Зохиогч: Admin

Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 2024.04.07-ны өдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, нийслэлийн Захирагчийн ажлын албаны, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж оролцов. Гол зорилго нь шар усны үер болон ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэх байлаа. Учир нь цасан бүрхүүлийн хэмжээ нийт нутгаар багасаж байгаа ч томоохон голын хөндий, ай сав гараар 75-95 хувийн цасан бүрхүүлтэй байна. Цас мөсөнд агуулагдах усны хэмжээ их, цаг агаар дулаарч байгаатай холбоотой шар усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгааг энэ үеэр анхааруулав. Нийслэлийн…

Дэлгэрэнгүй

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авлаа. Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон юм. Иймд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих…

Дэлгэрэнгүй

Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт маш их газар авч байгаа. Энэ асуудлыг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган /2024.04.04/ дээр хөнджээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цахим болон үе тэнгийн дээрэлхэлтийг хамгийн их анхаарч байгаа Засгийн газар, сургуулиудад сэтгэлзүйчдийг бэлтгэн ажиллуулж эхэлсэн” хэмээн гишүүдийн асуултад хариулах үеэрээ онцолсон байна.

Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 05-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, бүрэн унтраалаа. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 4400 га талбай өртсөн байна. Дорнод аймгийн нутгаар салхи, шуургатай байгаа тул иргэн бүр анхаарал, сэрэмжтэй байхыг Онцгой байдлын албанаас АНХААРУУЛЖ байна.

Дэлгэрэнгүй

Барилгажуулна, гэр хорооллыг устгаж оронд нь өчнөөн мянган хүний орон сууц босгоно л гээд байдаг. МАН 300 мянган айлын орон сууц барина гээд амлачихлаа шүү дээ. Налайхад л гэхэд анх удаа 635 өрхийн 7 блок бүхий орчин үеийн цогцолбор хотхон ашиглалтад оруулна л гэж байна. Утаанаас салахын тулд гэр хорооллыг барилгажуулахаас өөр арга байхгүй. Гэхдээ барьсан барилга нь чанар муутай, гал түймэр, газар хөдлөлтөд тэсвэргүй бол баахан хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй шүү дээ. Үүнийг бодолцож, барилга барих чанар стандартыг ягштал мөрдүүлэх талаар ямар ажил зохиох вэ? Туркэд чанаргүй барилга ямар гамшиг дагуулсныг мартаагүй биз дээ?…

Дэлгэрэнгүй

Монгол Улсад даатгалын салбар үүссэний 90 жилийн ойг тохиролдуулан Монголын Даатгалын холбооноос “Жилийн хамгийн том 1️ хувь” аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг даатгалын салбарт хэрэгжиж буй технологийн шийдлүүдээр хэрхэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцэхээр “Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө” салбар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын төлөөллүүд болон Монголын Даатгалын холбооны гишүүн байгууллагууд оролцлоо. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Хот төлөвлөлттэй холбоотой олон алдаанаас гадна зам тээврийн осол авто замын түгжрэлд багагүй нөлөө үзүүлдэг. 2023 оны…

Дэлгэрэнгүй

Сэтгүүлч Б.Ганчимэгийн Ерөнхий сайд Л.Oюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлага “Улаанбаатараас ярьж байна” нэртэйгээр Монголын телевизүүдээр нэвтэрсэн билээ. Гэтэл Б.Ганчимэгийн найз гэх иргэн Д.Туяа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж “Б.Ганчимэг нь өөрийн үүсгэн байгуулсан сэтгүүлтэй. Өөрийн зочин болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс сэтгүүлийн ярилцлагаа авсан. Гэтэл 4-р сард гарах дугаарын зочны ярилцлагаа хийх үеэр нь найруулагч “Hero” Б.Баатар түүний зочинтойгоо хөөрөлдөж байсан хар дүрс буюу яриаг нь эвлүүлэг хийж, нэвтрүүлэг болгон цацсан нь сэтгүүлч Б.Ганчимэгийг хохироосон гэж үзэж байна. Эмэгтэй хүнийх нь хувьд ч доромжилж, дээрэнгүй байдал гаргасан гэж би үзэж байна. Энэ үйлдэл нь “Hero” Б.Баатар гэж хүний 3 дахь удаагийнх болж байна”…

Дэлгэрэнгүй

Хүний нийгэм үүссэн цагаас хойш нийгмийн харилцааг зохицуулах өчнөөн олон хууль дүрэм гарчээ. Гэхдээ ХҮН ЁС, ХҮНЛЭГ ЧАНАР гэдэг механикаар хуульчлах боломжгүй ухаант хүнтэй хамт үүссэн оршихуйн хүчин зүйлийг хүн төрөлхтөн өөрсдөө устгах эхлэл хэдийнээ тавигдсаныг ойлгож ухаарах цаг иржээ. Хүн төрөлхтнийг робот устгахгүй нь ойлгомжтой. Харин ухаан мэдрэлгүй шунан дурлаж, хамаг оюун санаа, бүхий л цаг хугацаагаа хайр найргүй зориулах болсон фейсбүүк, твиттерийн пост, мэдээллийн сайтуудын сэтгэгдлүүд нь хүний мөн чанарт заналхийлж, өрөвдөх хайрлах, харьцуулж, эргэцүүлж бодох шинж чанарыг устгаж эхэллээ. Олон нийтийн сүлжээгээр бусдыг ялладаг, мууг нь үздэг олдмол вирус-шинэ араатанлаг үзэгдэл үүний хамгийн тод илрэл! Сошиалчид бусдыг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бест шүес”, “Мон-Ирээдүй” ХХК-д ажиллалаа. Дээрх хоёр компанийн үйлдвэр кластерийн системээр хамтран ажиллаж,  малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг  нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэ хөтөлбөр дээрх салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татварын…

Дэлгэрэнгүй

Булган аймгийн Орхон сум, Арбулаг багийн иргэн гуравдугаар сарын 21-ний 11:00 цагийн үед малаа хариулахаар мотоциклтой гараад одоог хүртэл сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2024.04.04-ний 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах аврах салбарын алба хаагч, эрэлч нохойн хамт, мөн цагдаагийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын хамт эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны иргэн дөрөвдүгээр сарын 02-ны 21:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2024.04.04-ний 17:42 цагт хүлээн авч эрэн хайж байна.

Дэлгэрэнгүй