Зохиогч: Admin

Өндөр хөгжилтэй оронд явган хүний гарц дөхөөд ирэхэд жолооч нар хурдаа хасдаг. Угаасаа замын хөдөлгөөний дүрэмд “Явган хүний гарц, гарам дөхөх үед хурдаа хасна” гэсэн маш тодорхой заалт байдаг. Хүний амь настай болохоор зориуд ингэж хатуу зааж өгсөн юм. Харамсалтай нь Монголд энэ заалтыг баримталдаг жолооч маш ховор байна. Гарцаар гарч яваа явган хүнд бараг тулж очоод дуртай дургүй тормозоо гишгэх юм. Жолооч нарын иймэрхүү балмад үйлдлээс болоод мөн ч олон хүн цаг бусаар хорвоог орхиж, хайртай дотно хүмүүсийнхээ элгийг харлуулж байна даа. Өөрөөр хэлбэл, явган хүний гарц ойртох үед хурдаа хасах бус эсрэгээрээ нэмдэг, гэрлэн дохион дээр зогсдоггүй, урсгал…

Дэлгэрэнгүй

Үндсэн хуулийг харвал хүний эрх, эрх чөлөөний тухай Хоёрдугаар бүлэгт зохицуулсан байхад төрийн байгуулалтын талаар Гуравдугаар бүлэгт бичсэн байдаг. Энэ бол хүний эрх, эрх чөлөө болон төр хоёрын ач холбогдлын эрэмбэ дараалал бөгөөд ийнхүү зохицуулсан нь огт санамсаргүй хэрэг биш юм. Хүний эрх, эрх чөлөө бол хүн бүрийн жам ёсны эрх буюу хүн болж төрсний хувьд эдлэх учиртай эрх юм. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөө нь төрөөс өгч буй бэлэг биш юм. Тухайлбал, амьд явах эрх бол хүн бүрийн заяагдмал, жам ёсных нь туйлын эрх. Харин төр бол хоёрдогч буюу хүний эрхийг дээдлэх, хамгаалах, бодитоор эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө…

Дэлгэрэнгүй

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 26-нд нээсэн. Уг замын үргэлжлэл хэсэг болох Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. Тэрбээр “Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний үргэлжлэл хэсэг болох Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын зураг төслийг гарган, урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж дууссан тул барилгын ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой болсон. Энэ хүрээнд ирэх жилийн төсөвт хөрөнгийг тусган, 2025 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээв. Мөн…

Дэлгэрэнгүй

2024 оны сонгуулийн өмнө УИХ дээр эмийн үнэ, чанарын асуудлаар том сонсгол болж, эмийн мафи монголчуудыг яаж хохироож байгааг нээлттэй хэлэлцэн, гарган тавьж байлаа. Ж.Чинбүрэн гишүүн “Чанаргүй хэрнээ өндөр үнэтэй эм оруулж ирдэг, худалдан борлуулдаг бүлэглэлийг илрүүллээ. Тэд харин намайг заналхийлж байна. Гэхдээ тэр хүмүүсээс айхгүй. Дахин сонгогдвол тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж нэн баатарлагаар зарлаж, улмаар сонгуульд ялалт байгуулсан юм. Эрхэм гишүүн та энэ бичлэгийг үзээд тэмцэлдээ эргэн ороорой. Д.Лхагвадорж https://www.facebook.com/share/p/ZnPAwtrfNQR3MAuv/

Дэлгэрэнгүй

онгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо-г хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын сэргээн босголт, хөгжлийн банк сүүлийн 18 жилийн хугацаанд 140 орчим төсөлд 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр олгосонд талархал илэрхийллээ. Уул уурхай, банк, санхүү, эрүүл мэнд, зам, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа хувийн хэвшлийн салбарт өгсөн санхүүжилт нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо, тус банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцууллаа. Цаашид эдийн засгийг ногооруулах, төрөлжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Анх 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх эмнэлгүүдэд ажиллахдаа өргөтгөлийн барилгуудын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, улмаар 2022 оны аравдугаар сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан юм. Тус өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Өгөөмөр баян дэнж” ХХК нийт 45 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр, орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн барьж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөрхангай аймагт ажиллаж, хавар, зуны хүчтэй салхи шуурга, үер ус, гал түймрийн гамшигт цөөнгүй айл өрх өртсөн Богд, Бүрд, Хархорин, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдын малчин өрхүүдэд УОК-оос гэр олгохоор шийдвэрлэлээ. Мөн гамшгийн хор уршгийг арилгахад зориулж аймгийн Онцгой комисст 100 сая төгрөг, аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин, Онцгой комисст орчин үеийн хүчин чадал бүхий ус соруулах помп олгохоор болов. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөснийг Шадар сайд онцлоод, “Уур амьсгалын…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.30-10.06/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюулт үзэгдэл, ослын 92 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-тай албан ёсны хэлэлцээ хийж, Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов-тай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт…

Дэлгэрэнгүй

УИХ-ын намрын чуулган эхэлсэн ч гишүүдийн ирц тааруу байгаа аж. Үүнд бухимдсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаандаа суудаггүй гишүүдийг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд зарлаж байх үүргийг өгсөн байна. Цаашид сонгогчдын итгэлийг авч УИХ-ын гишүүн болчихоод идэвх, сэтгэлгүй хандлага гаргаад байгаа гишүүдийг эргүүлэн татах асуудлыг хөндөж магадгүй аж. Д.Дорж

Дэлгэрэнгүй