Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр. Угтаа бол зэвсэгт хүчний албан хаагчдын баяр л даа. Гэтэл эрчүүд нийтээрээ тэмдэглэн хөөрдөг өдөр болоод удаж байна. Архи ууна, найр наадам болно. Уг нь энэ өдөр цэрэг эх оронч хүмүүжил олгоход анхаарч, тэр чиглэлээр ажил зохиох ёстой өдөр л дөө. Даанч тэр тал төрийн байгууллагууд олигтой анхаардаггүй юм. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар ямар ч ойлголтгүй, эх оронч үзэл гэж юуг хэлдгийг мэддэггүй хүүхэд залуус өнөөдөр цөөнгүй байна. Цэрэг эх оронч үзэл төлөвшиж байж улс орныхоо төлөө чин сэтгэлээр зүтгэнэ шүү дээ. Үе үеийн эх орончдын гавьяаг энэ өдөр л алдаршуулах ёстой…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, сонсогч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа, Эрхэм хүндэт ахмад дайчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд ээ, Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын баталгаа болсон Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 103 жилийн ойн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье. Түүхт ойн баярын энэ…
ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод байгаа цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Энэ хүрээнд өнөөдөр /2024.03.17/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд ОХУ-ын хилийн боомт болох Хиагт хотод эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг хүлээлгэн өглөө. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад буулгасан юм. ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод байгаа цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон.…
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр Владимир Путин 88 хувийн саналаар ялалт байгуулаад байна. Ийнхүү Кремлийн эзэн 2030 он хүртэл дахин зургаан жил ОХУ-ыг удирдахаар болж байна. Ийм өндөр санал авч ялалт байгуулсан түүх ЗХУ задарснаас хойш болсон сонгуулиудад гарч байгаагүй юм. Харин Оросын холбооны Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов дөнгөж дөрөвхөн хувийн санал авчээ. “Шинэ хүмүүс” намаас нэр дэвшин өрсөлдсөн В.Даванков 3,8, Оросын Либерал Ардчилсан Намаас нэр дэвшигч Л.Слуцкий 3.2 хувийн саналаар тус тус удаалсан байна.
Машиныхаа цонхонд, ялангуяа урд салхины шилэнд хар тень наахыг хориглосон дүрэм бий. Гэтэл сүүлийн үеийн жолооч нар бүх цонхондоо тень наадаг болжээ. Өөрөөр хэлбэл, жолооч нар гаднаас орж ирж байгаа гэрлийг 90-100 хувь халхлах дэндүү тас хар тенийг машиндаа наадаг. Энэ нь харанхуй шөнө осол аваар гарах нэг шалтгаан болж байгаа талаар Тээврийн цагдаа анхааруулдаг ч дүрэмгүй жолооч нар үл ойшоож осол аваар гаргаж байгааг анхааралдаа авна уу!
Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт ажиллалаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талд Дунд голын голдирлыг хааж, хашаа барьсны улмаас өнгөрсөн зуны үерээр тус гол гүүр даван үерлэсэн тул голын ай савыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайн орчим дахь бургаснуудыг шилжүүлэхэд байгаль орчны үнэлгээ хийлгэх, зөвшөөрөл авах гэх мэт маш их хугацаа, төсөв шаардагдах тул эхний ээлжид түвшинг нь 1.5 метрээр доошлуулахаар төлөвлөж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэлж байв. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд байрлах “Дэлгэрэх”…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ: “Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө, Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ, Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа…
Нийслэлийн шар усны үерт өртсөн болон өртөх эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Хотын дарга ажиллаж байна. Энэ хүрээнд усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд мөн ажилласан юм. 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус байршилд ажиллаж, “Төв…
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Спикер Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ “Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм. Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой” хэмээн онцлов. Тэрбээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, аймгийн төлөө бус бүсийн төлөө ажиллах боломж бүрдлээ гэсэн агуулгыг илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоог нэмснээр Монгол…
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2024 оны сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн гаргажээ. Энэхүү саналаа Монгол Ардын Намд өглөө. МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Стратеги академийн захирал Д.Бумдарь нар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарыг хүлээн авч уулзлаа. МҮХАҮТ-аас УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн боловсруулжээ. Уулзалтын үеэр уг саналыг “Монголын бизнесийн орчны 2023 судалгааны тайлан”-гийн хамт өглөө. МҮХАҮТ-аас өгсөн саналд бизнес эрхлэх орчныг сайжруулах, төр засгийн бизнесийн орчны тогтвортой байдлыг хадгалах, концес буюу төр хувийн хэвшлийн түншлэлийг…