Зохиогч: Admin

МЭК судалгааны байгууллага 2024 оны аравдугаар сарын “Улс төрийн барометр”-ийг зарлалаа. Тэд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1750 иргэнээс 2024 оны аравдугаар сарын 16-21-ний хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар цуглуулсан мэдээллийнхээ дүнг танилцуулжээ. “…Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү” гэсэн асуултад судалгаанд оролцогчид 1-10 хүртэл оноогоор хариулт өгсөн байна. Ингэхэд түүний оноо өнгөрсөн есдүгээр сарынхаас 0.2 пунктээр унаж, 5.2-оор үнэлэгджээ. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг иргэд долдугаар сард хэрхэн үнэлсэнтэй давхцаж байна. Түүний үнэлгээ наймдугаар сард 5.1 болж 0.1-ээр буурсан. Харин есдүгээр сард 5.4 болж өссөн. Энэ нь Оросын ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотой байх магадлалтай…

Дэлгэрэнгүй

Улсын Их хурлын гишүүн Л.Мөнхбаясгалантай ярилцлаа. -Та энэ долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдтай мэтгэлцээн хийнэ гэсэн байна лээ. Энэ талаараа тодруулахгүй юу? -Үүнийг жаахан тайлбарлах хэрэгтэй юм билээ. Өмнө нь баасан гариг бүр Ерөнхий сайд чуулган дээр мэдээлэл хийдэг. Сөрөг хүчний гишүүд нь асуулт асуудаг байсан. Харин шинэ дэгээр бүлгийг төлөөлж мэтгэлцэгч гишүүн байгаад 20 минутын турш микропоныг нь нээж өгөх юм билээ. Энэ хооронд залгуулаад асуулт, хариулт гэсэн байдлаар явна. Тухай бүрдээ сэдэвтэй байна. Энэ удаад Боомтын сэргэлтийн хүрээнд байх юм. Мөн D-парламент дээр ард түмнээс асуулт авна. Өмнө нь манай намын бүлгийн дарга эсрэг…

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Казань хотноо лхагва гарагт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын дараа тус бүлгийн орнуудын удирдагчид НҮБ-ын шинэчлэлээс эхлээд дэлхий дахинд болж буй мөргөлдөөн зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарсан хамтарсан тунхаглалыг гаргалаа. Тунхаглалд нийт 134 заалт багтсаны нэг нь НҮБ-ын шинэчлэлийн тухай байв. “Бид НҮБ-ыг, тэр дундаа Аюулгүйн Зөвлөлийг илүү ардчилсан, олон талын төлөөллийг оролцуулсан, үр дүнтэй, хүчтэй болгох үүднээс цогцоор нь шинэчлэхийг дэмжиж байгаагаа дахин нотолж байна” гэж уг баримт бичигт дурджээ. Түүнчлэн дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг даван туулахад илүү сайн хариу арга хэмжээ авахын тулд хөгжиж буй орнуудын төлөөллийг өргөжүүлэх хэрэгтэйг мөн онцолсон байна. Үүний зэрэгцээ удирдагчид терроризмын бүх хэлбэрийг эрс зэмлэн буруушааж байгаагаа дахин илэрхийлж, НҮБ-ын хүрээнд Олон улсын терроризмын тухай конвенцийг яаралтай батлахыг уриалжээ. БРИКС-ийн гишүүд мөн НҮБ-д хандан шинэчлэл хийхийг уриалсны зэрэгцээ хиймэл оюун ухааны…

Дэлгэрэнгүй

Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтыг хийсэн юм. 10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг илрүүлэв. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир цас орсон үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг иргэд болон аж ахуйн нэгжийн түгээлтийн жолооч нарт анхаарууллаа. Учир нь өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн. Халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар…

Дэлгэрэнгүй

Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдсэн. Ялангуяа өсвөрийнхний дунд скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл халтиргаа, гулгаа эхэлсэн энэ үед скүүтэр болон суррон дугуйгаар зорчихыг хязгаарлаж эхэлжээ. Энэ талаар Тэврийн цагдаагийн албаныхан мэдээлэл өгөхдөө “Скүүтэр, дугуй түрээсийн зарим үйлчилгээ үйл ажиллагаагаа зогсоосон. Хоёр дугуйт тээврийн хэрэгслийг гуравдугаар сараас эхлэн арваннэгдүгээр сар хүртэл явуулах зохицуулалттай. Үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж буй цахилгаан дугуй түрээсийн…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллын үүдэнд иргэн “Б”-г үл таних 16-17 насны “Б”, “А”, “Х”, “Э” нар бүлэглэн биед нь халдаж, зодсон болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Украин дахь дайныг зогсоохын тулд Энэтхэг улс Москва, Киевийн хооронд хэлэлцээ хийхэд зуучлахад бэлэн байгааг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дахин мэдэгджээ. “Бид энх тайван, тогтвортой байдлыг ойрын үед сэргээхийг бүрэн дэмжиж байна” гэж тэрбээр Казань хотноо болж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа мэдэгдсэн байна. “Асуудлыг тайван замаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж Н.Моди цохон тэмдэглээд, Энэтхэг улс нь хүмүүнлэгийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүх талтай холбоо харилцаатай байдаг тул “дайныг зогсоохын тулд цаашид бүх төрлийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн В.Путинтэй цаашид харилцахдаа Украины асуудлаарх энхийн хэлэлцээтэй холбоотой сэдвийг гүнзгийрүүлэн хэлэлцэх…

Дэлгэрэнгүй

Нийслэлд сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, нийт 93 мянга гаруй иргэнд үйлчлээд байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь ханджээ. Харин ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжлийн үе рүү шилжээд 14 хонож байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. Тэрбээр “Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага-Үндэсний итгэмжлэлийн төвийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тус байгууллага ойгоо тохиолдуулж төрөл бүрийн хүмүүнлэгийн ажил санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд бусдын амь насыг аврах хамгийн бодитой буянт үйлс болох “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цусаа бэлэглэх өдөрлөгийг 2024 оны 10 дугаар сарын 21-нд ЦССҮТ-д амжилттай зохион байгууллаа. “Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудтай хамтран цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын эгнээг өргөжүүлэх, эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насыг аврах хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулах, тэднийг олон нийтэд сурталчлах ариун үйлсийг алдаршуулах зорилгоор “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цус хандивлах аяныг зохион байгуулахаар шийдэж, өнөөдөр бодит ажил болголоо. Нэг…

Дэлгэрэнгүй