“Голомт капитал ҮЦК” ХХК-ийн “БИД” ББСБ ХХК-тай хамтран хөрөнгө оруулагчдад санал болгож буй эрсдэл, татвар багатай, өндөр өгөөжтэй “БИД” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг нээж цан цохих ёслол өнөөдөр боллоо. Хөрөнгийн зах зээл хөгжсөн улс орнууд эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, иргэд нь аз жаргалын индекс, амьдралын чанараараа ялгарч байдаг. Ийм л ирээдүйг та бидэнд ойртуулахад бодит хувь нэмрээ оруулж чадах Чингис хаанаараа овоглосон нэгэн шинэ Хөрөнгийн бирж өнөөдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Ийнхүү ЧИНГИС ХААН Хөрөнгийн бирж нь үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын гуравдахь мэргэжлийн байгууллага болж байна. Хөрөнгийн биржийн нээлтийн ёслолын ажиллагаанд…
Зохиогч: Admin
Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, 9 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө. Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэлнэ. Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм. Сонсголын эхний өдрийн “Эмийн хүртээмж” сэдвийн хүрээнд Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм…
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад, Да хүрээ зах орчимд ажиллалаа. Тус Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг хийн, энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн…
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хооронд маш ноцтой асуудлаар “алсын зайн тулаан” өрнөж байна. Тал талаасаа хоёр хоёр удаа “сум” тавьчихаад байгаа юм. Харин эдгээрээс, ялангуяа тэдний нэгэн цаг хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт ярьцгааснаас нь тус тусынх нь гурван үг, гурван “мэдээ” анхаарал татав. Энд дурдагдах эшлэлүүдийг “Зууны мэдээ” сонин, телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэг зэрэг хэвлэл мэдээллийн эх сурвалжаас авав. Ц.Элбэгдорж: Д.Дорлигжаваас “янз бүрийн юм” сонсогдоод байхаар нь “Чи ажлаа өг” гээд Хууль зүйн сайд болж холдож байсан “С.Зоригийг амиа алдсан нь “Эрдэнэт”-тэй холбоотой” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа хэлсээр байна. С.Зоригийг амиа алдах…
Хаврын хуурайшилттай улирал үргэлжилж байна. Амиа бодсон, арчаагүй тамхичдын гай хаа сайгүй эрсдэл дагуулах боллоо. Өнөөдөр л гэхэд 17 цагийн үед 15 дугаар хороолол, Ромео-Жулетта хотхоны хогийн цэгт гал гарч бөөн утаа май дэгдэв. Хажуугаар нь өнгөрч явсан тамхичин тамхиа унтраалгүйгээр зориуд шидсэн нь тодорхой. Салхи шуургатай үед ноцтой гай тарихуйц хэрэг хийснээ мэдэж байгаа болов уу?Бүдүүлгийн туйл болсон тамхичид орон сууцны тагтан дээр тамхи татсанаас олон айл орон гэргүй болсон гашуун түүх давтагдсаар байх уу?!Тамхичдын учруулж буй хохирол их байгаа учраас хууль сахиулагчид олигтойхон ажилламаар байна! Учруулсан хохирлыг нь тамхичдаар төлүүлэх хууль бий биз дээ?! Б.Бат
Улаанбаатар хот орчимд тохиолдож буй шороон шуурга 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Оройн 23:00 цагийн орчмоос нойтон цас орж цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээлж байна. Иймд хол ойрын замд шаардлагагүй тохиолдолд зорчилгүй, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын алба мэдээллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийг нүүрсний сонсголын үр дүнд гарсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох Засгийн газрын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй” хэмээн Д.Амарбаясгаланг буруутгажээ. Д.Дорж
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй. Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын цөөн сумдын нутгаар дунд. Хөвсгөл, Дархан-Уул, Төвийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан. Хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон. Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад…
…Нэгэн банкны “ATM”-ын дэргэд олон хүн дугаарлан зогсоно. Дунд эгнээний туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шилтэй бүсгүй дүрсхийн уурлалаа. “Чамайг энд байсныг мэдэхгүй юм байна. Би яарч байна” хэмээн ам хэлээ билүүдлээ. “Та намайг хараа биз дээ. Би таньдаг хүнтэйгээ мэндлээд ирлээ” гэж туранхай залууг учирлавал нөгөө бүсгүй “Ёстой мэдэхгүй юм байна. Үхсэнээ хийх гэж гарсан юм бэ” гэж илт гүжирдээд залууг түлхэх мөртөө урдуур нь дайраад орчихлоо. Залуугийн дургүй гэнэт хүрсэн бололтой “Өө муу хөдөө царайлсан маанаг чинь яах…