Солонгос явах амьдралын шаардлага залуусыг маань бараг 40 гаруй жил хачиг шиг дагалаа. Дахиад хэдэн жил өнгөрөхөд улс орон бахь байдагтаа л байх нь. Өнөөдөр төрж буй шинэ хүн 20 жилийн дараа бас л харийг зорих гээд ингээд зогсч байх уу? Өнөөдөр дээд боловсролтой багш, эмч, тэр ч бүү хэл төрийн захиргааны албан хаагчид хүртэл Солонгост очиж хэдэн сар хар ажил хийхийг мөрөөддөг болжээ. Эх оронд нь хөдөлмөрийн үнэлэмж бага болохоор буруутгах аргагүй. Гэхдээ л эх орондоо ажиллаж, амьдрах боломжоор хангаж, хүн шиг амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд дахиад хэдэн жил шаардлагатай бол? Д.Лхагвадорж
Зохиогч: Admin
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2023.09.02) Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа дээд түвшинд айлчлал хийж байгаад бид баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, манай улсад хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын төрийн айлчлал хоёр талын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж, даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэж, эртний түүхэн харилцаатай Гэгээн Ширээт Улстай найрсаг харилцаа, хамтын ажилагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис, Монгол Улсад суугаа Элчин сайд, дипломат төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт зочид оо. Та бүхэнд мөнх хөх тэнгэрийн орон, дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны өлгий нутаг, Монголын эзэнт гүрний гал голомт манай сайхан эх оронд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис анх удаа төрийн айлчлал хийж байгаа энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс,…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр эртний түүхэн харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран…
УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөнгөтэй хүн ямар замаар өндөр албан тушаалд төвөггүйхэн очдог болсныг ширүүхэн “илчилжээ”. “Хэн нэг мөнгөтэй хүн намд хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө өгөөд хойморт нь гараад суучихдаг асуудал үнэндээ хавтгайрсан. Насаараа тухайн намд зүтгэсэн, итгэл үнэмшилээ өгсөн, амьдралаа зориулсан хүмүүс, мэдлэг боловсролтой, улс орноо гэсэн чин сэтгэлтэй залууст намд орох, дэвших боломж энэ хэрээр хаагдсан. Өнөөдөр хэн намд орж байна вэ гэхээр ерөөсөө л эрх мэдэлд хүрэх гэсэн, албан тушаалд очих гэсэн адын шуналтан, эсвэл намаар дамжиж албан тушаалтай болж аваад авлига авах гэсэн овжин этгээдүүд л намд шургалдаг, намын далбаан дор төр лүү зүтгэдэг, зүүгддэг болчихлоо”…
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны есдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд Засгийн газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 1-ний энэ өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа. 1. Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах; 2. Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандарт холбогдох дүрэм,…
2019 онд Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн нүүрс экспортод гарч түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол 2023 оны 1 сараас 08-р сарын 31-ний өдрийн байдлаар 23 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд хэмжээг давуулжээ. Өчигдөр тус боомтоор 1512 тээврийн хэрэгслээр 194,948.7 тонн нүүрс экспортод гаргасан байна. Энэ нь манай улс нүүрс экспортод гаргаж эхэлснээс хойших 30 гаруй жилийн хугацаанд нэг өдөрт хил нэвтэрсэн экспортын дээд хэмжээ болж байгаа юм. Гашуунсухайт дахь гаалийн газар 2023 онд 35-38 сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавин ажиллаж байна
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн болон энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 31 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өрнөж байна. Хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Гэгээн Ширээт Улсын номын сан, архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог юм.
Жуковын хөшөөний зүүн хойно байрлах 13 давхар орон сууц. Цахилгаан шат нэг давхарт ирж зогслоо. 50 орчим насны эрэгтэй хүнийг буугаагүй байхад хүүхдээ дагуулсан 30 гаруй насны хүүхэн шууд дайраад орчихов. “Чи одоо хүн гараагүй байхад өмнөөс дайраад” гэвэл нөгөө “орк” хүүхэн “За за, хуцаа” гэж муухай хахир хоолойгоор орилов. Хүн лифнээс гараагүй байхад дайрч орчихоод, түүнээсээ санаа зовсон шинж огт алга. Оршин суугчдаас ичдэггүй юмаа гэхэд хөтөлж яваа хүүхдээсээ ичих ухамсар тэр бүдүүлгийн туйл хүүхэнд даанч байсангүй. Хөгжилтэй орнуудад соёлын шинэ үе урсгал нэвтрээд удаж байхад монголчууд бид ухамсар, соёлын хувьд ухарсаар байх уу?! Д.Дорж
Өмнөд Солонгос дахь цэргийн объектуудад цөмийн цохилт өгөх ажиллагааг загварчлах сургуулилалтын хүрээнд ойрын зайн тусгалт хоёр баллистик харвалаа гэж Умард Солонгосын тал мэдэгджээ. Тус улсын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлснээр, АНУ бүс нутагт стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа байрлуулж байгаагийн хариуд анхааруулга болгон уг туршилтыг хийсэн байна. Өмнөд Солонгосын талын мэдээлснээр, хоёр пуужин далайд унасан байна. Өмнөд Солонгос, АНУ хоёр жил тутмын хамтарсан цэргийн сургуулилалт явуулж байгаа энэ үед пуужингуудыг харважээ. Пёньяны зүгээс уг сургуулилалтыг “дайнд бэлтгэж буй явдал” хэмээн буруушаасаар иржээ. Умард Солонгосын армийн мэдэгдсэнээр, пуужингуудыг лхагва гаргийн орой “Өмнөд Солонгос дахь томоохон командлалын төвүүд болон нисэх онгоцны буудлуудад тактикийн цөмийн цохилт өгөх…