Зохиогч: Admin

Умард Солонгосын цэргүүдийг Орос руу илгээж байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа АНУ, Япон, Өмнөд Солонгосын аюулгүй байдлын зөвлөхүүд илэрхийлжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Акиба Такэо, Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шин Вон Сик нар Вашингтонд хэлэлцээ хийсэн гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна. Ж.Кирбигийн хэлснээр, цэргүүдийг байршуулсан нь Умард Солонгос, Оросын цэргийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйг илэрхийлж байгаад санал нэгдэж, ийм үйлдлээ зогсоохыг хоёр улсад уриалжээ. Орост Умард Солонгосын 3000 гаруй цэрэг байрлаж байж магадгүй гэж Ж.Кирби мэдэгдсэн байна. Умард Солонгосын цэргүүд цаашид ямар үүрэг…

Дэлгэрэнгүй

Нар, хур тэгширч хүн зоны сэтгэл тэнийсэн долдугаар сарын 18, 19-ний өдрүүд сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний хувьд хар дарсан аймшигт өдрүүд байлаа. Энэ өдрүүд одоо ч гэсэн үргэлжилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Татварын байгууллагын төлөөлөл, прокурор, шүүгчдийн дунд цагдаагаар чанд хатуу мануулсан хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, 4.9 жилийн ялын тогтоол уншсанаас хойш 100 гаруй хоног өнгөрч байна. Миний итгэл үнэмшил, миний үйл хэрэг шиг та бүхний нүдний өмнө ил байсан зүйл үгүй билээ. Би шударга ёс байдаг гэдэгт итгэж байсан. Би авлигагүй, ил тод, утаа түгжрэл үгүй эрүүл орчинд , иргэд нь ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдардаг ийм л…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 82 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 908 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 19 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 867 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.

Дэлгэрэнгүй

УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч өрнөж байгаа аж. УИХ-ын нэг гишүүн баасан гаригийн чуулганы үеэр “…Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр ирж Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсны эцэст бүлэг төлөөлсөн гишүүнтэй 20 минут шууд ярилцах хуультай. Энэ бол УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль. АН-ыг төлөөлж миний бие Ерөнхий сайдтай 20 минут асуулт асууж мэтгэлцээний хэлбэрээр ярилцах ёстой байсан. Гэвч Ерөнхий сайд хууль зөрчиж ирсэнгүй. Уг хуулийн 112.4 дүгээр зүйлд “…Ерөнхий сайд өөрөө ирж мэдээлэл хийнэ” гэж заасан. УИХ бол хууль тогтоох байгууллага. УИХ-ын гишүүд гагцхүү хуульд захирагдах ёстой. Тиймээс хууль…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагаас ирэх арваннэгдүгээр сарын урьдчилан төлөвийг гаргасан байна. Арваннэгдүгээр сард агаарын дундаж температурын хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим орох боловч нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Завхан аймгийн зүүн, Баянхонгор аймгийн хойд нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад…

Дэлгэрэнгүй

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр эрчим хүчний үнийг нэмэхийг эсэргүүцэж байгаагаа ищлэрхийлсэн. Үүний дараа эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон тул эмч нарын цалинг нэмж чадахгүй болсон талаар мэдээлж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Тэд энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяна гэв.

Дэлгэрэнгүй

Түүх сөхөе. 1996 оны УИХ-ын сонгуулиар МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. Засгийн газраа ч дангаараа бүрдүүлэв. Гэвч ердөө хоёрхон жилийн дараа М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан юм. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин бус өөрсдөө танхимаа тараачихсан. Энэ нь ардчилсан хүчин дотоод зөрчилдөө идэгдсэний яруу тод илэрхийлэл байлаа. Дараагийн Засгийн газрыг эмхлэн зохион байгуулах эрхийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын фракц хэрэгжүүлж Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон ч М.Энхсайханы танхимаас ч богино насалсан билээ. Энэ нь мөн л “Ардчилсан холбоо” эвслийн бусад бүлэглэлүүдийн хагарлын үр дагавар байлаа. Энэ дотоод зөрчил илаарших нь бүү хэл улам даамжирч Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулснаар…

Дэлгэрэнгүй

НҮБ-аас боловсруулсан тайланд дурдсанаар өнөөгийн хэрэгжиж буй бодлого нь 2100 он гэхэд дэлхийн дундаж цаг агаар цельсийн 3.1 хэмээр нэмэгдэж дулаарна гэжээ. Мөн Азербайжан улсад зохион байгуулагдах COP29 чуулганд улс орнууд утааны шинэчилсэн стратегийн талаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа талаар дурдсан байна. 2015 онд улс орнууд уур амьсгалын аюултай нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд цаг агаарын 1.5С (2.7 F) хэмд байлгахаар Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Ирээдүйд авах арга хэмжээ өгсөн амлалтын дагуу агаарын хэмийг 2100 он гэхэд цельсийн 2,6 хэмээс 2,8 хэмийн дулаанд байлгахаар тооцоолсон байдаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай улс орнуудын амлалтуудын хэрэгжилтийг дүгнэдэг Emissions Gap /Агаарын…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон юм. Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын…

Дэлгэрэнгүй