Зохиогч: Admin

Хотын зам мөстчихөж. Ялангуяа орон сууцны хорооллуудад эрсдэл өндөр бaйна. Ядаж байхад амиа болсон жолооч нар явган хүний зам таглаад машинаа тавьчих юм. Настай хүмүүс тойрч гарах гэж аргаа барж байна! Залуустаа хандаж хэлэхэд, өндөр настай хүмүүсийг зам гарах үед, халтиргаа бүхий газраар явж байгаа үед туслаарай. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарах хэрэггүй. ТҮК-ын ажилтнууд ажил хаяснаас болоод нөгөө хэдэн цагдаа нар нь зам дээр давс цацаад явж байна. Ямар ч байсан хотын захиргаа яаралтай арга хэмжээ авахгүй бол Гэмтлийн эмнэлэг халтирч унаснаас болж гэмтсэн хүмүүсээр дүүрэх нь, Ийм эрсдэлтэй үед албан байгууллагууд шинэ жил тэмдэглэж, оны шилдгээ шалгаруулах хэрэг…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод цаг агаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орж буйтай холбоотойгоор зам талбайн цэвэрлэгээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодрууллаа. -Орон даяар их хэмжээний цас орж, зудын байдалтай байгаа. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг хэрхэн хийж байна вэ? -Улаанбаатар хотод аравдугаар сарын 30-наас хойш цас орж эхэлсэн. Сүүлийн 36 цагийн турш хялмаа байдлаар цас орж, шөнөдөө -38 градус, хөрсөн дээрээ -45 градус хүрч хүйтэрч байна. Тиймээс давс, бодис цацсан ч цас мөсний хайлалт явагдахгүй, үр дүнгүй байна. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хүндрэл үүссэн. Давс, бодис нь -25…

Дэлгэрэнгүй

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г автомашинаа халаах зорилгоор моторын доор хэсэгт аргал асааж орхиод явснаас машин нь болон зогсоолд байсан хоёр автомашин шатжээ. Иймд жолооч та бүхэн зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, таны анхаарал алдсан мөч бүхэн өөрт болон бусдад төсөөлж баршгүй хор хохирол учирдаг гэдгийг анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа. -Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьсан. Энэ үеэр ямар асуудлыг ярилцсан бэ? -Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар нэг цаг орчим ярилцаж санал солилцсон. Монгол Улс ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Энэ хүрээнд НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd хооронд өнөөдөр албан ёсоор гэрээ байгууллаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгөв. Гэрээний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байх бөгөөд 50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх юм. Энэ хүртэлх эрсдэл, зардлыг үйлдвэрлэгч хариуцах аж. Автобуснуудын баталгаат…

Дэлгэрэнгүй

лсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы өнөөдөр (2023.12.15)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулснаар хуралдаан эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ гэсэн байдаг. Уг заалтын хүрээнд Улсын Их Хурлын таван гишүүн санал ирүүлснээс  Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Ганибал нар цаг үеийн байдалтай холбогдуулан цас, зудыг хүндрэл багатай даван туулахад малчдад туслах, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авах, шатахууны хомсдолыг шийдвэрлэх, нэгдсэн бодлогоор…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч А.Ганхуяг тус дүүргийн 10 дугаар хорооны иргэд, байгууллага.оршин суугчдыг хамруулсан “Ахуйн осол аюулын харанга дэлдэж байна” сэдэвт төслийг санаачлан Хүний хөгжил хамгааллын “Номун ТББ” хамтран зохион байгуулав.Төслийн хүрээнд ахуйн ослын шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр оршин суугчдын дунд санал асуулга явуулж мэргэжлийн байгууллагуудын эх сурвалжтай анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж бүхий гарын авлага, зурагт хуудас бэлтгэн хэвлүүлж иргэд байгууллагад тараан түгээх ажил зохиов. Тэрээр өмнө нь Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хамтдаа хичээцгээе төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Дээрх төслүүд нь аюулгүй орчинд амьдрах, аюул ослоос сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангахад тус нэмрээ оруулах үр дүнтэй ажил болно гэж…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, парк шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогоо танилцууллаа. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага болон холбогдох албаныхан оролцож, санал солилцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн улаан болон цахилгаан автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчлөлд бүртгэх ажлыг энэ онд багтаан хийнэ. Ирэх онд шинээр орж ирэх автобуснуудыг ч мөн тус компанийн нэр дээр бүртгэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн компаниуд бүртгэгдсэн автобуснуудыг авах эрх нь нээлттэй.…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа. Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолоор бүх яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын дэргэд зөвлөл ажиллаад 6 жил болж байна. Дээрх тогтоолоор дэд зөвлөлийг тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь тус салбарын харъяа байгууллагуудын удирдлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд багтдаг. Хуралд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний III улирлын хэрэгжилтийг Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга…

Дэлгэрэнгүй

НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн кластеруудын хуралд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал болоод УОК-ын шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа. Мөн өвөлжилтийг даван туулахад хэрхэн хамтран ажиллах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм. Сар бүр зохион байгуулдаг тус хурлаар ХХААХҮЯ болон ЦУОШГ-аас цаг агаарын төлөв байдал, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын талаар мэдээлэл өгч, оролцож байгууллагуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10…

Дэлгэрэнгүй