Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.10/ хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцсэн юм. Энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Шагжийн Хүрэлтулгын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” гарчигтай PN-202310-96904 дугаартай…
Зохиогч: Admin
УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нууц амраг, араар тавилтаас болж жилд 6,000 хос салж 10,000 хүүхэд хагас өнчин болж байна. Араар тавилтын гэмт хэргийн улмаас хүүхэд маш их хохирч байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь араар тавиад аль буруутай нь хохирол төлж байгаа зарчим энэ хуульд орсон байна. Гэтэл тэр тогтвортой байсан гэр бүлийг салгасан хүнд хариуцлага тооцох механизм энд огт байхгүй байна. Сайхан амьдраад явж байсан гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагийг Эрүүгийн хуулиар яллаж гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийг нийгэмд бий болгомооргүй байна” хэмээн…
АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Мөнхбат нарыг улс төрийн хоригдол болгон ял өглөө. Эрх баригч нам шүүхийг өөрийн гар хөл болгож байна. Иргэдэд шударга ёсны үйлчилгээ үзүүүлдэг шүүх байгаа юм бол иргэдийн мөнгөө залилуулсан асуудал яагаад өнөөдөр шийдэгдэхгүй удаад байдаг юм. Лизингээр утас авдаг хулгайд алддаг, араас нь хуулийнхан ажилладаггүй, шүүх нь шийддэггүй. Сөрөг хүчний залуучуудын асуудал болохоор түргэвчилсэн журмаар шүүх нь хуралдаад ял өгдөг. Эрх баригч намын өөрийнх нь хүмүүс дандаа торгуультай гардаг , эс бол ялаас мултардаг. Тийм учраас эрх баригчдын халаасны шүүх боллоо гэж хэлж байгаа юм. Бүх шүүгч ийм…
“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд бусад улсын адил…
Есөн эрдэнийн нэг оюугаар овоглосон зэс төдийгүй үнэт эрдэнэс алт, мөнгө, молибден зэрэг мэргэжлийн бизнесмен бүхний сэтгэлийг татаж, хүслийг бадраасан арвин их нөөцтэй Оюу толгойн гайхамшигтай орд эх орны минь алтан шаргал говьд үүд хаалга, үүцээ нээж, Монголчууд төдийгүй дэлхийн сонорт хүрч, бид бүхний баярын магнай тэнийлгэсэн тэр мөчөөс хойш багагүй хугацаа ард үлджээ. Монгол түмэн их говьд Оюу толгойн уурхай ашиглалтад орсноор энэ зууны манлай үйлдвэр-Эрдэнэтийн уурхай шиг хот сүндэрлүүлж, хэдэн арван мянган хүн ажил амьдралтай золгож, улс орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэж бэлэгшээж байсан билээ. Түмэн олны энэ бэлэгшээл мөрөөдөл хэрхэн биелэлээ олж байгаа талаар…
Өчигдөр болсон их түгжрэлийн шалтгааны талаар ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн ийнхүү яриалаа: -Өчигдрийн тухайд Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжинд ачааны автомашины түлш тасалдсаны улмаас 1 цаг 30 минут эвдэрч зогссон бол Хан-Уул дүүргийн ХААИС-ийн зүүн талд мөн ачааны автомашин араандаа орохгүйгээс үүдэн 40 минут зогссон. Иймд түгжрэл үүсэн, замын хөдөлгөөнд саад учирсан байгаа. Хэрэв суудлын автомашин ийн зогссон бол зөөж, шилжүүлэх байсан. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд чирэгч автомашины тусламжтайгаар хөдөлгөөн зохицуулах боломжтой. Харин ачааны автомашин эвдэрсэн тохиолдолд зөөж, шилжүүлэх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байхгүй. Өчигдөр 24 цагийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод…
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд үүссэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Таван шарын гармыг 5 цаг 31 минут хааж, галт тэрэг нэвтрүүлсэн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу: -Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн. Мөн галт тэрэг явсан, замын хөдөлгөөнд саад учирсантай холбоотойгоор ачаалал нэмэгдлээ. Таван шарын уулзварын 396 дугаар гармаар арваннэгдүгээр сарын байдлаар өдөрт 29, шөнөдөө 21, дунджаар 50 удаа галт тэрэг явдаг. Өчигдрийн байдлаар тус гармаар 24 цагийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 8-ны 08:00 цагаас 9-ны 08:00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд суудлын галт тэрэг зургаан удаа явж, 42…
Улаанбаатар хотын бондын орлогоор энэ онд хэрэгжих нэн шаардлагатай, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эхлэх гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг Хотын дарга хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын бонд нь илүү ногоон бондын шинжтэй буюу нэг талаас агаарын бохирдлыг бууруулах, нөгөө талаас ядуурлыг багасгах ач холбогдолтой болохыг тэрбээр онцлов. НЗДТГ болон ЕСБХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”, “Ногоон-Улаанбаатар орон сууц” гэсэн хоёр төсөл хэрэгжиж байна. ЕСБХБ нь 2006 оноос хойш Монгол Улс, Улаанбаатар хот мөн хувийн хэвшлийн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ…
Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаан дээр Түр хорооны дарга Б.Энхбаяр ” Нүүрсчид их сандруу байна. Бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Өөрөөр хэлбэл, гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байгаа нь тодорхой болсон. Сэтгүүлчдэд машин өгч, хуваарилж амыг нь үдсэн асуудал гарч байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй гэж үзэж байна” гэгчлэн өгүүлэв. Хуульзүй, дотоод хэргийн сайдын энэхүү мэдэгдлийн дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.
“Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 537 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 224 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 313 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 80 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 334 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Дээрх хугацаанд шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон…