Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Солонгосын “Zyle Daewoo” компаниас худалдан авсан шинэ гэх тодотголтой хуучин ногоон автобуснууд нийгмийг бүхэлд нь бухимдуулж, үүнээс үүдэн уг асуудыг хариуцаж байсан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцорсон билээ. АТГ уг ногоон автобусны хэргээр “Тэнүүн Огоо” ХХК-ий Ерөнхий Захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын тэргүүтэй 20 гаруй хүнийг шалгаж буй юм. Мөрдөн шалгах ажиллагааны эхний үр дүн…
Зохиогч: Admin
МАХН (МАН)-ын гишүүн Пунсалмаагийн Очирбат 1990 онд БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож, 1992 онд АИХ шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээн албан ёсоор нэрийдэх болсон юм. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН Лодонгийн Түдэвийг дэвшүүлснийг ардчилсан хүчин овжноор ашиглаж П.Очирбатыг ятгаж дөнгөв. Ялалт нь ч ирэв. Тэрбээр 1993 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Тамгын газрын даргаараа М.Энхсайханыг сонгон томилж байлаа. Нэг ёсондоо АН руу сэтгэл санаа нь эргэлт буцалтгүй ингэж эргэлээ. 1997 онд МАН-аас нэр дэвшигч Нацагийн Баганбандид ялагдсаныхаа дараа ч АН-ын гишүүн хэвээрээ үлдэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох болсон юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр сонгогдож нэлээдгүй хугацаанд ажилласан нь…
Өндөр албан тушаалд байсан хүмүүс огцорсон нэр зүүгээд л таг алга болчих юм. Эрх ямбаа эдлэх хугацаандаа ямар онцлог содон ажил санаачилж, хэрэгжүүлсэн болон энэ улс, ард түмний төлөө ямар гавьяа байгуулсныг нь мэдмээр байна. Үр дүн нь хаана байна вэ? Тухайлбал, хотын Засаг даргын орлогч байсан хүмүүс тайлангаа тавих хэрэгтэй. УИХ, Засгийн газрын гишүүд ч сонгогч оныхоо өмнө хийсэн ажлаа тайлагнаж байсан жишиг манайд огт байхгүй! Хариуцлага алдсан сайд дарга нарыг огцруулсан ч ажлын тайлан тавьж байсныг нь санахгүй юм. Нэг бол өөр ажилд шилжинэ. Эсвэл гадагшаа талийгаад өгнө. Огцроод л бүх юм дуусдаг жишиг тогтож болохгүй! Огцроод чимээгүйхэн…
“Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто тээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл,хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах нь форумын зорилго. Энэ удаагийн форумаас бүс нутгийн интеграцид нэгдэхийн тулд тээвэр логистикийн салбарын тулгамдаж буй асуудлыг хамтран зөвлөлдөж, бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, гааль, тариф,…
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтийг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хянан танилцав. Энэ хүрээнд зөвлөмжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмжийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлэх, мэдээлэл арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын төлөөлөлтэй уулзаж, зөвлөмжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцан, зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллав. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2023 оны 1 дүгээр улиралд төлөвлөгөөт хяналт шалгалтаар Гаалийн ерөнхий газарт ажиллаж, тус салбарт үүсч болзошгүй авлигын эрсдэл, зарим зөрчлийг арилгуулах, авлигын эсрэг тодорхой арга хэмжээ авахуулахаар Зөвлөмж хүргүүлсэн юм. Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн зөвлөмжийн…
Улс төржөөгүй шүү. Сүүлийн 20 жилийн Улаанбаатары байдлыг харахад үнэхээр захиргааны тууштай арга хэмжээ авахгүйгээр явахгүй нь батлагдсан. Хүний эрх, ардчилал гэж АН-ын нөхөд маань байнга ярьдаг. Тэр ч зөв. Гэхдээ тэдгээрийн ард Монгол орны нийтийн эрх ашиг гэж маш том юм бий. Монголын хөгжил, ард түмний аж амьдралд хэрэгтэй бол захиргааны аргаар ч хийх хэрэгтэй. Сингапурын туршлагыг хар л даа. Тэнд өнөө нэг хэлбэрийн коммунизм оршиж байна. Түүнээс юм л бол Үндсэн хууль зөрчлөө гэж донгосохоо боль, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ээ?! Тэр цаасыг Монголын ард түмний тусын тулд хэзээ ч яаж ч өөрчилж болно. Тэр бүү…
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.06) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд тохиож, “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан бөгөөд ойн хүрээнд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран 200 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.…
Mонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа. Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал амжилттай, өндөр үр дүнтэй болсон бөгөөд ирэх онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНСВУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахаар болсныг хэллээ. Ирэх жилүүдэд найрсаг харилцаатай Монгол, Вьетнамын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд вьетнам хэлтэй…
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас малдаа яваад төөрсөн Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө. Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалаад байна. Онцгой байдлын байгууллагад 16:00 цагийн байдлаар дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд БНСВУ-тай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-тэй хийсэн яриа, хэлэлцээ амжилттай, үр дүнтэй болсныг дурдаад айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэж…