Зохиогч: Admin

АН нэг үеэ бодвол цэгцрээд байгаа юм. Улс төрийн зөвлөлтэй, ҮБХ-той, нэг даргатай, нэлээн хэдэн дэд даргатай, Нийслэлийн АН-ын даргатай, аймаг дүүргийн АН-ын дарга нартай болсон. Гээд харахаар бас үгүй байна. Генсекээ томилж чаддаггүй. Энэ албан тушаалаас болоод намын дарга нь нуман тулгуурт орчихсон. Гурван том фракц нь дундаа хийж “нүдээд” Лу.Гантөмөр дарга хэцүүхэн л байх шиг байна. Нэгтэй нь гайгүй болохоор нөгөөх нь “…Унагана” гэж айлгана. “…Тохирчих” гэхээр мөргөлдсөн хүсэлтүүд тавина. Ингээд гацчихсан. Тэгсээр байтал АН-ын хүчний төв нь МоАХ, “Алтангадас” руу шилжиж дуусав. Тэгэх тусам түүн рүү ирэх дайралт ширүүсээд байгаа юм. Уг нь бараг сарын өмнө Лу.Гантөмөр УИХ-ын гишүүдийн “Нэг Монгол” фракцтай уулзсан. Генсекээр санал болгоод байгаа…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хот улсын нийслэл гэдэг утгаараа соёл иргэншлийн төв нь. Нийслэлийн өнгө төрх ямар байх нь оршин суугчдын ухамсраас шууд шалтгаална. Харамсалтай нь бүдүүлэг авираараа түрий баригсадын тоо улам нэмэгдээд байх шиг. Гудамжинд цэр, нусаа хаях бол энүүхэнд. Хотын төв ч хамаагүй байшингийн булах руу нохой шиг сарина. Хамар дор нь хогийн сав байхад барьж яваа хог заавал гудамжинд чулуудна. Улсын нэр хүнд ийм л муухай үзэгдлээс шууд шалтгаална гэдгийг тэд огт тоохгүй нь гачлантай. Одоо бүр байчихаад нийтийн унаанд шүлсээ хаядаг хүмүүс байдаг болсон гэнэ. 1990 оноос өмнө ийм бохир үзэгдэл гардаггүй байсан юм. Автобус дотор шүлсээ хаях залууд…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэнд хүргээд “Монгол Улс туурга тусгаар улс болохоо дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш…

Дэлгэрэнгүй

ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан хүмүүс болон Палестины хоригдлуудыг өнгөрөгч баасан гарагт хүрсэн тохиролцооны хүрээнд талууд ням гарагт шилжих шөнө хоёр удаагаа солилцлоо. Барьцаанаас сулласан хүмүүсийг Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн гэж ХАМАС бүлэглэл мэдэгджээ. Тэднийг Газын зурвас, Египетийн хилийн “Рафах” шалган нэвтрүүлэх боомт руу илгээсэн бөгөөд ням гарагт шилжих шөнө Израилд ирсэн болохыг Израилын цэргийнхэн мэдээлсэн байна. Палестины бүлэглэл 17 хүнийг барьцаанаас сулласны 13 нь Израилын иргэд, дөрөв нь Тайландын иргэд аж. Хэлэлцэн тохиролцсоны дагуу Израилаас Палестины 39 хоригдлыг суллажээ. Тэднийг тээвэрлэж явсан автобусууд 2:30 цагийн орчимд Баруун эргийн Бейтуния хотод ирсэн байна. Бямба гарагт ХАМАС бүлэглэлийнхэн Израилыг Газын зурвасын хойд хэсэгт хүмүүнлэгийн…

Дэлгэрэнгүй

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр энэ жил “Эрүү орчин – Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд зарлаж, 700 гаруй сурагч орчны эрүүл мэндийн талаар эсээ бичиж, видео бичлэг хийж ирүүлснээс 150 сурагчийг зохион байгуулагчид сонгон шалгаруулжээ. Нээлтийн үйл ажиллагааны өмнө 2021, 2022 оны хөтөлбөрийн онцлох амжилтуудын талаар болон 2023 оны хөтөлбөрийн талаар товч мэдээллийг зохион байгуулагчид оролцогч сурагчдад өглөө. Мөн “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрт шалгаран…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ “2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл хилээр дизель  95 300 тонн, А-92 түлш 50400 тонн тус тус орж ирсэн байна. Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 92 000 тонн байдаг бол  А-92 түлшний хэрэглээ 52-53 мянган тонн орчим бий. ОХУ-ын Засгийн газраас дөнгөж хоёр хоногийн өмнө зуны зориулалттай дизель түлшний хоригоо цуцалсан. Өвлийнх хоригтой хэвээр байна. Автобензиний хоригоо хоёрхон хоногийн өмнө цуцалсан. Манай улс руу хязгаарлагдмал байдлаар экспортолж ирсэн. Хоригоос хойш 21 хоног бүх нөөцөө шавхсан. БНХАУ-аас 7,6 тонн түлш авсан…

Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ш.Адьша хэлсэн үгэндээ “Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний асуудалд анхаарал хандуулах цаг болжээ. Сошиалын эмх замбараагүй байдал хэрээс хэтэрлээ. Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хальж орлоо. Тиймээс УИХ анхаарал хандуулж, шийдвэр гаргах цаг боллоо, бидэнд  засч залруулах чадамж байх ёстой” хэмээн онцлов. Түүний хэлсэн үгэнд хэвлэлийн эрх чөлөө, хүнйи эрхийг хумих өнгө цухалзаад авав. Харин гишүүний хөндсөн сошиалын хяналтгүй мэдээллийн урсгал улсын хувь заяанд сөрөг нөлөө үзүүлж эхлээд байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Улаанбаатарт хүйтний эрч чангарснаар цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсч байгааг эрчим хүчний салбарынхан анхаарууллаа. Дүн өвлөөр гал алдах аюул тулж ирсэн учир хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж эрчим хүчээ хэмнэхийг тус салбарынхан иргэдэд анхааруулахаас аргагүйд хүрчээ! Энэ өвөл байдал харьцангуй чангарах төлөвтэй болчихлоо. Гэтэл манай эрчим хүчний чадавх ямар билээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн одоогоос жилийн өмнө “Эрчим хүчний асуудлыг аргалах бүх нөөц шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн нь аргаа барсан хүний л үг. Тэр цагаас хойш бүтэн жилийн хугацаанд энэ салбарт ямар ахицтай ажил хийв? Байдал ийм хүнд…

Дэлгэрэнгүй

НЗДТГ/202310014 тендер шалгаруулалтын дугаартай “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг 2023 оны аравдугаар сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:00 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:30 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа. Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд: -Нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, худалдан авах…

Дэлгэрэнгүй