Өчигдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч хэргийн газар дээр очжээ. Ослын голомтод аврагчдыг очиход 2 шалаанзны голд нэг иргэн хавчуулагдсан их хэмжээний цус алдсан байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй, иргэн Э-ны амь насыг аварч, яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн байна. Ослын голомтод эмнэлгийн байгуулгаас 5 алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгуулгаас 5 алба хаагч ажиллажээ. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Зохиогч: Admin
Сэлгэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан. Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Liebherr” брэндийн барилга нураалтын тусгай зориулалтын R940 экскаватороор буулгаж байна. Уг экскаваторыг өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан бөгөөд долоон давхарт буюу 23 метрийн өндөрт хүрч ажиллах боломжтой Монгол Улсад ганц байгаа механизм юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Голын голдирол өөрчлөн барьсан объектуудын буулгаж, үерийн даланг хүчитгэх ажлууд үргэлжилж байна. Сэлбэ голын хамгаалалтын бүсэд аж ахуйн нэгжид газар олгосноос үүдэн тус голын…
АНУ-ын Флорида мужид өнөөдөр сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж, гуравдугаар үед буулган авсанаар 10 дараалан (дөрөвт нь хүнд цохилт) ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв. Сүүлийн зургаан тулааныхаа ердөө нэгт нь ялж, тавд нь ялагдаад байна. Харин Э.Цэндбаатар энэ ялалтынхаа араас Тайланд улсад тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болох “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний 63.5 кг-ын жинд өрсөлдөх юм гэж Биеийн тамир, спортын улсын хороо мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газраас байгалийн давагдашгүй хүчин зүйл зудад зутарч, хүн малгүй улдаж ядарсан малчдадаа зориулаад “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ. Хөдөөгийн бодлогыг “хөл дээр нь босгох” энэхүү хөдөлгөөн нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй томоохон ажлын нэг юм. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнөөр 5-10 жилийн хугацаанд таван их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор батлан, орон даяар хэрэгжүүлэх хэлэлцээг Монголбанк болон арилжааны банкуудтай хийж дуусгаад байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоршоо болон хоршооны гишүүн малчдад олгох хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гаргахад бэлэн гэдгээ өмнө нь ч илэрхийлж байсан билээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга…
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго өнөөдөр мэдээлэл хийж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн шүүхийн тогтоолыг нууцаас гаргахаар болсныг зарлалаа. Тэрбээр “Монгол Улсын иргэн Т.Чимгээ, С.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн, 6 жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудлаар хоёр иргэний эрхийг хамгаалахаар Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах ажлын хэсэг байгуулсан. 5 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь зайлшгүй шаардлагатай гэдэг санал дүгнэлтийг танилцуулсан. Өнгөрсөн долоо хоногт гарсан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах тогтоол батлагдлаа” гэв. Тэрбээр мөн “Цаашид хүнийг…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг…
“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал “Баян” хэмээх Р.Базарааг хамаарал бүхий дөрвөн хүнийх нь хамт 4 дүгээр сарын 15-нд баривчилсан билээ. Түүнийг мөнгө угаасан, сонгууль угтаж улстөрийн намыг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр баривчилсан юм. Харин өчигдөр Р.Базараагийн өмгөөлөгчийн зүгээс шүүхээс гаргасан цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх гомдлыг хэзээ авч хэлэлцэх нь тодорхойгүй байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ыг байгуулж, хөгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-руу нүүлгэнэ. Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын LWG стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар…
“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. “Зан сайтай айлд хүн бүхэн, замаг сайтай нууранд шувуу бүхэн цугладаг” гэдэг үг ч бий. Бас “Нэр хугарахаар яс хугар” гэдэг эцэг өвгөдийн алтан сургаалийг сануулах минь. Өнөөдөр эдгээр зүйр үгийн үнэ цэнэ монголчуудад илүү хамаатай болоод байна. Бидний ааш араншин, зан төлөв, харилцаа хандлага, үзэл бодол даанч дээ гэмээр болжээ. Цөөхүүлээ байж хэдэн адгуус араатан хашчихсан мэт уралцана. Нэг л их ууртай, догшин хүмүүс. Хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй ёс суртахуун, зан төлөв, сэтгэлгээний доройтолд оржээ. Фейсбүүктээ баримжаагүй солиордог шигээ нийгмийн харилцаанд эрүүл бусаар орж байгаагаас бүх зүйл утгаа алдаж эхэллээ. Жуулчдыг татна л гээд…
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны товд Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, түүнтэй холбоотой цаашид авах арга хэмжээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явц, Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан зэрэг асуудал багтсан байна. Нийт 24 асуудал энэ удаагийн хуралдаанаар шийдэгдэнэ гэж МОНЦАМЭ мэдээллээ.