УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сайд Х.Булгантуяа уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “2023 оны 10 дугаар сарын 01-нд Төрийн ордонд болсон Ахмад настны Үндэсний чуулганы үеэр Ерөнхий сайд тэтгэвэр нэхээд суухаасаа илүү хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлтэй ахмадууд олон байгаа нь урамтай сайхан санагдлаа. Ажил хийх чадвар нь сулраагүй ахмадуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэйг онцолсон” гэлээ. Тэрбээр мөн “Залуучуудын хувьд төр бидний төлөө юу хийж өгөх вэ? гэж асууж байхад ахмадууд маань эсрэгээрээ бид төр, улсынхаа төлөө юу хийж бүтээх вэ? гэж санал тавьж байгаа нь сайшаалтай” гээд Хөдөлмөр…
Зохиогч: Admin
Энэтхэг улс энэ оны гуравдугаар улиралд хүн дүрст роботыг сансарт илгээхээр төлөвлөж байгаа тухай тус улсын засгийн газрын цөмийн ба сансар судлалын салбарыг хариуцсан төрийн сайд Житендра Сингх сэтгүүлчдэд мэдээлжээ. “Вйоммитра” гэдэг нэртэй уг робот нь “Гаганьян” сансрын хөлгөөр хүмүүсийн тойрог замд илгээхийн өмнө уг хөлгийн амьдралыг дэмжих тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгах юм. Роботын нэр нь “вйом” (“огторгуй”, “сансар”), “митра” (“найз”) гэсэн хоёр санскрит үгнээс бүтжээ. Эмэгтэй хүний дүр төрхтэй уг робот хэд хэдэн хэлээр ярьдаг бөгөөд сансрын хөлгийн техникийн байдалтай холбоотой асуултуудад хариулж чаддаг аж. “Вйоммитра роботыг сансрын орчинд хүний гүйцэтгэх үүргийг гүйцэтгэдэг байхаар зохион бүтээсэн бөгөөд амьдралыг дэмжих…
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны гал түймэрт өртсөн барилга, байгууламжийг цаашид ашиглах боломжтой эсэх дүгнэлтийн явцын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам: -Барилгуудад нийт найман төрлийн үзлэг хийж, сорьц авч, хэмжилт хийж дууссан. Галд өртсөн таван объектод дүгнэлт гарна. 207-р байрыг 58 айлаар төлөвлөсөн ч техникийн давхарт 2018 онд нэмэлтээр дөрвөн айл төлөвлөсөн, зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийсэн. Сургууль, цэцэрлэгийн барилгыг Г206 дугаартай барилгатай хүзүүвчээр холбосон, голд байрлах барилгад сургалтын танхим, хоолны заалтай. 207, 208-р байрыг 2015 оны зургаар 2017 онд Улсын комисс хүлээж авсан. Тус барилгууд өөр газар баригдсан ч комиссын нэг дүгнэлттэй байсан. 207-р барилгын…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 101 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 816 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн…
Хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хороонд улсын сургууль, цэцэрлэг байхгүй. Гэтэл тухайн байршилд 40 мянга орчим иргэн оршин суудаг. Иймд газар чөлөөлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барихаар ажиллаж байгаа юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4002 ам метр газрыг чөлөөлөөд буй. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөөд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд…
2004 оны сонгуульд АН-аас нэр дэвшин сонгогдож байсан Батын Батбаатар 2016 оны сонгуульд АН-аас жийгдэж билээ. Тухайн үед АН-ын дарга байсан З.Энхболд түүнд тойрог өгөөгүй юм. Үүнд шарлахсан тэрбээр Ж.Батзандангийн үүсгэн байгуулж байсан Иргэний хөдөлгөөний намд элссэн. Гэхдээ дараахан нь ИЗНН-ын даргаар сонгогдож билээ. Өнөөдөр тэрбээр “Иргэн хүнийхээ хувьд надад нэг гуйлт байна. Монгол Ардын нам, Ардчилсан намаас бусад улстөрийн 35 намаас нэгэн зүйлийг гуйж байна. Энэ бол улстөрийн 35 намыг нэгдэхийг гуйж байгаа юм. Энэхүү гуйлтаа улстөрийн 35 намд өөрийн биеэр хүргэж өгнө. Улстөрийн 35 намыг нэг болохыг гуйж байна. Урьд нь багц багцаараа, гурав гурваараа нийлж, нэгдэж явсан.…
Говь-Алтай аймгаас Улсын аварга малчин 10, Хошой аварга малчин, Аварга саальчин, Аварга тариаланч нар тодорлоо Засгийн газрын хуралдаанаар 2023 онд ажил хөдөлмөрөөрөө хошуучилсан, мал сүрэг, тариалангийнхаа чанарт анхаарсан малчид, тариаланчдаа тодруулаад байна. Энэ жил Говь-Алтай аймгийн – Төгрөг сумын Цагаанхайрхан багийн малчин Г.Энхтөр “Улсын хошой аварга” малчин боллоо. Мөн – Халиун сумын Чацран багийн малчин Б.Бум-Эрдэнэ – Баян-Уул сумын Хүйсийн говь багийн малчин Ш.Батболд – Бугат сумын Биж багийн малчин Р.Ширчинням – Тонхил сумын Тамч багийн малчин С.Мөнхбат – Чандмань сумын Талын шанд багийн малчин Д.Гүнчиг – Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн малчин Ц.Өрнөхбуян – Шарга сумын Хамтын хүч багийн малчин…
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр…
Хятадын Эрээн хотоос дуураймал савлагаатай архи, виски ихээр орж байгаа учир хуурамч архи, вискинд хордохоос сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа. Өдөрт 200-300 ширхэг хуурамч архи, виски хилээр нэвтрүүлэх оролдлого гарч байгаа бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй согтууруулах ундаа авахгүй байхыг, хэрэглэж болохгүйг анхааруулав! Сар шинийн баяраар архи бэлэглэх, гарал үүсэл нь тодорхойгүй виски, коньяк, цагаан архи хэрэглэхгүй байхыг уриалж байна.
Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийг Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 448 дугаар тогтоолоор баталсан. Энэ дүрмээр даатгуулагч, хүнийг ирүүлэхгүйгээр, цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан. Мөн “Дэд ажлын хэсэг байгуулах тухай” Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны А/04 дүгээр тушаалаар байгуулсан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагатай цахимаар мэдээлэл солилцох асуудлаар техникийн хурал, хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа…