Зохиогч: Admin

Испанийн өмнөд болон зүүн бүс нутгуудад энэ долоо хоногт хэдхэн цагийн дотор нэг жилийн хуртай тэнцэх бороо орсны дараа сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй хүчтэй үерийн гамшиг нүүрлэээд байна. Испанийн Нутаг дэвсгэрийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Ангел Виктор Торрес пүрэв гарагт хийсэн мэдээлэлдээ “Шуурга мягмар гарагт эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дор хаяж 158 хүн амиа алдсаны 155 нь Валенсиа мужид болсон. Олон арван хүн сураггүй алга болсон байна. Энэхүү шуурганы улмаас хот суурин, замууд үерт автаж, гол мөрөн урсаж, олон мянган хүн цахилгаан, усгүй болсон” хэмээн онцолсон юм. Тэрбээр “Сураггүй алга болсон олон арван хүн бий. Бид энэ тоог…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арваннэгдүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. Иймд: Иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, Хувийн болоод өрхийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 130 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 4.7 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. Тэрбээр “Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.11.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх Төсвийн байнгын хороо, УИХ дахь АН-ын санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээний дүгнэлттэй тус тус танилцаж, төсвийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа. -Монгол Улсад хүнлэг бус, хэрцгий хандах, эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал ямар байна вэ? -Манай улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал төдийлөн сайн биш байна. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүлт гарсаар байна. Үүнийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж, шүүхээр шийдэж байна. Жилд дунджаар эрүү шүүлттэй холбоотой 100 орчим гомдол мэдээлэл бүртгэгдэж, шалгагддаг. Үүнээс хоёр гомдол нь шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдол бий. ХЭҮК эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж, шүүхээр ямар хэргүүд шийдвэрлэгддэгийг тусгайлан судалж, тогтолцооны хувьд дүн шинжилгээ хийсэн. 2016-2023 оны хооронд шүүхээр энэ төрлийн 14 гэмт хэрэг шийдвэрлэгдсэн байна. Эдгээр хэргүүдийг гурван…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.10.31) Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Никола Карэг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2020-2024 онд Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар ажилласан бөгөөд тухайн үед Итали-Монголын парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж байсан ноён Никола Карэтай уулзаж танилцан, хамтран ажиллаж иржээ. Уулзалтын эхэнд дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсыг сайн мэддэг, дэмждэг хүн Итали-Монголын парламентын бүлгийн даргаар ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, холимог тогтолцоогоор явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль, түүний үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын талаар товч мэдээлэл өгч, эдүгээ Улсын Их Хуралд шинээр зохион байгуулагдаад байгаа Монгол-Италийн парламентын бүлгийн удирдлага,…

Дэлгэрэнгүй

Марокко Улсын зүүн-өмнөд бүсэд орших Сахарын элсэн цөлд бороо оржээ. Сахарын цөл бол дэлхийн хамгийн хуурай, үржил шимгүй газруудын нэг юм. Түүнчлэн энэ газарт жилд хэдхэн инч бороо ордог байна. Тус бороо нь аравдугаар сарын 28-ний өдрөөс эхлэн 48 цагийн турш үргэлжлэн орсон. Энэ нь Сахарын цөлд сүүлийн 40-80 жилийн ган гачгийн дараа орсон бороо буюу 200 мм-ээс давсан хур тунадас орж, ширгэж алга болсон цөөрөм дахин сэргэжээ. Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Дэлгэрэнгүй

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн хуучин буюу зүүн талын гүүрний хөдөлгөөнийг хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх юм. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “2022 онд Зайсангийн хос гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар…

Дэлгэрэнгүй

Өсвөр үеийнхний дунд дотрын өвчлөл, нойр булчирхайн үрэвсэл тоохгүй өнгөрч боломгүй түвшинд хүрчээ. Шалтгаан нөхцлийг нь тогтоож, хариу арга хэмжээг яаралтай авах ёстой байтал юуны учир алгуурлаад байна вэ?! Энэ улсын ирээдүй эрүүл байх ёстой биз дээ! Ард түмний амьжиргааны түвшин доройтох тусам эрүүл мэндн асуудал хүндэрдэг нь хууль! Эмч нарын тайлбарлаж байгаагаар хийжүүлсэн ундаа, чипс, чихэрлэг бүтээгдэхүүн, бэлэн гоймонгийн хэрэглээ хүүхэд багачуудын дунд их байгаа нь уг өвчлөлийн шалтгаан болдог аж. Тийм учраас эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй болоод байна. Мөн багш нар ч гэсэн хичээлийнхээ тавхан минутыг эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний сурталчилгаанд зориулж яагаа болохгүй…

Дэлгэрэнгүй

Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван рейсийн давтамжтайгаар сайжруулсан түлшийг тээвэрлэж байна. Нийт 650 борлуулалтын цэг ажилладаг. 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг 8 удаа, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 3 удаа хийгээд байна. Хяналт шалгалтаар сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч,…

Дэлгэрэнгүй