Зохиогч: Admin

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлөлт гаргаад буй. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож…

Дэлгэрэнгүй

Хүнсний захууд дээр гурилын үнэ дахиад  өсчихөж. Шалтгааныг нь асуугаад ч нэмэргүй. “Цаанаасаа өсөөд ирсэн юм чинь бид дагаад л нэмнэ ш дээ” гэдэг улиг болсон бэлэн үгээ л хэлнэ. Аливаа баяр ёслолыг угтаад үйлдвэрлэгчид,  худалдаачид барааныхаа үнийг нэмдэг гаж буруу жишиг тогтоод уджээ. Гэтэл олон улсад ямар нэгэн баярыг тохиолдуулаад харин ч өргөн хэрэглээний барааны үнээ бууруулдаг. Манайд эсрэгээрээ явж ирсэн нь зах зээлийн жам буруу тийшээ хазайж байгаагийн илрэл биз дээ. Хамгийн гол нь үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг хянан зохицуулах үүрэгтэй ШӨХТГ хэмээх төрийн том байгууллага сүүлийн үед таг болчихлоо. Өргөн хэрэглээний барааны үнэ худалч хүнд сараар бус…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 61 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 809 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 1, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нийт 1385 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1168, гэмт хэргийн шинжтэй 63 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ. Тодруулбал, нийт 1385 гомдол ирснээс хүний биед халдах хэрэг 38, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 64 бүртгэгджээ.

Дэлгэрэнгүй

Умард Солонгос ням гарагт дуунаас хурдан цэнэгт хошуу бүхий дунд зайн тусгалтай, хатуу түлшээр ажилладаг баллистик пуужинг амжилттай туршсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв. Энэхүү туршилтын зорилго нь ийм пуужингийн “хөөрөх, маневрлах үзүүлэлтүүд”, “шинээр бүтээсэн олон угсраа, өндөр хүчин чадалтай хатуу түлшт хөдөлгүүрийн найдвартай байдлыг шалгах” явдал байв гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ. Умард Солонгос ням гарагт Японы тэнгис рүү дунд зайн тусгалт баллистик пуужин харвасан нь энэ оны анхны ийм ажиллагаа болсон тухай Өмнөд Солонгосын арми өмнө нь мэдэгдсэн юм. Японы Засгийн газраас мэдэгдсэнээр, уг пуужин тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд онгоц, хөлөг онгоцонд хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. Солонгосын хойгт хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаа энэ үед Умардын тал хатуу түлшээр ажилладаг тив алгасах баллистик пуужин харваснаас хойш…

Дэлгэрэнгүй

-9870 хуурамч хаягнаас насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, зүй бус хэрэг сурталчилжээ! -Насанд хүрээгүй охидуудтай холбоо тогтоож зураг бичлэгийг нь авч эрхшээлдээ оруулж байна! – ФБ-ийн 400 мянган хаяг гэмт хэргийн санаа сэдэлтэй байж болзошгүй! -Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих шаардлага улам бүр нэмэгдэж байна! Цагдаагийн ерөнхий газраас ийнхүү байнга анхааруулж байгаа. Үнэндээ нийгмийн сүлжээгээр орчин ухаан санаа нь төлөвшөөгүй бага, өсвөр насны хүүхдүүдийг битгий хэл насанд хүрсэн хүмүүсийг хуурч мэхлэх, хохироох хэрэг буурах бус улам нэмэгдэх хандлагтай  болж байна шүү! Улирлын амралт үргэлжилж байгаа ийм үед бяцхан хүүхдүүдийн гар утас, дэлгэцийн хэрэглээнд хяналт тавихгүй бол…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Налайх, Багахангай дүүргийн аж үйлдвэрийн парк болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ажлын явцыг шалгаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 30 орчим арьс шир боловсруулах, завод, ноосны үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн орчимд хөрс, усны бохирдол ихээр үүсэж, энэ тухай гомдол санал 11-11 төв дээр тасралтгүй ирж байгаа. Тиймээс тухайн үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нүүлгэн шилжүүлж, дан ганц арьс…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 01 дүгээр сарын 13-ны орой Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай хатуу хучилттай зам дээр том оврын ачааны автомашин, суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар тухайн ослын улмаас 18 насны /жолооч, зоригч/ хоёр иргэн амь хохирч, 17-18 насны зорчигч хоёр өсвөр насны хүүхэд гэмтсэн харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалд эрсдэлийг үнэлж, хөдөлгөөний хурдыг багасгах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, энэ талаар бусдад шаардлага тавьж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөн сэрэмжлүүлж…

Дэлгэрэнгүй

УАШТ-ий хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд өрнөж, ялагчийн нэр эцсийн мөчид тодорлоо. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын финалын энэ өрсөлдөөнд П.Орхон 6:2-оор тэргүүлж явсан ч С.Цэрэнчимэд хоёр удаа хөлд нь орж ард нь гараад оноог тэнцүүлэв. Ингэснээр сүүлийн оноог авсан үзүүлэлтээр С.Цэрэнчимэд хошуучилж эхэллээ. Барилдаан өндөрлөхөд хорь гаруйхан секунд үлдсэн байв. П.Орхоны дасгалжуулагч челленждээ ялагдсанаар оноо бүр 6:7 болов. Эгзэгтэй энэ мөчид П.Орхон өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэн гаргаж ялалтын нэг оноогоо авч чадав. Мөн шүүгчид С.Цэрэнчимэдийг дэвжээнээс зугтаж гарсан үндэслэлээр торгосноор П.Орхон эцсийн дүндээ 8:7-гоор ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Дэлгэрэнгүй

Тайванийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дүнг зарлалаа.  Тооллогын комиссын мэдээлснээр эрх баригч Ардчилсан Дэвшилт Намаас нэр дэвшигч Лаи Чин-тэ 40 хувийн саналаар ялалт байгуулжээ. Ийнхүү Тайваний шинэ удирдагч ардчилсан хүчнээс тодорлоо. Тэрбээр  64 настай бөгөөд Харвардын төгсөгч юм байна. Ийнхүү Тайванийг эх газрын Хятадаас тусгаарлах ёстой гэж үздэг  эрх баригч Ардчилсан Дэвшилт  Намын нэр дэвшигч 3 сонгууль дараалан ялалт байгууллаа. “Сонгуулийн үр дүн Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг Бээжингийн эрх баригчдад том цохилт болж байгаа юм” гэж ВВС мэдээндээ онцолжээ . Гэрэл зургийн эх сурвалж: CNN

Дэлгэрэнгүй