Зохиогч: Admin

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр (2024.04.01) Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг хөтлөн явуулав. Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо танилцуулав. Хуулийн төсөлд гэрлэгчид, хамтран амьдрагчдын гэрлэлт, түүнийг дуусгавар болгох, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, хүүхдийн асран хамгаалалт, үрчлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садныг тэжээн тэтгэх, харгалзан дэмжих зэрэг харилцааны хүрээг хамруулсан зохицуулалтуудыг тусгасан байна. Ингэхдээ, гэр бүлийн харилцаанд эцэг, эх, хүүхдийг биеийн болон оюун санааны…

Дэлгэрэнгүй

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” төслийн нээлт өнөөдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд боллоо. Европын холбооны санхүүжилтээр “Тэгш нийгэм холбоо” ТББ, Италийн АИФО байгууллагаас хамтран хэрэгжих энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх байгууллагууд, Иргэний нийгмийн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилд хариу үзүүлэхийн тулд төвлөрлийг сааруулсан тогтолцоог бэхжүүлэх мониторинг механизм байгуулах зорилгоор 24 сарын хугацаатай хэрэгжих юм. Төслийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Ч.Ундрахбаяр, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. БНСУ-ын Засгийн газар манай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирснийг онцлоод энэхүү хүмүүнлэгийн тусламж цас, зудын улмаас хүнд нөхцөл байдалд орсон малчин түмэнд ихээхэн тус дэм болж буйг тэмдэглэв. Талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт…

Дэлгэрэнгүй

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай бүлэгт авто замд ус тогтсон болон шар усны тухай долоон дуудлага, мэдээлэл ирсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Айдасын даваа явах замд усны шуудуу хаан элс шороо асгасны улмаас “Жаргалан эко”, “Санни сатурн”, “Монгол хаус” хотхон орчим ус тогтож, иргэд, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх мэдээллийн дагуу найман албан хаагч хоёр машин техниктэйгээр ажиллалаа. Энэ хүрээнд нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, “Эн Ар Жи сервис” ХХК-д шороон далан босгох, усыг соруулах үүрэг чиглэл өгсөн байна. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг Монголын бүх телевизийн сувгаар хэд хэдэн давталттай гарлаа. Ерөнхий сайд өгсөн ярилцлагадаа “Манай намаас энэ тоглоомонд оролцсон хүн бол М.Энхболд дарга. Дунд нь зуучилсан хүн бол Ж.Бадамжунай. Улаанбаатар хотод баригдсан хорооллуудаас стандартаа барьж, зөвшөөрлөө авсан газар бараг байхгүй. Бүгд л авлигаа өгч, байшингаа бариад дараа нь зөвшөөрлөө нөхөж авсан байшингууд л байна” хэмээн тодорхой бөгөөд шулуухан ярилаа. Засгийн газрын тэргүүн бодлогогүй ярихгүй л болов уу. Яагаад гэвэл тэр дугаар хорооны иргэн биш шүү дээ. Ямар нэгэн асуудал босвол хэлсэн үгнийхээ төлөө хэрхэхийг ч тооцсон байгаа. Ямартай ч Улаанбаатарын газар олголтын асуудлыг шалгаж,…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд анх удаа том хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр системийн авлига, С.Зоригийн хэрэг, шүүхийн хонгил, бүлэглэл, МАН-ын хуваагдал, “Эрдэнэт”-ийн 49 хувь, нийслэлийн газар олголт зэрэг асуудлуудад тодорхой байр сууриудыг илэрхийлжээ. “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагаас эшлэн хүргэж байна. -Би Ерөнхий сайд болоод дөрвөн зүйлийг маш тодорхой амласан. Нэгдүгээрт, цар тахлыг таван туулна. Хоёрдугаарт, эдийн засгийг нээж, тэлнэ. Далд эдийн засгийг ил болгоно. Гуравдугаарт, Авлигатай тэмцэнэ, цахим засаглалыг сайжруулж, ил тод байдлыг хангана. Дөрөвдүгээрт, эдийн засгийн өсөлтийг өрхөөр оруулж, дундаж давхаргыг дэмжиж, үндэсний тогтолцоог бүрдүүлнэ гэж амласан. -Цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалтыг нягтлах ёстой гэсэн үүргийг аудитын байгууллага болон хуулийн байгууллагуудад өгсөн. Баримтаар ямар нэгэн…

Дэлгэрэнгүй

Монголчууд эртнээсээ “Дэм дэмэндээ дээс эрчиндээ”, “Саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг” сургасаар ирсэн. Энэ ч үүднээсээ нэг нэгнийхээ ажилд тусалж дэмжиж ирсэн юм. Гэтэл сүүлийн жилүүдэд амиа бодсон шинж чанар маш хүчтэй үзэгдэх боллоо. Цас ороход орон сууцны айлууд шаардуулалгүйгээр гарч ирээд гудамж талбайгаа цэвэрлэдэг байлаа. Гэтэл СӨХ-ны үйлчлэгч хэдхэн хүн л цастай ноцолдож үзэгдэх юм. Гарч ирээд тус болж байгаа нэг ч оршин суугч алга. Өөрсдийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө цас цэвэрлэж, халтиргаа гулгааны аюулыг зайлуулах сэтгэл даанч алга. Хэдийгээр СӨХ-д мөнгөө төлдөг ч олон нийтийн ажилд туслах үүрэг бий шүү дээ.  Ёс суртахуун талаасаа ч…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн долоо хоногт ой хээрийн түймэр дөрвөн удаа гарлаа. Өчигдөр /2024.03.31/-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ой хээрийн түймэр гарсан дуудлага 15:49 цагт хүлээн авч, 18:14 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай өртсөн байна. Мөн нийслэл, орон нутагт обьектийн гал түймрийн найман тохиолдол гарав. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага /2024-03-31/ өчигдөр 19:57 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй болголоо. Мөн тухайн…

Дэлгэрэнгүй

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор есөн дүүргийн 59 хорооны 28,074 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сэрэмжлүүлэг хүргэлээ. Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна. Мөн үерийн далан,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Саранчимэг нарын хамт олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэллээ. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нийслэл, аймаг, дүүргийн харьяа төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл уг арга хэмжээнд оролцжээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын бүтэц, тогтолцооны өөрчлөлт, бодлогын шинэчлэлээс танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зорилтот санаачилгуудаас дурдсан юм.…

Дэлгэрэнгүй