Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.11.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх Төсвийн байнгын хороо, УИХ дахь АН-ын санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээний дүгнэлттэй тус тус танилцаж, төсвийн…
Зохиогч: Admin
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа. -Монгол Улсад хүнлэг бус, хэрцгий хандах, эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал ямар байна вэ? -Манай улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал төдийлөн сайн биш байна. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүлт гарсаар байна. Үүнийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж, шүүхээр шийдэж байна. Жилд дунджаар эрүү шүүлттэй холбоотой 100 орчим гомдол мэдээлэл бүртгэгдэж, шалгагддаг. Үүнээс хоёр гомдол нь шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдол бий. ХЭҮК эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж, шүүхээр ямар хэргүүд шийдвэрлэгддэгийг тусгайлан судалж, тогтолцооны хувьд дүн шинжилгээ хийсэн. 2016-2023 оны хооронд шүүхээр энэ төрлийн 14 гэмт хэрэг шийдвэрлэгдсэн байна. Эдгээр хэргүүдийг гурван…
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.10.31) Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Никола Карэг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2020-2024 онд Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар ажилласан бөгөөд тухайн үед Итали-Монголын парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж байсан ноён Никола Карэтай уулзаж танилцан, хамтран ажиллаж иржээ. Уулзалтын эхэнд дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсыг сайн мэддэг, дэмждэг хүн Итали-Монголын парламентын бүлгийн даргаар ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, холимог тогтолцоогоор явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль, түүний үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын талаар товч мэдээлэл өгч, эдүгээ Улсын Их Хуралд шинээр зохион байгуулагдаад байгаа Монгол-Италийн парламентын бүлгийн удирдлага,…
Марокко Улсын зүүн-өмнөд бүсэд орших Сахарын элсэн цөлд бороо оржээ. Сахарын цөл бол дэлхийн хамгийн хуурай, үржил шимгүй газруудын нэг юм. Түүнчлэн энэ газарт жилд хэдхэн инч бороо ордог байна. Тус бороо нь аравдугаар сарын 28-ний өдрөөс эхлэн 48 цагийн турш үргэлжлэн орсон. Энэ нь Сахарын цөлд сүүлийн 40-80 жилийн ган гачгийн дараа орсон бороо буюу 200 мм-ээс давсан хур тунадас орж, ширгэж алга болсон цөөрөм дахин сэргэжээ. Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн хуучин буюу зүүн талын гүүрний хөдөлгөөнийг хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх юм. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “2022 онд Зайсангийн хос гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар…
Өсвөр үеийнхний дунд дотрын өвчлөл, нойр булчирхайн үрэвсэл тоохгүй өнгөрч боломгүй түвшинд хүрчээ. Шалтгаан нөхцлийг нь тогтоож, хариу арга хэмжээг яаралтай авах ёстой байтал юуны учир алгуурлаад байна вэ?! Энэ улсын ирээдүй эрүүл байх ёстой биз дээ! Ард түмний амьжиргааны түвшин доройтох тусам эрүүл мэндн асуудал хүндэрдэг нь хууль! Эмч нарын тайлбарлаж байгаагаар хийжүүлсэн ундаа, чипс, чихэрлэг бүтээгдэхүүн, бэлэн гоймонгийн хэрэглээ хүүхэд багачуудын дунд их байгаа нь уг өвчлөлийн шалтгаан болдог аж. Тийм учраас эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй болоод байна. Мөн багш нар ч гэсэн хичээлийнхээ тавхан минутыг эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний сурталчилгаанд зориулж яагаа болохгүй…
Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван рейсийн давтамжтайгаар сайжруулсан түлшийг тээвэрлэж байна. Нийт 650 борлуулалтын цэг ажилладаг. 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг 8 удаа, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 3 удаа хийгээд байна. Хяналт шалгалтаар сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч,…
Засгийн газрын хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр олон улсын сайн туршлага, олон улсын мэргэжлийн түвшний хүний нөөцийн хэрэгцээ нэмэгдэж байна. МХБ-ийн хувьд дэд бүтцийн системийг шинэчлэх, зах зээлийг тэлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагад үндэслэн компанийн үйл ажиллагааны үр ашиг, орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хадгалах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцийн эрсдэлийг зохистой түвшинд тогтмол байлгах зэрэг зах зээлийн шаардлага үүсээд байна. Гүйцэтгэх захирал болон удирдлагын багийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах ажлыг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна. Компанийн…
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нэвтрүүлж буй талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард”-ын мэдээллийг Улсын Их Хурал, түүнээс удирдлага нь томилогддог байгууллага болон төрийн захиргааны байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан танилцах боломжийг бүрдүүлэх, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр болон түүнд тусгасан 14 мега-төслийн хэрэгжилт, түүний явцын талаарх мэдээллийг төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/ хуудсаар дамжуулан танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг авах, хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхлэхийг…
Дэмжигчид нь 2021 оны нэгдүгээр сард Капитол руу дайрахын өмнөхөн Д.Трампын үг хэлсэн байсан тэр газарт Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис сонгуулийн кампанит ажлынхаа сүүлчийн томоохон цуглааныг зохион байгуулжээ. Сонгуулийн штабаас мэдээлснээр, сонгуулийн өмнө дэмжигчиддээ хандаж Харрисын хэлсэн сүүлчийн үгийг сонсохоор 75 мянга гаруй хүн ирсэн байна. К.Харрис хэлсэн үгийнхээ ихэнх хэсэгт Д.Трампыг шүүмжилжээ. “Дональд Трамп гэж хэн болохыг бид бүгд мэднэ. Энэ хүн бол дөрвөн жилийн өмнө яг энэ газар зогсож, өөрийн ялагдал хүлээсэн чөлөөт, шударга сонгуулийн дүнг хүчингүй болгохын тулд Капитол руу зэвсэгт танхайрагчдыг илгээсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Хэрэв Д.Трамп сонгуульд ялбал Америкийн ард түмний асуудлыг…