Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нь хөдөөгийн иргэдэд хүндээр тусаж байна. Иймд гамшгийн эрсдэлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, малчдын амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэхээр уг төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн нэн яаралтай…
Зохиогч: Admin
Ой, хээрийн түймэр гарах аюулын үнэлгээгээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр, Булган, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар эрсдэл их гарсан байна. Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Иймд: Ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, Шашны зан үйл…
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тоот захирамжаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, гурилын үнийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа эсэхийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан билээ. Засгийн газраас өнгөрсөн 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээс өмнө зах зээлийн нөхцөл байдал, холбогдох суурь судалгаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн байр суурь,…
Хүмүүнлэгийн үйлсийн төлөө ЦССҮТ-тэй идэвхтэй хамтран ажилладаг салбарын нэг бол боловсролынхон. Өнөөдөр л гэхэд ЦССҮТ-ийн явуулын баг Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХУИС) дээр ажиллаж, цус цуглууллаа. Тус сургуулийн Улаанзагалмай клубын санаачилга, уриа дуудлага нийт оюутнуудад нь хүрсэнийг цусаа өгөх урт дараалал нь бэлхнээ өгүүлж байлаа. “Цусаа өгөхийг өвдөж зовсон хүмүүст тус болдог буянтай үйлс гэж ойлгодог. Оюутнууд маань хичээлийн жилд хоёр удаа цусаа бэлэглэдэг бөгөөд одоогоор давхардсан тоогоор 200 гаруй оюутан донорын үйлсэд нэгдээд байна. Манай Улаанзагалмай клубын хувьд оюутнууддаа цусаа өгөхийн ач тусыг ойлгуулах чиглэлээр ажил зохиодог. Үр дүнгээ өгч байгаад баяртай байна” гэж ХУИС-ийн Улаанзагалмай клубын тэргүүн Н.Тэмүүлэн…
Профессор Ж.Сандуйжав гуайтай гудамжинд тааралдлаа. Ойр зуурын хэдэн үг солив. “Дээд боловсролыг “ад үзэх” хандлага цухалзах боллоо” гэж намайг хэлбэл өвгөн багш “Нийгэмд боловсрол ямар их үнэ цэнэтэйг Оросын сэтгүүлч аль 1966 онд тогтоосон байдаг. Тэр хүн Америкт очоод нэлээд урт хугацааны судалгаа хийж, улмаар “Деловая Америка” гэдэг ном гаргасан юм. Тэр номоороо боловсролтой, оюунлаг хүмүүс дээр нийгэм оршин тогтнож байгааг маш нарийн нотолсон” гэлээ. Ж.Сандуйжав багш мөн “Их, дээд сургуулийн сургалтын төлбөр өндөр байх ёстой гэж үздэг хүмүүс, тийм улстөрийн нам, улстөрчид байх юм. Энэ бол маш том эндүүрэл. Гажуудал, тэгш бус байдал үүнээс үүсдэг. Монголын нийгмийн амьдралын түвшин…
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нараар ахлуулсан таван Ажлын хэсгийг байгуулаад буй. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалангаар ахлуулсан гуравдугаар Ажлын хэсэг өнөөдөр өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг эхлүүллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөө дагуух нэг талдаа…
Ерөнхий Сайд асан С.Баяр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Эби бид хоёр нэг үе хоёр том намын дарга нар байв. Бие биендээ хүндэтгэлтэй ханддаг. Харин хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед муридаг зан нь осолтой. Өөрт нь ч хэлдэг. Оюутолгойн гэрээг батлах, сонгуулийн хуулиа холимог болгох, сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө 2008 онд бид хоёр гар барин тохирсон. Аль нь ч биелээгүй. Харин ч тэрбээр итгэл эвдэн гэнэт 1 сая гэв. Тэрнийг нь давуулж 1,5 сая гэсэн нь миний буруу. Их мөнгө амлах гаж тогтолцооны суурийг нь бид хоёр ийн тавьсан түүхтэй. Тэрбээр 2008 оны 7-р сарын 1-нд олныг…
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой нэлээд хэдэн асуудал хөндсөн. Энэ нь экс Ерөнхийлөгчийн дургүйцлийг ихэд хүргэжээ. Ц.Элбэгдорж уур бухимдлаа барьж чадалгүй Л.Оюун-Эрдэнэ рүү сошиалаар хатуухан үг дайжээ. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ ээ, чиний эвлүүлсэн рекламыг үзлээ. Чи их сандарч байна. Нүүр тулахаараа дүү чинь болъё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ. Чиний нүд бөглөрч, чих таглагдсан байна. Чимээгүй байгаа ч чамд хүмүүс дургүй болсон. Чамайг олон улсын хэллэгээр бол нарциссист гэж хэлнэ. Өөртөө дурласан гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж бодсон. Монголоо харахаар элэг…
Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрхзүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд Шинжлэх ухаан, инноваци, технологийн эрин үеийг хамтдаа бий болгох боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ” гэлээ. “Өдгөө дэлхийн нийгэм, эдийн засагт цар тахлын дараах үр нөлөө,…
Мэргэжлийн хяналтын алба ажлаа онцгой эрчимжүүлэхгүй бол болохгүй цаг иржээ. Хан-Уул дүүрэг дэх спорт цогцолборын хашаанд баригдаж байсан орон сууцны барилгад гал гарч, хүүе хайя гэхийн зуургүй юу ч үгүй шатсан хэрэг одоогоос яг хоёр жилийн өмнө гарсан. Дөнгөж саяхан Эрдэнэт 10 давхар шинэ барилга галд өртлөө. Хэрвээ захиалга өгсөн айлууд нь орсон хойно гал гарсан бол яах байсан бол гэж бодохоор өөрийн эрхгүй хүйтэн хөлс урсаж байна. Ер нь иймэрхүү хэрэг маш их гарч байхад хариуцлага тооцох ёстой, урьдчилан сэргийлэх ёстой төрийн байгууллагууд юу хийж байна вэ?! Мэргэжлийнхний дүгнэж байгаагаар чанаргүй хөөсөнцөрөөс л гал хормын дотор газар авдаг бололтой.…