Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан билээ. Уг тогтоолд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэж, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар…
Зохиогч: Admin
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.11-11.17/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 92 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь ус цаг гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.
Ирэх оны хоёрдугаар сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжих Оросын үр тарианы экспортын квотын хэмжээ өнгөрсөн оны 29 сая тонноос бараг гурав дахин буурах төлөвтэй байна хэмээн шинжээчид таамаглажээ. Орос улс энэ оны 7 дугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэл /экспортын улирлын эхний хагаст/ квотгүйгээр үр тариагаа экспортолж байгаа бөгөөд үүний дараа дотоодын 260 трейдэрүүдэд экспортын квот тогтоох юм. Зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг ИКАР компанийн таамаглаж буйгаар, 2024/2025 оны улирлын хоёрдугаар хагаст хамаарах экспортын квот 11,5-12 сая тн байх төлөвтэй. Харин консалтингийн SovEcon компанийн захирал А.Сизовын тооцоолсноор уг квотын хэмжээ 10 сая тн, үр тариаг төмөр замаар тээвэрлэгч “Русагротранс”…
Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбай, цэвэрлэгээ, үйлчилгээний 13 байгууллага ажилладаг. Нийт 11 зориулалтын агуулахад 1718.5 тонн давс, 735 тонн бодис нөөцөллөө. Мөн үргэлжлүүлэн давс, бодисын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Халтиргаа гулгаа ихээр үүсдэг даваа гүвээ, өгсүүр уруу, сүүдэр 46 байршилд 46 хайрга, давстай савыг байршуулсан. Зам, талбай шүүрдэх тусгай зориулалтын 9 машин, бага оврын зам талбай шүүрдэгч 11, зам талбайд давс цацах, чийгшүүлэх, автомат шүүрдэгчтэй камаз 4, давс цацах төхөөрөмж 15, авто замын хунгарласан их хэмжээний цас, мөсийг түрэх, хусаж цэвэрлэх зориулалттай 2 автогрейдер, 9 ковш зэргээр цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг бүрдүүлжээ. Баянгол дүүрэг өвөлжилтийн бэлтгэл…
Өнөөдөр /2024.11.15/ Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуурга тавьж, ихэнх нутгаар хүйтрэхийг ОБЕГ-аас анхааруулж байна. Иймээс хол, ойрын зам явахдаа машин механизмын бүрэн бүтэн байдлыг хангахыг санууллаа.
“АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд” сэдвээр хийсэн ТВ9 телевизийн хэлэлцүүлгийг хүргэж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, эдийн засагч Б.Лакшми, Хятад судлаач Х.Баатархүү нар оролцлоо. -АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоо хоногт боллоо. Сонгуулийн үр дүнгээр Дональд Трамп ялалт байгуулж, ирэх дөрвөн жил цагаан ордныг удирдахаар болж байна. Дональд Трамп энэ удаагийн сонгуульд яагаад ялалт байгуулав. Та бүхэн байр сууриа илэрхийлнэ үү? Н.Энхбаяр: “Дональд Трамп ялах уу?, Харрис ялах уу? гэдэг дээр 50, 50 хувьтай байсан. Учир нь 6-7 мужид нэлээд хүчтэй савлагаа үүсэх магадлалтай байсан хэрэг. Үр дүнг харахад Дональд Трамп ялалт байгууллаа. Өнөөдрийн байдлаар…
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.15) нэгдсэн хуралдаан 10:03 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтлоо. Эхлээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Пүрэв гарагийн (2024.11.14) чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд урьдчилан хүргүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авсан юм. Тиймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан зэргийг танилцууллаа. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг Сангийн яам боловсруулж…
Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 8-13-ны өдөр 3659 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон бөгөөд хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрсэн байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа. Тэрбээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч…
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2024 оны 233, 235 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга…