Зохиогч: Admin

Их аварга Хакүхо Даваажаргалын удирддаг “Миягино” дэвжээний Монгол бөх бусдыгаа дарамталж зодсон гэдэг асуудал үүссэн билээ. Улмаар Японы Сүмо бөхийн холбооны Удирдах Зөвлөл Миягино дэвжээг хаах, эсэх асуудлыг авч хэлэлцээд “Миягино” дэвжээг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Мөн тус дэвжээний бусад багш, арын алба болон бөхчүүд нь Исэгахама дэвжээ рүү шилжихээр болоод байна. Их аварга цаашдаа ямар ажил эрхлэх нь тодорхой бус байна.

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Х.Булгантуяа сэтгүүлчдэд мэдээж “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг нэмнэ хэмээн мэдэгдлээ.  Тэрээр “Хүүхдийн мөнгө бол хүүхдийн тоогоороо олгогдох ёстой. Цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр тусгасан. Гэхдээ энэ жил сонгуулийн жил учраас халамжийн хөтөлбөрүүд сонгуулийн хуулиар хориотой. Цалин тэтгэвэр бол өөр шүү дээ. 2025 онд цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр төсвийн хүрээгээ Сангийн яам руу хүргүүлсэн. 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 орчим тэрбум төгрөг болдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгоно гэвэл 660 тэрбум төгрөг болдог ч юм уу, хамрах хүрээ нь нэлээн нэмэгдэж орж ирнэ гэсэн үг” гэлээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 28-нд болсон “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэлхий дахинд эх орноо сурталчлах “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome to Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байсан юм. Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчид, зочид буудал, агаарын тээврийн компаниуд, хэвлэл мэдээллийнхэн, кино урлаг, дэлгэцийн бүтээлийн одод, найруулагч, продюсерууд, цахим ертөнц, нийгмийн сүлжээний нөлөөлөгчид, контент бүтээгчдэд талархал илэрхийллээ. Өнгөрсөн 2023 онд…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би 2022, 2023 онуудад хууль хяналтынханд шалгуулж 461 дүгээр ангид 3 сар хоригдож, өнгөрсөн сард цагаадлаа. Эрх баригч нам намайг гурав дахь удаагаа шоронд хийсэн. 2008 онд жагсаал цуглаан зохион байгуулсан гэж хорьж байсан. Өнгөрсөн удаад “хэрээ мэдэхгүй дарвалзсан” гэж 461-д 2 сар 15 хоног хорьж шалгалаа. Миний ариун цэврийг хоёр жил шалгаад, “ариун цэвэр онц сайн байна” гэж дүгнэлээ. АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан улс нийгэмд учруулсан ямар нэгэн хэрэг хийгээгүй байна. Худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй, хүн алаагүй байна гэж үзсэн. Үүнийг үндэслэж НПГ-аас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Өнөөдөр эрх чөлөөтэй…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага хоорондын сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй хүн байх…

Дэлгэрэнгүй

Оройн 19 цаг. 15 дугаар хороолол, Норжин худалдааны төвийн урд талын гарцан дээр ногоон гэрэл хүмүүс гарч эхэлтэл нэгэн хар өнгийн приус огт зогсолгүй хар хурдаараа давхин өнгөрлөө. Номерийг нь харах боломж гарсангүй. Ногоон гэрэл аслаа гэж бодоод хүүхэд гүйвэл юу болохыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм мэддэггүй балмад жолооч нар огт тоохгүй байгаа нь эмгэнэлтэй. Гарцаар гарч яваад машинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирно гэдэг байж болшгүй асуудал! Ер нь шөнө оройн цагаар зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд том оврын автобуснаас гадна жижиг машинууд ч гэрлэн дохион дээр зогсдоггүй! Ийм хэргийг яаралтай таслан зогсоож, балмад жолооч нарт…

Дэлгэрэнгүй

“Цусны аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН-2024 ЦССҮТ дээр болж байна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Цусны 26 салбар төвийн төлөөлөл (нийслэл ба 21 аймгийн) оролцож буй уг Үндэсний зөвлөгөөн цахим болон танхимын хэлбэрээр хоёр өдөр үргэлжлэх юм. Хурлын завсарлагаанаар Хэнтий аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч, хүний их эмч Ж.Эрдэнэсувдтай ярилцлаа. -Та хэд дэх жилдээ цусны албанд ажиллаж байна вэ? -2012 оноос хойш Хэнтий аймгийн Цусны салбар төвийн эрхлэгчээр ажиллаж байна. Энэ зөвлөгөөнд бага эмч А.Алимаагийн хамт хүрэлцэн ирлээ. -Энэ удаагийн зөвлөгөөний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ? -Жилд нэг удаа салбарынхаа мэргэжилтнүүдтэй уулзаж, бүтэн жилийнхээ ажлыг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Жан Тодт болон түүний гэргий, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Мишель Ёо нартай уулзаж, Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аян”-ыг Монгол Улсад өрнүүлж, замын хөдөлгөөний боловсрол олгох, замын аюулгүй байдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион…

Дэлгэрэнгүй

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үндсэндээ эхэлчихээд явж байна. Сонгуульд оролцох намууд өнгөрсөн амралтын өдрүүдээр мөрийн хөтөлбөрөө аудитад өглөө. Шинжүүлж, дүгнэлт гаргуулна. Ингэж мөрийн хөтөлбөрөө батлахаар хуралдсан МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ-ны хурлын явцыг харахад гишүүд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журамдаа ихээхэн анхаарал хандуулж байгаа нь ажиглагдсан. Ер нь бол том, жижиг аль ч намын хувьд энэ удаагийн сонгуулийн нэр дэвшүүлэх зарчим, үйл явц нэр дэвших хүсэлтэй, хүсэлгүй бүх л гишүүдийнх нь анхаарлын төвд байна. Яагаад гэхээр энэ удаагийн сонгуулиас эхлээд УИХ маань 126 гишүүнтэй болж байна. Өмнө нь 76 нэр дэвшигчийг жижиг тойргуудад илгээдэг байсан. Харин одоо…

Дэлгэрэнгүй

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа. Тодруулбал, нийт 16 албан хаагч ажиллаж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд автобусны буудал орчимд гурван рейсээр 18 тонн ус; Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжинд дөрвөн рейсээр 40 тонн ус; Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн замд таван рейсээр 34 тонн усыг тус тус соруулаад байна. ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ

Дэлгэрэнгүй