Зохиогч: Admin

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайдын албан даалгавраар үүрэг болголоо 2024 оны эхний хагаст хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд туссан болон Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа зарим төсөл, арга хэмжээг яаралтай эхлүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай 75 төсөл, арга хэмжээ байна. Жагсаалтад туссан нийгэм, эдийн…

Дэлгэрэнгүй

Жил бүрийн 1 дүгээр сарын 3-ныг  “Цусны донорын Үндэсний өдөр” болгон зарлаж, улмаар уламжлалт тэмдэглэлт өдөр болсон билээ. Ард иргэдийг цусаа бэлэглэх донорын үйлсэд уриалан цусны донорын эгнээг өргөжүүлэх, байнгын донорын тоог нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах, олон нийтэд алдаршуулахад уг тэмдэглэлт өдрийн онцлог оршдог юм. Цусны доноруудын ач гавьяа нь хүний амь насыг аврах үйлстэй шууд холбогддог учир 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч 169 дугаар зарлигаа гаргаж 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны Хүндэт доноруудыг “Шударга журам” медиалаар шагнаж байхаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр буюу Цусны донорын Үндэсний өдрөөр Ерөнхийлөгчийн зарлигаар Шударга журам медалиар шагнагдсан доноруудын шагналыг гардуулж гүн…

Дэлгэрэнгүй

“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр өөрийг нь Хятадын эрлийз гэж зарласантай холбогдуулж Шадар сайд Ч.Хүрэлбаатар няцаалт хийжээ.  Цензургүй гүтгэлэгт архивын материалд үндэслэн хариуг өгье.  Шинэ оны ажлын эхний өдөр Үндэсний төв архивын газар орж ээжийнхээ удам угсаатай холбоотой 1927, 1933, 1944 оны хүн амын тооллогын материалууд, ээжийн намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтарыг холбогдох хууль, журамд нийцүүлэн өргөдөл, хүсэлт гарган танилцлаа. Лавлагаа, хуулбарыг ч гаргуулан авлаа. Увс аймгийн архивт буй хоорондоо огт холбоогүй хоёр материалыг холбож харуулчихаад, Баян гэх хүнтэй холбоотой 1945 оноос өмнөх материал Увсын битгий хэл Төв архивт ч байхгүй бөгөөд Увс аймагт ганцхан Баян гэдэг хүн байсан хэмээн “Цензургүй”-н нэвтрүүлэгч сүржиндүү…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2024.01.02/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарын нэрийг дэвшүүлсэн юм.    Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар…

Дэлгэрэнгүй

АН ихээхэн асуудалтай байна. Тэд анхнаасаа л фракцаар хуваагдаж ирсэн. Түүнийгээ “…Ардчилал” хэмээн зөвтгөдөг. Гэвч тэр нь үргэлжид намдаа гай болсоор ирсэн. 2020 оноос хойшх хагарал нь ч үүнтэй шууд холбоотой. Товчдоо, “ханлигийн систем”-ээсээ салж чадахгүй байгаа нь энэ намд лидер төрүүлэхгүй байгаа юм. Хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Дөнгүүр нь бүгдээрээ “…Би” гэдэг зуршилтай. Жилийн өмнө АН-ын дарга болсон Лу.Гантөмөр өнөө хэр нь “дарга” болж, бүрэн эрх мэдэл хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үүний илэрхийлэл юм. АН-ын дарга болохдоо “…Эвлүүлнэ” хэмээсэн нь одоогоор бүтээгүй байна. Тэрбээр “…Хэцүү юм байна” гэж хэвлэлээр ярьсан. Үнэхээр ч тийм л дээ. Тэр байтугай сонгууль ойртчихоод байхад…

Дэлгэрэнгүй

Өмнөд Солонгосын сөрөг хүчний “Ардчилсан нам”-ын дарга Ли Жэ Мён Бусан боомт хотод байх үеэрээ халдлагад өртжээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн гэж Yonhap агентлаг мэдээллээ. Ли Жэ Мён Бусан дахь барилгын ажилтай танилцсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулж байх үед нь үл таних эрэгтэй хүн биед нь халдаж хутгаар хүзүүг нь зүссэн байна. Халдлага болсноос 20 минутын дараа Ли Жэ Мён эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Yonhap агентлагийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээдийг газар дээр нь саатуулжээ. Өдгөө 59 настай Ли Жэ Мён бол улстөрч, нийгмийн зүтгэлтэн, иргэний эрхийн хуульч юм. 2010-2018 онд Соннам хотын даргаар,…

Дэлгэрэнгүй

Япон Улсын төв хэсэгт орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16:10 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус улсын Цаг уурын хүрээлэнгээс Тав хүртэл метрийн өндөртэй давлагаа Ишикава мужийн Ното хотод хүрсэн тухай NHK мэдээллээ. Өнөөдрийн /2024.01.02-ны 11:00 цагийн байдлаар/ байдлаар 13 хүн амь насаа алдаж, 45 мянган өрх, айл тог цахилгаагүй болж, олон тооны хүн хүнд бэртэж, гэмтсэн бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Хөрсний гулгалт үүссэнээс орон нутгийн хот хоорондын хурдны галт тэрэгт зорчиж явсан 1400 хүн 11 цагийн турш замд боогджээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт болсон бүс нутагт ойролцоогоор 31 удаагийн…

Дэлгэрэнгүй

Даваа гарагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Япон тэнгисийн эргийн Ишикава мужид зургаан хүн амиа алджээ. Японы Цаг уурын агентлаг Япон тэнгисийн дагуу зарласан цунамийн бүх түгшүүрийг зөвлөмжийн түвшинд хүргэж бууруулсан байна. Гэхдээ дахин газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад уриалж байна. Ишикава мужийн хэд хэдэн хотод цунами ажиглагдсан байна. Тухайлбал, Важимад 120 гаруй см, Каназавад 90 см-ийн өндөр цунами үүсжээ. Ишикавагийн Цагдаагийн газраас мэдээлснээр, нэгэн өндөр настан нурсан байшингаас аврагдсаныхаа дараа нас барсан байна. Мөн өөр таван хүн амь эрсэджээ. Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, байшин барилга нурж сүйдсэн 50 гаруй тохиолдол…

Дэлгэрэнгүй

Олон өдрийн амралт монголчуудын хувьд амралт бус архидах өдөр болоод удаж байна. Улсын баяр наадмын төрөөс “шагнасан” 9 өдрийн амралт үндсэндээ архины үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого болж хувирсан нь үнэн шүү дээ. Цээж нүцгэн эрчүүд согтуурхан орцны гадаа салхилж байсан хүүхдүүдийг айлгаж ичээх тохиолдол их гарсан даа. Сая шинэ житлийн баяр гээд монголчууд үндсэндээ хагас сар дэн дун явлаа. 2023 оны сүүлийн өдөр л гэхэд гэр орондоо байхын оронд орц хонгил хэсэж архидаж, айл амьтны амгалан тайван алдагдуулах хэрэг маш их гарчээ. Монголчууд архи гэдэг үр ашиггүй хоронд хамаг байдаг мөнгөө өгдөг явдлаа хэзээ зогсоох вэ? Амралтын өдрүүдээ зөв ухаалаг өнгөрөөх…

Дэлгэрэнгүй

Европын хойд болон төвийн бүс нутагт хүчтэй аадар бороо олон хоног тасралтгүй үргэлжлэн орсны улмаас үерийн аюулт үзэгдэл гамшиг болон үргэлжилж байна. Тухайлбал, Нидерланд, Герман, Унгар зэрэг улсуудад гол мөрний ус аюулын улаан түвшинд хүрсэн байна. Унгар улсын Дунай мөрний усны түвшин 6.45мм хүрсэн нь 2013 оноос хойш бүртгэгдэж байгаа анхны тохиолдол болж байгаа аж. Дээрх улс орнуудад үүсээд буй байгалийн аюулт үзэгдэл үргэлжилж, хур тунадасны хэмжээ 15-29 мм хүрч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна хэмээн цаг уурын газраас мэдээллээ. Герман улсад 1000 орчим сайн дурын ажилтнууд олон мянган шуудайтай элс зөөвөрлөн орон байр, барилга байгууламжуудын доод давхрууд руу үерийн…

Дэлгэрэнгүй