Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайханд гардуулж, баяр хүргэв.
Зохиогч: Admin
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж хорих 461-р ангид хоригдож буй иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлжээ. Д.Мөнх-Эрдэнийн хувьд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэх гэмт хэргийг үйлдсэн хэргээр ял эдэлж байгаа юм. Түүний хоригдож буй хорих ангид хүний эрх зөрчигдсөн талаар хэл үг гарч, УИХ-ын дарга өөрийн биеэр очиж Д.Мөнх-Эрдэнэтэй уулзсан билээ.
Шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобус Улаанбаатар хотод ирж, өнөөдөр Сүхбаатарын талбайд байрлуулан, олон нийтэд нээлттэй үзүүллээ. Тус автобуснуудыг хүлээн авахаас өмнө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад урьдчилсан үзлэгийг хийсэн бөгөөд Улаанбаатар хотод ирсний дараа нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулахаар ажиллаж буй. Үзлэг, оношилгоонд хамрагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгоно. Шинээр ирсэн автобуснуудад цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулах ажлыг гүйцэтгэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах юм. Эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилахаар болжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Хүнсний үйлдвэрийн салбарт эрүүл хөрсөнд ургуулсан жимс жимсгэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чацарганын аж ахуй байгуулан, хүнсний хангамжийг сайжруулах, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Завхан баялаг” ХК-ийн зөвлөх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Лавагийн Юрад хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч Пүрэвийн Зузаан, ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн зөвлөх…
Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсын цог жавхлант Эзэн хаан Р.Чарльз Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ. Түүний мэндчилгээнд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан энэхүү чухал өдрийг тохиолдуулан эрхэмсэг Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж байна” гэсэн байна.
АНУ-ын Мэн муж улсын Дээд шүүх Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тус муж улсаас ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд Найрамдах Намын сунгаанд оролцохыг хориглолоо. Ингэснээр ийм шийдвэр гаргасан Колорадогийн дараах хоёр дахь муж улс болов. Мэний шүүх Иргэний дайны дараа батлагдсан 14 дүгээр нэмэлт, өөрчлөлтөд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Уг нэмэлт өөрчлөлтөд Үндсэн хуулийг сахин хамгаална гэж тангараг өргөснийхөө дараа нь “АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол аль нэг муж улсад төрийн алба хашихыг хориглоно” гэж заасан байдаг. Колорадогийн шүүх 12 дугаар сарын 19-нд Д.Трампыг муж улсын анхан шатны сунгаанд оролцохыг хориглосноор тэрбээр үймээн самуунд холбогдсоны улмаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн шийдвэрийг сонссон АНУ-ын түүхэн…
“Халамжаас хөдөлмөрт” буюу ХХҮЕГ-ын 2023 оны үйл ажиллагааны үр дүн анхаарал татав Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ 2023 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийжээ. Улирч буй онд тус байгууллага гадаадад ажиллах хүч гаргах чиглэлээр бодлогын өөрчлөлт хийхэд анхаарч ажилласан нь хамгийн түрүүнд анхаарал татлаа. Тухайлбал, БНСУ, Япон улсад ажиллах хүчнээ илгээсний үр дүнд олон айл өрх, хувь хүний амьдралын чанарт өөрчлөлт орж эхэлжээ. Нарийн гаргасан тоо баримтаар бол манай улсын 943 өрх, иргэний амьдралын чанар сайжрах боломжтой болсон байна. Хамгийн гол нь үүнийг дагаад хөдөлмөрийн болоод хүний нөөцийн чадавхи дээшилж, өндөр хөгжилтэй орны техник технологиос суралцах боломж нээгдэж байгаад…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар мэргэжлийн сумо бөхийн тэмцээнд найман удаа түрүүлсэн Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Японы мэргэжлийн сумогийн 73 дахь Их аварга Тэронүфүжи Г.Ган-Эрдэнэд Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо. Мөн урлаг соёлын салбарын нэртэй төлөөллийн нэг дуучин Д.Отгонжаргалд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн. НЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллан, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна. Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 28-нд тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудын нэг бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал. Энэ хүрээнд хүн амын нягтаршил ихтэй, сургууль цэцэрлэггүй дүүргүүдийн зарим хороодод сургууль байгуулахаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газар чөлөөлөхөөр боллоо. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд “Грийт голд” ХХК өөрийн эзэмшлийн 19,797 ам метр талбайн 8000 ам метр талбайд 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газар чөлөөлөхөөр болсон. Мөн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүрэг агт” ХХК өөрийн эзэмшлийн 2.5 га газраас 4002 ам метр талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалттай ашиглуулахаар нийслэлд чөлөөлж өгөхөөр болсон юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: -Өмнөх хот…