Зохиогч: Admin

2023-2024 оны хичээлийн жилийн өвөл 51 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг 7230 суралцагч төгсөнө. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудаас хүлээн авч хянах, шалгах, нягтлах үйл ажиллагаа явагдаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлэг олголтын гүйлгээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлнэ.

Дэлгэрэнгүй

Их аварга Тэрүнофүжи өнөөдөр мэргэжлийн сүмогийн дээд зиндааны шинэ оны эхний башёд Котоновакаг ялснаар ес дэх түрүүгээ авлаа. Ийнхүү тэрбээр их аварга гэдэг эрхэм алдраа нэр төртэй хамгаалав. Хэдийгээр гэмтлийн улмаас гурван башё дараалан өнжсөн Тэрүнофүжид Ёкозүнагийн зөвлөл сануулга өгөөд байсан юм. Гэвч Их аварга маань  асар их тэвчээр уйгагүй хичээл зүтгэлийнхээ ачаар ийнхүү Их аваргын зангаргаа харуулав. Гэрэл зургийн эх сурвалж: The japan times

Дэлгэрэнгүй

2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчим гарсан галын ослын улмаас ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 80-90 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан 1 үйлчлүүлэгч нас барсан харамсалтай мэдээллийг хүргэж байна. Анх галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн нийт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас дөрвөн иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн байна. Улмаар тус салбар эмнэлгийн Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд буюу тогтвортой байгаа 4, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд болон маш хүнд оноштой зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан юм. Өдгөө тус Эрчимт эмчилгээний тасагт биеийн…

Дэлгэрэнгүй

Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж ирсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа тул тухайн дүүргүүдийн иргэдийг зэрлэг амьтныг үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна. Мөн хот орчимд гэмтэж бэртсэн амьтантай таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Дэлгэрэнгүй

Цагаан сар дөхөөд зах, худалдааны төвүүдийн гол бараа нь хэвийн боов болжээ. Гэхдээ үнэ нь өмнөх жилээс хамаагүй нэмэгдсэн болохоор бухимдсан хүмүүс л олон байна. Нэг ширхэг хэвийн боовны үнэ 5500-6500 төгрөг гээд бодохоор хүмүүст, ялангуяа ахмадуудад дарамт болж байгаа нь тодорхой. “Би багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Өнгөрөгч оны 7 дугаар сард тэтгэвэр маань харьцангуй сайн нэмэгдсэн. Гэхдээ идэж уух юмных нь үнэ дагаад өсчихөөр хэрэг алга. Ноднингийн цагаан сараар би гүрмэл боовыг нийт 45000 төгрөгөөр авч 5 үеэр засаж байлаа. Гэтэл энэ жил 80.000 болчихсон байх юм. Ингэж хамаагүй нэмж болдог юм уу? Баяр ёслолыг далимдуулж ард…

Дэлгэрэнгүй

УОК болон нийслэлийн онцгой комиссоос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм байхгүй. Иймд ташаа мэдээлэл тараахгүй байхыг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөрдөн шалгах ажиллагаанд 12 төрлийн шинжээч томилсон. Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалд шинжилгээ хийх жишиг хугацааг…

Дэлгэрэнгүй

Энэ сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажлын талаар УОК болон НОК-оос мэдээлэл өглөө. УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: -Гал түймрийн шалтгаан, хохирлын хэмжээ мөрдөн шалгах ажиллагааны явцад эцэслэн тогтоогдоно. Бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, батлагдаагүй мэдээллүүд цахим орчинд гарч буй учраас албаныхны зүгээс нөхцөл байдлыг тогтмол мэдээлэх болно. Нас барсан болон бэртэж гэмтсэн хүний тоог нуун дарагдуулах ямар ч боломжгүй. Иймд иргэд, олон нийтийг албаны эх сурвалжийн мэдээ мэдээллийг хүлээн авч, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна. Гал түймэрт хоёр орон сууцны барилга, хэд хэдэн үйлчилгээний…

Дэлгэрэнгүй

УОК-ын Шуурхай штабаас өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг энэ сарын 26-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн биржид захиалга өгсөн тус аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхийн 20.100 толгой малыг худалдан авах, мал ачих 33 цэгийн байршил, цасанд хаагдсан зам, даваа гаргах, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэх, мал тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ сарын 17-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалж эхэлсэн. Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас…

Дэлгэрэнгүй

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлсэн юм. Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 15 удаа, ажлын хэсэг 17 удаа, давхардсан тоогоор нийт 35 асуудлыг хэлэлцэж, 3 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолын төсөл, Байнгын хорооны 10 тогтоол, 2 зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 2 асуудлын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд дараах санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 3 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 10 тогтоолыг баталсан.…

Дэлгэрэнгүй