Зохиогч: Admin

Цаг уурын байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Говь–Алтай аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн аймгуудын нийт нутаг, Дорноговь аймгийн хойд, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутаг, Баянхонгор аймгийн хойд, Завхан аймгийн зүүн, Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлээр баруун аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зүүн аймгуудын нутгаар, сүүлээр төвийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ “Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 10-ны дотор олгох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг  “Эрдэнэс Тавантолгой” компани болон Үнэт цаасны төвлөрсөн…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр улсын хэмжээнд зураг төсөвгүй барилга байгууламжийн судалгаа, Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилт, эрчим хүчний салбарын байгууллагуудын худалдан авах ажиллагааны нөхцөл байдал, даатгалын сангаас тэтгэмж, тэтгэвэр олгох журмын хэрэгжилт, Эдийн засаг хөгжлийн яамны болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын худалдан авах ажиллагаа зэрэгт тус тус дүн шинжилгээ хийв. Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдлийн талаарх иргэдээс ирүүлсэн Богд уулын дархан цаазат газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн…

Дэлгэрэнгүй

60 тонн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн машин осолдож, эрдэнэт хүний амь үрэгдэж, олон хүн орон гэргүй болоод байна. Шадар сайд С.Амарсайхан “Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан стандартыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулах, аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллана” хэмээн осол болсны дараахан мэдэгдсэн. Мөн Засгийн газраас бензин шатахуун, байгалийн хий худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, буруутай эздэд хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан. Нэлээд хэд хоног өнгөрчихлөө. Энэ ажил чинь эхэлсэн юм уу? Хяналт, шалгалтын ажил чинь ямар шатандаа явна вэ? Сар шинийн баяр дөхөөд ард иргэдийн санаа сэтгэл хөндийрсөн үед гаргасан шийдвэрээ цаг…

Дэлгэрэнгүй

МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдож байсан Н.Номтобаяр Монголын Ногоон Намын даргаар сонгогдож М.Энхсайханы үүсгэн байгуулсан Монгол Үндэсний Намтай эвсэл байгуулж сонгуульд оролцохоор болсон билээ. Тэрбээр Монголын ард түмэнд хандан ил захидал илгээсэн байна. Уг ил захидалд: Эрдэм ном, эдийн засгаараа баян хүчирхэг байхыг хүсэгч Монголчууд аа, “Мөнх тэнгэрийн хүчин дор эвийг хичээж, хүчийг нэгтгэвээс бүтэхгүй зүйл гэж үгүй” хэмээх өвөг дээдсийн хэлсэн үгийг сэргээн санаж, Номт овогт Нямтайширын Номтойбаяр миний бие “Үндэсний эвсэл”-ийн тэргүүнээр сонгогдсоны хувьд үүрэг, хариуцлагаа хичээнгүйлэн гүйцэтгэхдээ баримтлах итгэл үнэмшил, үзэл бодлоо Та бүхэнтэй хуваалцъя. Би Монгол хэмээх нэрийг “эвсэх хүч” гэсэн утга агуулдаг байгаасай гэж хүсдэг.…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга дараах таван тохиолдолд газар олгоно. Үүнд: Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд; Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед; Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор; Царцаасан барилга байгууламжид урьд нь олгосон газрыг дахин төлөвлөсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотойгоор газар олгоно.

Дэлгэрэнгүй

ЭМБ-ын ажилтнуудын мэдээллийг ашиглан хуурамч эмчилгээний түүх бичиж, ЭМД-ын сангаас мөнгө нэхэмжилжээ  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавьж, иргэд даатгуулагчдад чанартай үйлчилгээг хүргэхийг зорьдог. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэрээт эмнэлгүүдэд санхүүжилт олгодог.  Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагууд иргэн-даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа эсэхэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.  Тэгвэл 2024 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд иргэний гомдол, мэдээллийн дагуу ЭМДЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт газар дээрх хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.  Хяналтаар тус…

Дэлгэрэнгүй

Нийслэлээс автобус компаниудтай гэрээ байгуулсны нэгэнд захирал нь ногоон автобусны хэрэгт шалгагдаж байгаа “Сутайн буянт” компани оржээ. Энэ талаар нийслэлийн ХМОНХА-аас “Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд энэ онд шинээр 600 автобус худалдан авч буй. Эдгээр автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулахаар болсон. Төлбөрийн эргэн төлөлт Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зарцуулагдах юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн 16 байгууллагатай гэрээ байгуулахаар техник, санхүүгийн хүчин чадлыг тодорхойлж, эхний ээлжид гурван оператор компанид 115 автобус ашиглуулахаар…

Дэлгэрэнгүй

Дэлхийн улс орнууд Украинд нийлүүлсэн зэвсгийнхээ нөөцийг нөхөж, томоохон мөргөлдөөнд бэлтгэж байгаатай холбоотойгоор 2023 онд АНУ-ын зэвсэг техникийг гадаадад худалдсан хэмжээ 16 хувиар өсөж, 238 тэрбум долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон тухай АНУ-ын Төрийн департамент даваа гарагт мэдэгдэв. Дэлхий дахинд тогтворгүй байдал улам газар авч буй энэ үед хувьцааных нь ханш өсөх хандлагатай байгаа Lockheed Martin, General Dynamics, Northrop Grumman зэрэг компаниудын борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ гэсэн таамгийг дээрх тоо баримт баталж байна. Зэвсгийн худалдаа бол АНУ-ын гадаад бодлогын чухал хэрэгсэл хэмээн үзэж байгаа бөгөөд бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд урт хугацаанд нөлөөлөх магадлалтай гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн онд хийсэн худалдаанд Польшт нийлүүлсэн 10 тэрбум долларын өртөг бүхий “HIMARS” систем, Германд нийлүүлсэн 2.9 тэрбум долларын өртөгтэй “AIM-120C-8” дунд зайн тусгалтай…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21:21 цагт Баянгол дүүргийн …. зочид буудалд ухаангүй хүн өргөж оруулж ирлээ гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 34 настай, эрэгтэй Т гэгч нь иргэн С-г зодож, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Ухаан дутсан газарт уур ноёлдог, архидалт, уурын мунхгаар ухрааж болохгүй, харамсаад барахгүй эрдэнэт хүний амь хохирч, өөр нэг нь нийгмээс тусгаарлагдан олон жил шоронд суух тавилан тохиож байна. Хүн хэлээрээ, мал…

Дэлгэрэнгүй