Зохиогч: Admin

Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа. -Ажил олгогч, ажилтан хоёрт тулгамддаг хамгийн том асуудал нь Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? -Миний хувьд татварын чиглэлээр судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан хүн. Татварт системийн өөрчлөлтүүдийг бол хийсэн. Гэхдээ татвар маань 1992-1996 онд аж ахуйн нэгж 40 хүртэл татварын дөрвөн шатлалтай байлаа. Хувь хүн мөн 40 хүртэл хувийн таван шатлалтай байсан. Тэр үед технологи байхгүй, социализм нурчихсан. Нийтдээ 1856 аж ахуйн нэгж байсан ч бүгд дампуурсан. Нэг ёсондоо хүнийг өмчгүй байлгах, аж ахуй эрхлэхгүй байлгахын төлөө байсан татварын систем нь үргэлжлээд үйлчилсэн. Энэ үеэс хойш 4/10-ын бодлого…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүн бүхий Улсын Их Хурлын анхны ээлжит чуулган өнөөдөр (2024.10.01) нээлтээ хийнэ. 2024 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайд нар, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцоно. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байдаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй

Энэ онд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан. Тэгвэл аравдугаар сарын 3-нд метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлана. Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан болж, метроны техникийн тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд шилжүүлээд байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг Солонгосын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” ХК үзүүлж байна. Метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаанаар техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүллээ.…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “нүүрсний” хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулсан байна. Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн УИХ гишүүн, гишүүн асан тав, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн…

Дэлгэрэнгүй

Амралтын өдрүүдэд орсон нойтон цасны улмаас Баянхонгор-Өвөрхангайн Нарийнтээл сум орох замын гадаргуу болон зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, автомашин зорчиход хүндрэл гарч замын хажуу руу орох зэрэг эрсдэлтэй нөхцөл байдалтай байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, хол, ойрын замд зорчихгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ундайн гол /аймгийн төвөөс зүүн зүгт 245 км, сумын төвөөс баруун зүгт 41 км/ өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны 08:30 цагийн байдлаар үерлэж, иргэд үерийн усанд боогдсон дуудлага мэдээлэл тасрахгүй байна. Иймд, Ундайн голоор автомашин зорчих боломжгүй байгаа тул иргэд та бүхэн хөдөлгөөн үйлдэхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хангамж, тулгамдаж буй асуудал” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг есдүгээр сарын 18, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын хүнсний асуудал хариуцсан удирдлага, албан хаагчид болон Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн нийт 320 гаруй удирдлага оролцсон юм. Сургууль, цэцэрлэгт хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг орон нутгийн өмчит таван газар байдаг. Гэвч тус газруудын хүний нөөц хангалтгүй, зориулалтын байргүй тул сургууль, цэцэрлэгүүдэд хүртээмжтэй, аюулгүй хүнс нийлүүлэхэд дутагдалтай байдаг гэдгийг нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар Вьетнамын албаны төлөөлөгчид,   Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны…

Дэлгэрэнгүй

Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө бороо, нойтон цас орж, агаарын температур өмнөх хоногуудаас 10 гаруй градусаар хүйтрэхийг Ус цаг уур орчны байгууллагаас мэдээлж байна. Иймд онцын шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд гарахгүй байх, гэр хорооллын айл өрхүүд галлагааны аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэх зэргээр цаг агаарын тогтворгүй өдрүүд үргэлжилнэ. Тиймээс иргэд та бүхнийг: Дулаан хувцаслах, Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, тухайн очих гэж байгаа газрынхаа цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авч, шийдвэр гаргах, Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, малд явуулахгүй байх, Малаа ойрын бэлчээрт бэлчээх зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг ОБЕГ онцлон анхааруулж байнa!

Дэлгэрэнгүй