Хятадын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг сэргээх арга хэмжээ авч эхэлснээр зэсийн үнэ өсөж тонн нь 10 мянган ам.доллароос давсан бол төмрийн хүдрийн үнэ 100 ам.доллароос давжээ. Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтыг зогсоох арга хэмжээ авна гэж Синьхуа агентлаг мэдээлсний дараа Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ хоёр хувиар өсөж, сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрсэн байна. Хятадын Төв банкнаас төрийн мэдлийн томоохон банкуудад 142 тэрбум ам.доллар нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Блүүмберг” агентлаг мэдээлсэн нь үнэ өсөхөд нөлөөлжээ. “Хятадын эрх баригчид эдийн засагт итгэх итгэлийг сэргээхийг эрмэлзэж байна. Тэд асуудал бэрхшээл тулгарч байгааг, санхүүгийн хязгаарлалтуудыг сулруулах хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа гэсэн дохиог Хятадын иргэдэд илгээж байна” гэж Америкийн “StoneX Financial” компанийн металлын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Майкл…
Зохиогч: Admin
Өчигдөр буюу 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16:31 цагт цахим орчинд нийтлэгдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа. Дээрх зөрчил нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн дунд зам дээр үйлдэгдсэн байна. Уг зөрчлийг гаргасан тээврийн хэрэгслийн жолооч 42 настай, эмэгтэй, “О” нь 21 настай эрэгтэй, “Б”-г Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодсон” гэх үндэслэлээр 100 нэгжээр торгох шийтгэл оногдууллаа гэж цагдаагийн байгууллага мэдээллээ.
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Тус төслийн 13 га газарт баригдах орон сууцны барилга угсралтын хоёр багц ажилд нийт дөрвөн компани тендерийн материалаа ирүүлж, тендерийг есдүгээр сарын 24-нд нээсэн билээ. Эхний багцын тендерт “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн”, “Бодьпропертийз” компани материал ирүүлсэн. Харин хоёр дахь багцад “Чайна констракшн Континэнт энд Өүшн Монголиа” болон “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн компани” материал өгсөн. Тэгвэл энэхүү олон улсын нээлттэй тендерийн гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаан өнөөдөр боллоо. “Сэлбэ” дэд төвийн тендерийн үнэлгээний хорооны дарга Н.Мандуул “Бид…
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилттой уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөр, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Монголд зочлох жил”, “Залуучуудын жил”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хэрэгжилтийг эрчимжүүлэхэд…
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Хурлын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.09.25/ гурав дахь хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Ц.Мөнхтуяа,…
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.16-22/ нийслэлийн 6 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 65 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүсэлтийг нь үндэслэн Л.Бямбасүрэнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын, С.Магнайсүрэнг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н мэргэжлийн удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх, мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цогц реформын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглан оновчтой шийдвэр гаргах, компанийн удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 18-ны хуралдаанаарүүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр…
Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас дараах хоёр байршилд зам засварлана. Тодруулбал, Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замын хэсэгчилж хааж, шинэчилнэ. Баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хааж, 26-ны 06:00 цагт нээнэ. Зүүн хэсгийн авто замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана. Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хаан, засварлана. Хойд хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Урд хэсгийн замыг есдүгээр сарын 27-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ. Зам засварын ажлын хүрээнд…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 70 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 925 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 898 хэрэг шалгагдаж байна. Иргэн “Т” өөртөө давуу байдал бий болгох зорилгоор…