Зохиогч: Admin

Монгол болон БНСУ-д байрны түрээс цалингийн хэдэн хувьтай тэнцдэг тухай энэ удаагийн “Тэд, Бид” буландаа онцолж байна. Хоёр өрөө байрыг дундажаар 1.5 сая төгрөгөөр түрээслэнэ Монгол Улсын нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг. Түүнчлэн жил бүр сургуульд суралцах оюутнаас эхлээд ажил хийхээр зорьж ирэх урсгал орон нутгаас тасардаггүй. Багадаа л 60 мянган гаруй хүн Улаанбаатар хотод түр оршин суугчаар шилжиж ирдэг статистик мэдээлэл бий. Статистикийн газрын гаргаж буй мэдээллээр Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх байгаагийн 220 мянга нь гэр хороололд, үлдсэн хэсэг нь орон сууцанд амьдардаг гэжээ. Нийслэлийн оршин суугчдын багагүй хувь нь түрээсийн сууцанд…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн удирдлагатай цахимаар хуралдаж, үер, усны осол болон  ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн салбарын  өвөлжилтийн бэлтгэл хангуулах, газар тариалан эрчим хүч, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Мөн Гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгах, хариу арга хэмжээ авахад зарцуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгахыг даалгав. Долдугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Өчигдөр орсон борооны улмаас 195  барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртөж, эрсдэлтэй нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс Шуурхай штаб байгуулан арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн 66 хорооны байршлуудад нийслэл болон дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн 693 ажилтан, алба хаагч 105 техниктэй үүрэг гүйцэтгэж буй. Тодруулбал, орон сууцны зоорийн давхар болон нийтийн эзэмшлийн зам, талбайд тогтсон усыг шавхах, соруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэн салгасан…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар уг нь хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг улсын нийслэл юмсан. Харамсалтай нь гэр хорооллыг барилгажуулах ажил зогсч, хотын төв, орон сууцны хорооллуудын зай завсар бүрт чанартай чанаргүй барилгууд шавж, хүн зөрөхөд ч хэцүү орчин үүслээ! Ямар ч хот төлөвлөлт алга! Эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах боломж үнэндээ алдагдлаа! “Яаж барилга барьдаг байна аа?” гэмээр газарт л 16 давхар байшин босгочих юм. Олон нийтийн эзэмшлийн талбайд хүртэл зөвшөөрөл өгдөг нь ямар учиртай юм бэ?! Чанар, эрсдлийг нь зөв шинжилж, бодитой дүгнэлт өгч чадаж байна уу? Барилга хоорондын зай, стандарт хаана байна вэ?! Инженерийн шугам сүлжээ, эрчим…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар: -Долоодугаар сарын 23-нд орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195  барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа усанд өртсөн. 54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 53 дэд өртөөний 11 мянга хэрэглэгчийн цахилгааныг сэргээлээ. Нэг дэд өртөөний 4036 хэрэглэгчийн цахилгааныг зоорийн давхрын усыг соруулж дуусахаар холбоно. Нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс Шуурхай штабыг байгуулж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж буй. Хан-Уул,…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр үдээс хойш нийслэлд ширүүн бороо орж, нийслэлчүүдийг мөн л тэвдүүллээ. Онцгой байдлын ерөнхий газраас “Нийслэлийн хэмжээнд орсон усархаг борооны улмаас гэр, байшин, орон сууцны хорооллын байрны B1 давхар усанд автсан 85 дуудлага 17:00 цагийн байдлаар бүртгэгдээд байна. Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ирсэн дээрх дуудлагаар дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна” хэмээн мэдээллээ.

Дэлгэрэнгүй

“Их 20”-ын Эрчим хүчний сайд нарын уулзалт Энэтхэгийн Гоа хотод боллоо. Уулзалтад оролцсон Энэтхэгийн Эрчим хүчний сайд Р.К. Сингх хэвлэлийн бага хурал дээр “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр шинэлэг арга хэмжээ авах талаар бүгд санал нэг байна” хэмээн мэдэгдэв. Эрчим хүчний шилжилтийн хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай  талаар ч сайд Сингх нэмж хэлээд улс орнууд эрчим хүчний дэвшилтэт технологио  хуваалцах, ялангуяа хөгжиж буй орнуудад хямд өртөгтэй санхүүжилт хэрэгтэйг онцоллоо. Хурлын төлөөлөгчид чөлөөт, нээлттэй худалдааг дэмжин, нүүрстөрөгчөөс ангижирч байгаль орчинд хор хохирол багатай эрчим хүчний эх үүсвэрийг шинээр гаргаж ирэх шаардлагатай гэдэг дээр санал нэгджээ.

Дэлгэрэнгүй

Тээврийн цагдаагийн албан хаагчид ганцхан шөнийн дотор 651 согтуу жолооч илрүүлжээ. Энэ бол зүгээр л гамшиг. Хамгийн аюултай нь баригдсан нь энэ л болохоос цаана нь хэчнээн олон жолооч нэртэй балмад этгээд бусдын амь насанд заналхийлж явааг хэлж мэдэхгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж хэчнээн олон гэм зэмгүй хүн, хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, хохирсоор байгаа, хохирохыг таашгүй!!! Д.Дорж

Дэлгэрэнгүй

 Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +19-өөс +21 градус дулаан байна. Багануур орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +20-оос +22 градус дулаан байна. Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +19-өөс +21 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй

Монголчууд амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорих нь жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэхдээ тухайн орон нутгийн уул овоонд сүслэн мөргөхдөө боов, чихрээс гадна мөнгө төгрөг өргөдөг гаж сүсэг бишрэлд улам бүр автаад байна. Уг нь уул ус, лус савдагаа аргадаж, хүндэлж байгаа л юм бол байгаль эхээ бохирлох нь буруу шүү дээ. Харамсалтай нь байгаль дэлхийдээ залбирч байж үүнийхээ эсрэг үйлдэл хийж байгаагаа ойлгож сэхээрч байгаа хүн ховор байна даа. Ялангуяа үндэсний мөнгөн тэмдэгтээ аль нэг уул овоонд тавих нь буян биш гэдгийг эрхбиш ойлгомоор юм! Аливаа улсын мөнгөн тэмдэгт бол хаа хамаагүй хаячихдаг хог биш гэдгийг эрхбиш ухаарах цаг…

Дэлгэрэнгүй