Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлоод салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлжээ. Тус салбарынхны 20 жил хүлээсэн энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Ерөнхий сайд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх-батлан хамгаалах салбарын бодлого, стратеги, техник, технологийг шинэчлэх шаардлага бий. Тиймээс салбарын шинэчлэлийн бодлогоо тодорхойлж, УИХ-ын хаврын чуулганаас өмнө Засгийн газрын хуралдаанд…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав. Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ. Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг…
Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдаж байгаа барилгын грашийн дээврийн хэсэгт гал гарсан дуудлага 15:59 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1,2 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 16:09 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон байна. Барьж байгаа, бариад ашиглалтад орсон барилгууд шатах тохиолдол хэд хэд гарлаа. Урьдчилан сэргийлэх ажил хийгээчээ. Гарсан галыг унтраах бус гал гарахаас сэргийлмээр байна. Д.Лхагва
Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Уг замыг 4 хоног хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээх юм. Улаанбаатар хотоос нийт 87 байршилд 162.3 авто замыг энэ жил шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн амралтын өдрүүдээр гол замуудад асфальт хучилт хийж байсан. Тэгвэл энэ долоо хоногт цаг агаар шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас замын ажлыг өдрийн цагаар явуулах болсон талаар албаны хүнээс тодрууллаа. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Улаанбаатар хотод зам, засварын 41 ажил хэрэгжээд явж байна. Хэд хэдэн ажлыг зэрэг гүйцэтгэхэд асфальт завод, дэвсэгч…
Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 87 байршилд 162.3 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 35 байршилд авто зам шинэчиллээ. Тэгвэл замын ажлын дараагийн байршлуудын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. Тэрбээр “Замын засвар, шинэчлэл хийж буй 36 дахь байршил нь Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж эхэллээ. Их Монголын гудамжинд хамаарах уг авто замыг 4 хоногийн хугацаатай хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээнэ. Хоёр үе асфальт бетон хучилт хийж, нийт 2.2 км авто замыг шинэчлэх юм. Зам барих технологийн…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд түвшний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлдээ дурдсан энх тайван, тогтвортой, хүртээмжтэй, дасан зохицсон, цэцэглэн хөгжсөн ирээдүйд хүрэх арга замыг тодорхойлох энэ цаг үеийн нэгэн чухал арга хэмжээ болж байна. Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хариуцан, зохицуулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Намиби Улс болон Холбооны Бүгд Найрамдах…
…Ногоон гэрэл аслаа. 14 орчим насны охин зам гарахаар урагшаа алхав. Гэтэл нэгдүгээр эгнээнээс хар өнгийн “Приус-20” машин баруун гар тийш нэлээд хурдтай эргэлээ. Охинд бараг тулаад зогсов. Ноорхой саравчтай малгайтай, хүйтэн царайтай жолооч залуу цонхоороо “Новш минь машин хардаггүй юм уу” гэж чангаар хашгиран уурсав. Хүүхдэд зам тавьж өгөхийн оронд хэл амаар доромжилж байгаа тэр жолооч өөрөө хүн үү, араатан уу? Настай эмээгийн “Чи дүрмээ бариач” гэх үгийг уур омогтоо баригдсан өнөөх “жолооч” тоосонгүй, хурдаа улам нэмээд алга болов. Охины буруу огт байхгүй. Тэр гарцаар, гэрлэн дохиогоороо л гарахаар явж байсан. Ийм тохиолдолд мөргүүлсэн бол жолоочийн 100 хувь буруу. Яагаад…
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй Л.Цогзолмаагийн 100 насны ойн баярыг тохиолдуулан түүний амьдрал, уран бүтээлийн түүхийг харуулсан “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” номын нээлт өнөөдөр боллоо. Тэрбээр 1924 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг төрсөн бөгөөд Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй гэx алдар xүндийн эзэн болсон юм. 20 настайдаа “Цогт тайж” кинонд дүрээ мөнxөлсөн гэдгээрээ түүxэнд бичигдэx гавьяатай нэгэн бөгөөд 1956 онд “Манай аялгуу”, 1979 онд “Бушxүүгийн үлгэр” киноны дүрээр нь Монголын ард түмэн сайн мэднэ. Л.Цогзолмаа нь 1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1951 онд БНМАУ-ын Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал, 2001…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.…
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэгч байгууллагаас өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаатарыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийв. Энэ холбооны дарга Д.Мөнхбаатар хийсэн мэдэгдэлдээ “Багш нарыг доромжилж, гутааж байгаа увайгүй ХҮН намын сайдаа огцруулахыг шаардаж байна. Боловсролын салбарын багш, ажилчид хоолны мөнгө ч үгүй ажилладаг. Унааны мөнгө гэж сард 11 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгөөр хоёр удаа л такси барина. Ядаж өдрийн 2000 төгрөгөөр гэж тооцоод 44 мянган төгрөг өгчих л дөө. Өөрсдөө хулгайлах болохоороо хилээ нээж байгаад 44 их наядаар нь хулгайлчихдаг. Яагаад боловсролын салбарт олигтойхон хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм бэ? Үндэстнийг мөхөөх, доройтуулах арга хэмжээг боловсролоор дамжуулан хийгээд…