АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Virginia” цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц Бусан хотын тэнгисийн цэргийн баазад ирлээ. “АНУ-ын байлдааны шумбагч онгоцыг байрлуулснаар бид тус улстай тэнгисийн цэргийн солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтарсан батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлэв. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Santa Fe” ангиллын “Los Angeles” цөмийн шумбагч онгоц Өмнөд Солонгосын Чежү арал дахь тэнгисийн цэргийн баазад байрласнаас гурван долоо хоногийн дараа уг шумбагч онгоц Сөүлээс зүүн өмнөд зүгт 320 км-ийн зайд орших Бусан хотод ирж байна. БНАСАУ энэ сард тив алгасагч баллистик пуужин харваж магадгүй байгаа тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Үндэсний аюулгүй…
Зохиогч: Admin
Цаг агаарын огцом хүйтрэл, амьсгалын замын өвчлөл, замын түгжрэлтэй холбогдуулж хотын захиргаанаас шийдвэртэй арга хэмжээ авч байгаагаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Сүүлийн үед эрс хүйтэрч байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлага үүслээ. Цочмог хүйтрэл энэ сарын 20-ноос хойш үргэлжлэх төлөвтэй байна. Ойрын үед хөрсөн дээр -40 хэмийн хүйтэрч байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар маргаашаас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги орон даяар цахим горимд, энэ сарын 25-аас эхлээд 6-12 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжихээр боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой горимоор…
Хотын зам мөстчихөж. Ялангуяа орон сууцны хорооллуудад эрсдэл өндөр бaйна. Ядаж байхад амиа болсон жолооч нар явган хүний зам таглаад машинаа тавьчих юм. Настай хүмүүс тойрч гарах гэж аргаа барж байна! Залуустаа хандаж хэлэхэд, өндөр настай хүмүүсийг зам гарах үед, халтиргаа бүхий газраар явж байгаа үед туслаарай. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарах хэрэггүй. ТҮК-ын ажилтнууд ажил хаяснаас болоод нөгөө хэдэн цагдаа нар нь зам дээр давс цацаад явж байна. Ямар ч байсан хотын захиргаа яаралтай арга хэмжээ авахгүй бол Гэмтлийн эмнэлэг халтирч унаснаас болж гэмтсэн хүмүүсээр дүүрэх нь, Ийм эрсдэлтэй үед албан байгууллагууд шинэ жил тэмдэглэж, оны шилдгээ шалгаруулах хэрэг…
Улаанбаатар хотод цаг агаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орж буйтай холбоотойгоор зам талбайн цэвэрлэгээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодрууллаа. -Орон даяар их хэмжээний цас орж, зудын байдалтай байгаа. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг хэрхэн хийж байна вэ? -Улаанбаатар хотод аравдугаар сарын 30-наас хойш цас орж эхэлсэн. Сүүлийн 36 цагийн турш хялмаа байдлаар цас орж, шөнөдөө -38 градус, хөрсөн дээрээ -45 градус хүрч хүйтэрч байна. Тиймээс давс, бодис цацсан ч цас мөсний хайлалт явагдахгүй, үр дүнгүй байна. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хүндрэл үүссэн. Давс, бодис нь -25…
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г автомашинаа халаах зорилгоор моторын доор хэсэгт аргал асааж орхиод явснаас машин нь болон зогсоолд байсан хоёр автомашин шатжээ. Иймд жолооч та бүхэн зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, таны анхаарал алдсан мөч бүхэн өөрт болон бусдад төсөөлж баршгүй хор хохирол учирдаг гэдгийг анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа. -Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьсан. Энэ үеэр ямар асуудлыг ярилцсан бэ? -Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар нэг цаг орчим ярилцаж санал солилцсон. Монгол Улс ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын…
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Энэ хүрээнд НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd хооронд өнөөдөр албан ёсоор гэрээ байгууллаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгөв. Гэрээний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байх бөгөөд 50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх юм. Энэ хүртэлх эрсдэл, зардлыг үйлдвэрлэгч хариуцах аж. Автобуснуудын баталгаат…
лсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы өнөөдөр (2023.12.15)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулснаар хуралдаан эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ гэсэн байдаг. Уг заалтын хүрээнд Улсын Их Хурлын таван гишүүн санал ирүүлснээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Ганибал нар цаг үеийн байдалтай холбогдуулан цас, зудыг хүндрэл багатай даван туулахад малчдад туслах, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авах, шатахууны хомсдолыг шийдвэрлэх, нэгдсэн бодлогоор…
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч А.Ганхуяг тус дүүргийн 10 дугаар хорооны иргэд, байгууллага.оршин суугчдыг хамруулсан “Ахуйн осол аюулын харанга дэлдэж байна” сэдэвт төслийг санаачлан Хүний хөгжил хамгааллын “Номун ТББ” хамтран зохион байгуулав.Төслийн хүрээнд ахуйн ослын шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр оршин суугчдын дунд санал асуулга явуулж мэргэжлийн байгууллагуудын эх сурвалжтай анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж бүхий гарын авлага, зурагт хуудас бэлтгэн хэвлүүлж иргэд байгууллагад тараан түгээх ажил зохиов. Тэрээр өмнө нь Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хамтдаа хичээцгээе төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Дээрх төслүүд нь аюулгүй орчинд амьдрах, аюул ослоос сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангахад тус нэмрээ оруулах үр дүнтэй ажил болно гэж…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, парк шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогоо танилцууллаа. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага болон холбогдох албаныхан оролцож, санал солилцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн улаан болон цахилгаан автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчлөлд бүртгэх ажлыг энэ онд багтаан хийнэ. Ирэх онд шинээр орж ирэх автобуснуудыг ч мөн тус компанийн нэр дээр бүртгэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн компаниуд бүртгэгдсэн автобуснуудыг авах эрх нь нээлттэй.…