Зохиогч: Admin

Энэ өдрүүдэд Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах ажилтны 2024 оны нэгдсэн зөвлөгөөн болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан,   шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл гэдгийг хэлэв. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, бусдад худалдагдахын эсрэг байхыг анхаарууллаа. Ард иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд Улаанбаатар хотын Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий 10 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл 11 хувиар тус тус өссөн байна. Азотын давхар исэл нь автомашины яндангаас гарч буй утаанд агуулагддаг аж. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо /ОББҮХ/-ны чиг үүрэг, үйл ажиллагааг нийслэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.…

Дэлгэрэнгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хол ойрын замд гарч байгаа иргэд цасанд суусан дуудлага Онцгой байдлын байгууллагад тогтмол бүртгэгдэж байна. Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдэж, төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 2487 иргэний /том хүн 2179, хүүхэд…

Дэлгэрэнгүй

Бага ангийн сурагчдын ачаалал их байгааг багш нар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар анзаарах цаг болжээ. Найман настнуудыг бодвол зургаатайдаа сургуулийн босго алхдаг хүүхдүүд дэндүү балчир шүү дээ. Цэцэрлэгийн орчноосоо дөнгөж хөндийрсөн бяцхан хүүхдүүдийг нэгдүгээр ангид орсон цагаас нь эхлэн гэрийн даалгавраар дардаг систем Монголоос өөр байдаг болов уу? Интернэт сүлжээ хэрчихсэн байшинд, утаан дунд амьдарч байгаа хүүхдүүдийн уураг тархи ачаалал даах уу? Гэтэл өглөө 08 цагт хичээлдээ явдаг хүүхдүүд гэртээ ирээд амрах ч завгүйгээр гэрийн даалгавартайгаа ноцолдож байна. Өдөр нь унтаж амрах, тодорхой хэмжээгээр тоглох ёстой тэд маань оройны 23 цаг хүртэл гэрийн даалгавраа хийж байгааг засах…

Дэлгэрэнгүй

Энэ зуны УИХ-ын сонгуулийн “дүрэм” нь тодорхой ч улстөрчид, улс төрийн хүчнүүд зүг чигээ нэг л олохгүй л явна. “…Ямар ч л байсан нэр дэвшинэ. Тойрогт уу, жагсаалтад уу гэдгээ мэдэхгүй” гэх улстөрчид цөөнгүй байна. Ер нь л бүх намд ийм ойлгомжгүй байдал үүсээд байгаа бололтой. Тэр дундаа “…Монголын улс төрийн хоёр баганын нэг” гэгддэг АН-ынхан илүү бужигнаантай байна. Хамгийн сүүлд л гэхэд “…АН талынх гэгддэг нэгэн том компанийн төлөөлөл, басхүү ирэх сонгуульд горилогч нэгэн намын даргаасаа жагсаалтын эрх мэдэл хүсэж 12 тэрбумыг амласан” гэх жинхэнэ “тамхины цэг”-ийн мэдээлэл өчигдрөөс улс төрийн хүрээнд талын түймэр шиг яригдаж эхэллээ. Өнгөрсөн жил жижиг…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.02.22/ “Ерөнхийлөгч ба сэтгүүлч” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад уригдан оролцлоо. Тэрбээр “Цэгцрэх хөдөлгөөн” хэмээн илтгэл тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулав. УИХ-ын дарга Г.Занданшатар,  дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хэрхэн хувьсаж буй тухай болон Монгол Улс гадаад ертөнцийн энэхүү өөрчлөлтөд хэрхэн зохицон өөрчлөгдөж байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Мөн  манай улс  өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дэнслэн, цэгцрэх хөдөлгөөнийг эхлүүлсэн  тухай итгэлдээ онцолж байв.Тэрбээр, дэлхийн олон туйлтай болж, дараагийн 100 жил хатуу, зөөлний сөргөлдөөний жил болж байна. Гадаад нөхцөл байдал дайн байлдаан, зөрчилдөөн тэмцэлтэй байгаа нөхцөлд манай улс дотоод байдлаа онцгой анхаарах ёстой. Манайд тэгш бус байдал гүнзгийрч,…

Дэлгэрэнгүй

Ирэх 4 дүгээр сараас ёгтлоод хэлбэл мөнгөөр “бороо” орох бололтой. Тавантолгойн ногдол ашгаас ард түмэнд дахин хишиг хүртээнэ гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд 4 дүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмэх болсныг албан ёсоор дуулгалаа. Түүнээс гадна бүх ахмад настны тэтгэврийг 100.000 төгрөгөөр нэмэгдүүлэх болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд аль оны өмнө мэдэгдсэн. Цагаан сарын өмнө ч, дараа нь ч энэхүү “сайхан” мэдээгээ давтаад авна лээ. Юмны үнэ өсч байгаа үед цалин, тэтгэвэр нэмэх нь буруу биш л дээ. Гэхдээ өргөн хэрэглээний барааны дахиад хөдөлчих вий гэх айдас хүн болгонд байгаа. Дотоодын үйлдвэрлэгчид, худалдаачид цалин, тэтгэвэр нэмэх сургаар…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 1 хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч…

Дэлгэрэнгүй

Өсвөр насны хүүхдийн электрон тамхи /vape/-ны хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах, цаашлаад хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулаад буй. Журамд зааснаар, бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. Энэ талаар болон захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрт тусгасан. Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийг өвлүүлдэг болсон нь маш том дэвшил болсон гэдгийг онцлов. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх,…

Дэлгэрэнгүй