Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “нүүрсний” хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулсан байна. Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн УИХ гишүүн, гишүүн асан тав, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн…
Зохиогч: Admin
Амралтын өдрүүдэд орсон нойтон цасны улмаас Баянхонгор-Өвөрхангайн Нарийнтээл сум орох замын гадаргуу болон зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, автомашин зорчиход хүндрэл гарч замын хажуу руу орох зэрэг эрсдэлтэй нөхцөл байдалтай байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, хол, ойрын замд зорчихгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ундайн гол /аймгийн төвөөс зүүн зүгт 245 км, сумын төвөөс баруун зүгт 41 км/ өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны 08:30 цагийн байдлаар үерлэж, иргэд үерийн усанд боогдсон дуудлага мэдээлэл тасрахгүй байна. Иймд, Ундайн голоор автомашин зорчих боломжгүй байгаа тул иргэд та бүхэн хөдөлгөөн үйлдэхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхааруулж байна.
Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хангамж, тулгамдаж буй асуудал” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг есдүгээр сарын 18, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын хүнсний асуудал хариуцсан удирдлага, албан хаагчид болон Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн нийт 320 гаруй удирдлага оролцсон юм. Сургууль, цэцэрлэгт хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг орон нутгийн өмчит таван газар байдаг. Гэвч тус газруудын хүний нөөц хангалтгүй, зориулалтын байргүй тул сургууль, цэцэрлэгүүдэд хүртээмжтэй, аюулгүй хүнс нийлүүлэхэд дутагдалтай байдаг гэдгийг нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар Вьетнамын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны…
Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө бороо, нойтон цас орж, агаарын температур өмнөх хоногуудаас 10 гаруй градусаар хүйтрэхийг Ус цаг уур орчны байгууллагаас мэдээлж байна. Иймд онцын шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд гарахгүй байх, гэр хорооллын айл өрхүүд галлагааны аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэх зэргээр цаг агаарын тогтворгүй өдрүүд үргэлжилнэ. Тиймээс иргэд та бүхнийг: Дулаан хувцаслах, Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, тухайн очих гэж байгаа газрынхаа цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авч, шийдвэр гаргах, Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, малд явуулахгүй байх, Малаа ойрын бэлчээрт бэлчээх зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг ОБЕГ онцлон анхааруулж байнa!
Одоогийн байдлаар нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны эдгээр хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хогийг устгадаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тэгвэл 2026 оноос хогийг булж устгахгүйгээр шатаах аргыг хэрэглэж эрчим хүч гаргаж авах, үлдэгдэл үнс нурмаар явган замын хавтан хийх боломжтой болж байгаа талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр мэргэшсэн судлаач Э.Одонтуяатай ярилцлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлчүүд гурван төвлөрсөн хогийн…
Энэ амралтын өдрүүдэд /2024.09.28-29/ зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдах нөхцөл бүрдэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ онцгойлон анхааруулж байна.
Хятадын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг сэргээх арга хэмжээ авч эхэлснээр зэсийн үнэ өсөж тонн нь 10 мянган ам.доллароос давсан бол төмрийн хүдрийн үнэ 100 ам.доллароос давжээ. Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтыг зогсоох арга хэмжээ авна гэж Синьхуа агентлаг мэдээлсний дараа Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ хоёр хувиар өсөж, сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрсэн байна. Хятадын Төв банкнаас төрийн мэдлийн томоохон банкуудад 142 тэрбум ам.доллар нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Блүүмберг” агентлаг мэдээлсэн нь үнэ өсөхөд нөлөөлжээ. “Хятадын эрх баригчид эдийн засагт итгэх итгэлийг сэргээхийг эрмэлзэж байна. Тэд асуудал бэрхшээл тулгарч байгааг, санхүүгийн хязгаарлалтуудыг сулруулах хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа гэсэн дохиог Хятадын иргэдэд илгээж байна” гэж Америкийн “StoneX Financial” компанийн металлын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Майкл…