Казахстаны Алматы хотод энэ сарын 9-19-нд болсон 2024 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид гурван медаль хүртлээ. Тус тэмцээнд 33 орны 650 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд оюун ухаанаа уралдуулан аваргууд тодорчээ. Тэмцээний хөвгүүдийн 10 насны ангилалд Ц.Ананд хүрэл медаль, 14 насны ангилалд Г.Тэнгүүндалай мөнгөн медаль хүртсэн байна. Харин охидын 16 насны ангилалд ФИДЕ мастер Э.Хүслэн мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр есөн өргөөс долоон оноо авсан байна. Түүний хувьд тэмцээний эхэнд түргэвчилсэн буюу рапид төрөлд мөн мөнгөн медаль хүртсэн юм. Ингэснээр Э.Хүслэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр төрөлд медалийн тавцанд зогслоо. 26 дахь…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Монголын ард түмэн төрөө төвхнүүлэх ээлжит сонгуулиа явуулах гэж байна. Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Нөгөөтэйгүүр сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент нь Мон голын анхны 126 гишүүнтэй парламент болохоор байгаа. Тэгэхээр таны хувьд сонгуулийн тогтолцоо болон энэхүү шинээр бай гуулагдах парламентын чадамж Монголын хөгжилд ямар байдлаар нөлөөлнө гэж харж байна вэ? -Үндсэн хуулийн 3.1 дүгээр зүйлд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож байх. Ард түмэн эдгээр эрхээ өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан эдэлнэ гэж заасан. Гэтэл…
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас сэрэмжлүүлэг гаргалаа. Уг сэрэмжлүүлэгт “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод усархаг, аадар бороо орох тул цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж байна. Тог тасарсан бол гэмтлийг засч, хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх, цахилгааны дэд станц, тоолуурын нэгдсэн хайрцаг, бусад байгууламж үерт автсан, хажууд нь ус тогтсон байвал яаралтай 7004-7004 утсанд холбогдохыг анхааруулж байна” гэжээ.
Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи ширүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээлж байна. Болзошгүй үер ус, аянга цахилгаан, хүчтэй салхинаас сэргийлж, гэр, орон сууц, хашаа, орчны аюулгүй байдлыг хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна. Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татаж, шуудайтай элсээр хаалт хийх Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх Гол, мөрөн нуурын…
Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг дэмжиж, ээлжит сонгуульд багаар нь сонгохоо Орхон аймгийн иргэд сонгогчид хэлж байна. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орхончуудтай уулзах үеэр парламентын ардчиллыг авч үлдэхийн тулд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүрлэсэн авлига, хулгайг цэгцлэх, нийгмийн ижил тэгш гараанаас гарах боломж бүрдүүлэхийн тулд Монгол Ардын намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх ёстой гэдгийг тэд онцолж байв. Шударга ёсны тэмцлийн үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн авч чадсан. Тус үйлдвэр 2023 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ түүхэн амжилт тогтоон дөрвөн их наяд гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, хоёр их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн.…
УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ удаад тус аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзан, УИХ-ын сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Говь-Алтайчууд баруун бүсдээ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөгжих бүрэн боломжтой нутаг. Тиймээс МАН бүсчилсэн хөгжлийн хүрээнд баруун бүсийн Говь-Алтай аймагт эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр нарны цахилгаан станц, дулааны станц зэргийг барихаар мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм. Түүнчлэн баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгасан. Тэр дундаа “Таван тойрог” төслийн…
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд БЗД-ийн 21, 27, 29 дугаар хорооны эрсдэл бүхий 270 гаруй айл өрхүүдэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хүргэх ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба хамтран зохион байгуулж байна. -Энэхүү арга хэмжээг он гарсаар 3 дахь удаагаа зохион байгуулж байна. -Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Иргэний үг: Шөнө оройн цагаар зүүн 4 замаас зүүн болон баруун чиглэлд балмад жолооч нар гэрлэн дохион дээр огт зогсохгүй, хар хурдаараа давхин өнгөрч бна. Ногоон гэрэл аслаа гэж бодсон хүмүүс амиа алдаад дуусах нь ээ!!! Камераа шүү л дээ!!! Хатуу арга хэмжээ ав. Тээврийн цагдаа ард иргэдийнхээ амь насыг хариуцан ажиллах үүрэгтэй биз дээ?! Ер нь хотыг бүхэлд нь камержуулж, хатуу хяналт тогтоож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн адал балмад жолооч нартай хайр найргүй тэмцмээр байна!!! Амьд явах баталгаа өгөөч!!! БЗД-ийн 4 дүгээр хорооны иргэн С.Гэрэл
Нийслэлийн Онцгой комиссын V хурлаар нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын алба хаагч нар бэлэн байдлыг ханган ажиллаж байна. НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-19-ний шилжих шөнө орсон аадраар Онцгой байдлын байгууллагад 20 дуудлага мэдээлэл ирсний дагуу зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан бөгөөд үерийн аюулт нөхцөл байдал үүсээгүй. Энэ сарын 20-21-ний шилжих…
Элийрэгч Ц.Уянга, Д.Монголхүү нар яг ардчилсан үзэлтэй, прагматик хүмүүс мөн үү? Намынхаа дарга Л.Гантөмөр дээр хар эрчээрээ очиж “МАН-ын дарга яахаараа манай намын байранд ирж, босгыг нь давж байдаг юм” гэж уурсав. Ардчилал бол олон ургальч үзэл. Хэн нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэх, харилцан ойлголцох нь ардчиллын үндсэн зарчим, суурь соёл, хамгийн чухал үнэт зүйл. АНУ-ын Ардчилсан Намаас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Байден Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч, өрсөлдөгч Трампад төрсөн өдрийн баяр хүргэлээ. Ардчиллын соёл мөн л дөө. “Би АН-ын гишүүн” гээд л бусдын үзэл бодлыг хүндэтгэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь ардчиллын талаар хазгай ойлголт, төлөвшилтэй хүний шинж. Зөвхөн…