Зохиогч: Admin

Дүнжингаравын ойролцоо болсон онц ноцтой ослын дараа Засгийн газраас Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх,  УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгч билээ. Б.Энхбаяр сайд ч энэхүү аймшигт ослын шалтгаан явж явж газрын наймаатай холбогдож байгааг нуугаагүй. Хотын дарга Х.Нямбаатарын хувьд Улаанбаатарын газрыг баруун солгойгүй зарсны гайгаар нийслэл маань бетонон ширэнгэ болж хувирсан тул газар олголтын асуудлыг шалгана хэмээн удаа дараа эмоцитой мэдэгдсэн. Одоо нээлттэй сонсголоо маш яаралтай хийж, буруутай эздийг…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай A/242 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн зарим байршилд ажиллалаа. Тэрбээр “Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдгаас 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг. Эдгээрээс 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангасан байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн. Тухайлбал, 2022 онд энэ тоо 2453 болж нэмэгдсэн байна. Хүүхэд, багачуудын аюулгүй байдлыг хангахын тулд тоглоомын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчукийг хүлээн авч уулзав. Харилцан итгэлцэл дээр суурилсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит агуулгаар баяжуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв. 2023 оны 10 дугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тэмдэглэв. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, хоёр улсын төрийн тэргүүн   болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр…

Дэлгэрэнгүй

Налайх дүүрэг 4-р хороо 52-р гудамжинд оршин суугч иргэн П газ алдаж гал гарлаа гэх дуудлагыг 06:00 цагт өгч тус дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус хаяг дээр хүрэлцэн очсон. Иргэн П газны бүрэн бүтэн байдлыг шалгалгүй асааж, гал алдсан байсныг аюулгүй болгосон. Иргэдийн анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдалтай холбоотой ахуйн газ дэлбэрэх, гал гарах, улмаар иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байна. Иймд дараах зөвлөмжийг ахуй амьдралдаа хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг зөвлөж байна. ЗӨВЛӨМЖ: Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулах Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх…

Дэлгэрэнгүй

 Хөрөнгө оруулалтын хуультай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, экс Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “дайн” үргэлжилж байна. Ард түмэнд “Монголын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байна” гэдэг ойлголт төрүүлэх ажиллагаа амжилттай явагдаж байна. Ч.Хүрэлбаатар энэ хүрээнд дахин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Түүх давтагддаг гэлцдэг. 2017 онд намайг Сангийн сайд болох юм бол МАН 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдаж 1 л суудалтай үлдэнэ хэмээн манай намынхныг айлгаж, түүнийгээ нотлох гэж бүх мэдээллийн хэрэгслээр намайг элдвээр гүтгэн доромжилж байсан юм. Тэр үед намайг Монгол биш Казах гэж байсан юм. Хотгор шанагыг зарсан хэмээн гүтгэж байсан. Намайг бас элдвээр хэлж, доромжилж байсан…

Дэлгэрэнгүй

“Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, шалгагдаж байх хугацаандаа гадаад улсад оргон зайлсан “Г” гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоожээ. Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. /ЦЕГ/

Дэлгэрэнгүй

Ус амьдралыг тэтгэгч эрдэнэ гэдгийг хүн бүр мэддэг шиг цусны донор хүн амь аврагч баатар гэдгийг олон нийт ойлгодог, бахархдаг болжээ. Хэдийгээр сар шинийн баяр дөхөөд хүн болгон завгүй байгаа ч өглөөний 10 цагийн үед Баянзүрх цус цуглуулах төв (Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн хойно) хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Цусаа бэлэглэхээр ирсэн хүмүүс шүү дээ. Цусаа өгөхийнхөө өмнө халуун цай, кофе ууж суугаа 30-35 насны эелдэг дөрвөн залуутай хэсэг хором хөөрөлдөв. “БАГА ТЭНГЭР” Олон улсын сургуулийн багш нар гэнэ. Өөрсдийгөө Д.Хуншагай, И.Энхбаяр, Д.Ган-Эрдэнэ, Б.Ганболд гэж танилцуулав. “Яагаад донор болохоор шийдэв?” гэж асуувал “Хүнд тус болох гээд л…” гэж цөөн үгээр…

Дэлгэрэнгүй

Хуурамч ногоон автобусны хэргээр “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягийг 4 сар хорьж байгаа. Тэрбээр хорих ангиас бичсэн ил захидалдаа “А.Ганхуяг намайг ногоон автобусны гэх хэргээр 2023 оны 10 дугаар сараас эхлэн 461 дүгээр хорих ангид 4 сар гаруй хугацаанд цагдан хорьж мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд нийгэмд намайг улс төрийн нам, улс төрчидтэй холбон онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хэт нэг талыг барьсан мэдээллийг хэвлэл, мэдээлийн бухий л сувгаар хангалтай тараажээ. Нэгэнт мөрдөн байцаалт дууссан тул унэн бодит байдлыг тайлбарлах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. 2022 оны 09 дүгээр сараас Монгол Улсын Засгийн газраас нийтийн тээвэрт парк шинэчлэлийг хийхээр хувийн болон төрийн…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 390 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 278 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл…

Дэлгэрэнгүй

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандах болсон шалтгаан, Үндэслэл: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд нар өнгөрсөн жил ҮХНӨ-ийг санаачилж УИХ-аар батлуулсан. Ингэхдээ гишүүдийн тоог 126 болгож 78 гишүүнийг ард түмний сонголтоор, үлдсэн 48 гишүүнийг намын жагсаалт нэрээр УИХ -д шууд орох боломжийг бий болгосон. ҮХНӨ-ийг ард түмэн дэмжээгүй. Гэтэл ҮХНӨ-ийг батлуулахын тулд Хөгжлийн банкны хэргийг сенсац болгож ард түмний анхаарлыг өөр зүгт хандуулж байгаад батлуулсан. 48 гишүүнийг ард түмнээр сонгуулахгүйгээр УИХ-д оруулах нь хэнд ашигтай вэ? эдгээр 48 гишүүн хэнд үйлчлэх вэ? Ард түмэн 78 гишүүнийг л сонгоно. Эндээс…

Дэлгэрэнгүй