампын багийнхан төдийлөн сайн мэдэхгүй байна гэж “Пента” улс төрийн судалгааны төвийн захирал В.Фесенко дүгнэжээ. Энэ оны…

Дэлгэрэнгүй

Хүний папиллома вирусээр үүсгэгддэг умайн хүзүүний хорт хавдар анхаарал татаж байгаа юм. Монголд энэ өвчний шалтгаант нас баралт эхний гуравдугаарт орж байна. Уг өвчнөөс урьдчилсан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хүний папиллома вирусын эсрэг вакцин. Энэ талаар олон нийтэд зөв ойлголт өгөх зорилготой сургалтыг өнөөдөр ЭМЯ-наас зохион байгууллаа. Эрүүл мэндийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн ажилтнуудад хамрагдсан уг сургалт дээр мэргэжлийн эмч нар тодорхой баримт, нарийн судалгаан дээр үндэслэсэн мэдээлэл өглөө. Тухайлбал, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Пагма “ХПВ-ийн халдвар гэж юу вэ? Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр танилцуулга хийсэн бол ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд “ХПВ-гийн эсрэг…

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.  Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Эрхэм хүндэт Элчин сайд, эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид өө Өнөөдөр бид Монгол Улсын ардчилсан засаглалын тулгуур багана болсон парламентын хяналтын тухай, энэ хяналтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тухай хэлэлцэхээр чуулаад байна. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль бүсчилсэн, холимог тогтолцоогоор явагдаж, түүний үр  дүнд улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 67 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 137 иргэний аюулгүй байдлыг ханган, 7 тэрбум 59 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.  Сүүлийн өдрүүдэд хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага буурахгүй байна.Иймд хогийн сувагт ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна. Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг НОБГ  зөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар ажиллаж буй. Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна. Уг байршилд нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм. Энэ талаар хотын дарга…

Дэлгэрэнгүй