Зохиогч: Admin

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УОК болон Засгийн газраас Зудын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх зэрэг аймаг орон нутгийн Онцгой комиссоос зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шуурхай бүлгүүдийг Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулж, Засгийн газрын гишүүдээр ахлуулан бүсчилсэн байдлаар 6 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Шуурхай бүлгүүд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу улсын…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51…

Дэлгэрэнгүй

Өчигдөр орой Хайлаастад зам тээврийн ноцтой болж зургаан хүүхэд, нэг том хүн бэртэж, 16 настай нэг хүүхэд харамсалтайгаар амиа алдлаа. Жолооч хааз, тормоос андуурч гишгэсэн гэдэг нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Чанаргүй жолооны сургууль, бас иргэдийн хайнга, хэнэггүй, бүдүүлэг, балмад, дураараа үйлдэл мөн ч их гай дагуулж байна даа! Жолооч нарын сахилга бат маш муу байгаад Тээврийн цагдаагийн газар онцгой анхаарах шаардлагатай боллоо. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гарсан авто ослын улмаас бэртэл гэмтэл авсан нийт зургаан иргэн (Нэг том хүн, таван хүүхэд) Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авсан байна. Одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд “Эрчимт эмчилгээний тасаг”-т хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд “Хүүхдийн мэс заслын тасаг”-т, нэг хүүхэд “Толгойн мэс заслын тасаг”-т хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийсэн бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Маргааш дөрөвдүгээр сарын 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Мөн дөрөвдүгээр сарын 20-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр, 21, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан гол зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -6-11 градус хүйтэн байна. Тиймээс иргэд, малчид цаг…

Дэлгэрэнгүй

Арабын Нэгдсэн Эмират улсад сүүлийн 75 жилд ороогүй их хур тунадас буусны дараа гудамж талбай үерт автаж, далдуу модыг үндсээр нь булга татаж, барилгын фасадыг эвдэж сүйтгэсэн байна. Ийм хүчтэй бороо 1949 оноос хойш нэг ч ороогүй байна. Аялал жуулчлалын алдартай Дубай хотод нислэгүүд цуцлагдаж, замын хөдөлгөөн зогсч, сургуулиуд хаагдаад байна. Бороо маш ширүүн орсон тул үерийн ус нэмэгдэж, замууд гол болж хувирсан тул зарим жолооч машинаа орхиход хүрчээ. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхийн дулаарал нэмэгдэж энэ мэт их хэмжээний хур тунадас орох нь элбэг болж байна. Эмират улсаас гадна Арабын Оман улсад аадар борооны улмаас…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх” чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ. Тэрээр “Ардчилсан хувьсгалын оюун санааны бэлгэдэл болсон энэ хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэн шилжүүлнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл юм. Сүхбаатарын талбайг хуваагаад авчихсан бүлэглэл С.Зориг агсны хөшөөнд ингэж хандсан. Үүнд гайхаад байх зүйл алга. Тэдний зорилго нь С.Зориг агсны хөшөөг олон нийтээс холдуулж, үйл хэргийг нь он цагийн урсгалд мартуулан бүдгэрүүлэхэд байгаа шүү. Ердөө л үнэн нь илрэхээс үнхэлцгээ хагартал айсан гэмт хэрэгтнүүдийн нуугдмал сонирхол нь энэ. Лав намайг Ерөнхий сайд байхад энэ хөшөөг хаашаа ч хөдөлгөхгүй” гэсэн байна. Сануулахад,…

Дэлгэрэнгүй

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн “Цаг үе,үзэл бодол” нэвтрүүлгийн өчигдрийн /2024-04-16/ дугаарт оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа гурилын үнийн талаар сэтгүүлчийн асуултад тодорхой хариулт өгч, энэ салбарт үүсээд буй нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадварт гурилын үнийн өсөлт хэрхэн нөлөөлж буй болон цаашид Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар ярив. Сүүлийн жилүүдэд улаан буудайн тариалалтыг дэмжиж төрөөс татаас өгсөөр байтал гурилын үнэ өссөн нь энэ салбарын хэдхэн компани үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг болсон. Иймд гурилын зах зээлийг тэлж, үнийг…

Дэлгэрэнгүй

Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж 2022-2024 онд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын талаарх тайлан мэдээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022  онд 173717 иргэн, 2023 онд 150849 иргэн утсаар болон сошиал сувгуудаар хандсан байна. Утсаар тус төв  2022 онд 72679, 2023 онд 94080 дуудлага хүлээн авч дунджаар 64,5 хувийн гүйцэтгэлтэй…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж,  “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ. Мөн тус журмаар Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг,  дагалдах хэрэгсэл худалдан авах болон засвар үйлчилгээний зардалд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоно.

Дэлгэрэнгүй