Нийслэлээс автобус компаниудтай гэрээ байгуулсны нэгэнд захирал нь ногоон автобусны хэрэгт шалгагдаж байгаа “Сутайн буянт” компани оржээ. Энэ талаар нийслэлийн ХМОНХА-аас “Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд энэ онд шинээр 600 автобус худалдан авч буй. Эдгээр автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулахаар болсон. Төлбөрийн эргэн төлөлт Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зарцуулагдах юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн 16 байгууллагатай гэрээ байгуулахаар техник, санхүүгийн хүчин чадлыг тодорхойлж, эхний ээлжид гурван оператор компанид 115 автобус ашиглуулахаар…
Зохиогч: Admin
Дэлхийн улс орнууд Украинд нийлүүлсэн зэвсгийнхээ нөөцийг нөхөж, томоохон мөргөлдөөнд бэлтгэж байгаатай холбоотойгоор 2023 онд АНУ-ын зэвсэг техникийг гадаадад худалдсан хэмжээ 16 хувиар өсөж, 238 тэрбум долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон тухай АНУ-ын Төрийн департамент даваа гарагт мэдэгдэв. Дэлхий дахинд тогтворгүй байдал улам газар авч буй энэ үед хувьцааных нь ханш өсөх хандлагатай байгаа Lockheed Martin, General Dynamics, Northrop Grumman зэрэг компаниудын борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ гэсэн таамгийг дээрх тоо баримт баталж байна. Зэвсгийн худалдаа бол АНУ-ын гадаад бодлогын чухал хэрэгсэл хэмээн үзэж байгаа бөгөөд бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд урт хугацаанд нөлөөлөх магадлалтай гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн онд хийсэн худалдаанд Польшт нийлүүлсэн 10 тэрбум долларын өртөг бүхий “HIMARS” систем, Германд нийлүүлсэн 2.9 тэрбум долларын өртөгтэй “AIM-120C-8” дунд зайн тусгалтай…
Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21:21 цагт Баянгол дүүргийн …. зочид буудалд ухаангүй хүн өргөж оруулж ирлээ гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 34 настай, эрэгтэй Т гэгч нь иргэн С-г зодож, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Ухаан дутсан газарт уур ноёлдог, архидалт, уурын мунхгаар ухрааж болохгүй, харамсаад барахгүй эрдэнэт хүний амь хохирч, өөр нэг нь нийгмээс тусгаарлагдан олон жил шоронд суух тавилан тохиож байна. Хүн хэлээрээ, мал…
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 30-нд Халх голын сав нутгаар, хоёрдугаар сарын 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 06-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29, 30, 31-нд тал, хээрийн нутгаар, хоёрдугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14…
Тарвалин хийдийн ловон лам, гэвш Ч.Гантулгатай ярилцлаа. -Цагаан сарын баяраар цээрлэх ёсны талаар ярилцлагаа эхлэе? -Монголчууд эрт дээр үеэс цагаан сарыг тэмдэглэж ирсэн. Чингис хааны үед намар тэмдэглэдэг байсан гэж үздэг. Одоо бол Төгс буянтын зурхайгаар хаврын эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Цагаан сар бол эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн бидний үндэсний баярын нэг юм. Бурхан багшийн тэрсүүдэйн багш нарыг номхотгосон өдрийг шинийн нэгнээс шинийн 15 гэж судар номонд тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд Бурхан багш тэрсүүдэйн багш нарыг рид хувилгаанаар дарсан өдөр юм. Бурхан багшийн рид хувилгаанаа үзүүлсэн шинийн 1-15-ны хооронд бурханы шашинтай буюу их, бага хөлгөний шашинтай…
Халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 26-28 буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлбэ голд 1.2 метр өргөн, 1 метр гүн, 145 метр урт суваг татан, бобкат ашиглаж 70 метр урт мөс хөрөөдөн, авто замын гүүрэн доорх дулааны шугамын доогуур 6 метр өргөн, 0.6 метр гүн, 20 метр урт суваг гаргалаа. 100 айлын гүүрний хойд тал орчмын Сэлбэ голын хэсэгт 1.2 метр өргөн, 1.6 метр гүн, 80 метр урт суваг татав. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1 дүгээр сувагт 1.2 метр өргөн, 1.4…
АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ. Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна. Хамтарсан хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч…
Хэдхэн хоногийн өмнө аймшигт осол аваар болж, эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэж, олон хүн бэртэж гэмтлээ. 84 айл орон гэргүй болов. Энэ бол монголчуудыг маш сонор сэрэмжтэй байгаач гэсэн дохио. Гэтэл автобусны ч тэр, жижиг тэрэгний ч тэр жолооч нар сургамж авсан шинж алга. Зам жаахан сэлүүхэн болонгуут ямар ноцтой үр дагавар гарахыг үл тоон хаазаа гишгэж, олон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг хэрэг гаарлаа! Явган зорчигчид гарцаараа, ногоон гэрлээрээ гарч явахад тулж ирээд дуртай дургүй тормозоо гишгэх “эрлэгийн элч”-ийн толгойд юу бодогдож явдаг юм бол? Настай хүмүүс, хүүхдүүд гулгаа тогтсон гялгар замын…
Гэнэтийн ослын улмаас үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Онцгой байдлын албаны эрэлхэг гурван аврагчийг өнөөдөр өглөө сүүлийн замд нь үдлээ. Салах ёс гүйцэтгэх ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, ОБЕГ-ын дарга Г.Аюурбуян нар оролцлоо.
Өнгөрсөн долоо хоногт, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзвар орчимд хий ачсан машин дэлбэрч ноцтой осол болсон. Энэ эмгэнэлтэй явдлын улмаас Онцгой байдлын гурван аврагч амь эрсэдсэн. Тухайн үед тус замаар явсан машины жолооч, зорчигчид, тэр хавийн орон сууцны оршин суугчид түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Уржигдар тэдний нэг 19 настай залуу амиа алдсан байна. Түүнээс гадна дэлбэрэлтийн улмаас олон хүн эд хөрөнгөөр хохирсон. Одоогоор “…Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд уг ослын талаар албан ёсны дүгнэлт гаргахаар ажиллаж байна” гэсэн албаны мэдээлэлтэй. Харин олон нийтийн сүлжээ, бусад мэдээллийн эх сурвалжуудаар ослын талаар янз бүрийн зүйл яригдаж байна. Энэ осолд “…Хий…