Зохиогч: Admin

Яг одоо 15 дугаар хороолол, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд талын Хөлбөмбөгийн талбайд Солонгосын эмч нар гэмтэл, түлэгдэлтэй хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж байна. Өдөрлөгийн хүрээнд Солонгос үндэсний хоолоор иргэдэд үйлчилж байгаа бөгөөд олсон орлогоор нь Төвшинжаргал, Аялгуу гэдэг хоёр хүүхдийн эмчилгээний зардалд хандивлах аж. Уг арга хэмжээг Солонгосын U NINE төрийн бус байгууллага болон “Unicity mega word” компани хамтран зохион байгуулж байгаа юм. Б.Болд

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Aqua garden” хотхон, S’Outlet, “Шунхлай” ШТС-ын барилгыг албадан буулгах захирамж гаргаснаа танилцууллаа. Тэрбээр, тус барилгуудыг Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зурваст барьж, Туул голын эрэг дагуух далан болон үерийн голдрилд саад учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар байгааг дурдаад, албадан буулгахад гаргасан зардлыг “Эм энд Жи констракшн” ХХК-иар нөхөн төлүүлэх, захиалагчдын хохирлыг барагдуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Сүүлийн хэдэн жилд архинаас хамааралтай орон гэргүй иргэдийн тоо эрс өслөө. Захын хорооллоос гадна хотын төвд бөөн бөөнөөрөө сүрэглэн явах тэдгээр хүмүүс нийгмийн байх л ёстой үзэгдэл яавч биш. Яагаад гэвэл тэнэмэл амьдралтай хүмүүсийн нийгэмд учруулах сөрөг нөлөө нь их хорон! Тэд хаана л бол хаана эрхэм дээдсээс ч илүү авирлаж дураараа дургиж байна. Хулгай дээрэм хийхээс гадна гуйлга гуйж архины мөнгө босгодог бүхэл бүтэн давхарга бий болчихоод байгаа учраас төр засаг нийгмийн ийм үзэгдэлд онцгой анхаарч арга хэмжээ авахгүй бол жил ирэх бүр хүрээгээ тэлнэ. Уг нь 2021 онд гудамжны гэгдэх архичдыг албадан эмчилж, хөдөлмөр эрхлүүлэх талаар ярьж байсан…

Дэлгэрэнгүй

Энэ сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын спортын наадам зохиогдож байна. Тус наадамд 11 орны 808 тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөж байгаа юм. Мөн 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож байна. Өчигдөр бүс нутгийн орнуудын хэмжээнд томоохонд тооцогдох уг наадмын нээлт өргөн дэлгэр боллоо. /Биеийн тамир, спортын хороо/

Дэлгэрэнгүй

Нийгэмд дуулиан дэгдээж нийтийн эрх ашиг хохирсон хэргүүд АТГ дээр очоод “алга” болж, саарал байшинд “шингэдэг” жишиг тогтох нь. ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, хил гааль гээд салбар болгонд үүрлэсэн хэдэн тэрбумаар хэмжигдэх авлига албан тушаалын хэргүүдийг сүр дуулиантайгаар АТГ- руу шилжүүлдэг. Гэтэл хэд нь бүрэн шийдэгдэж, эх орон, ард түмнээсээ хулгай хийсэн гэмт хэрэгтнүүдийн хэчнээн нь ял шийтгэлээ хүлээв гэдэг бүрхэг. АТГ шалгаж эхэллээ гэсэн энэ олон сүржин мэдэгдлийн ард яг бодитой үр дүн гарсан нь хэд бол. Үнэндээ олонх нь АТГ-ын сейфэнд түгжигдчихээд байгаа гэхэд гомдохгүй биз. Улсын хөрөнгөөр хэрхэн туйлдгийн бодит жишээ нүүрсний хулгай илчлэгдэж нийгмээрээ шуугихад…

Дэлгэрэнгүй

Миний мэдэхийн л тавдугаар сар гараад л хотод бөөн “засвар үйлчилгээ” эхэлдэг. Явган хүний замын хавтанг хуулж аваад шинээр суурилуулдаг. Яаж ч бодсон жил болгон явган хүний замыг шинэчлээд байвал асар их хөрөнгө мөнгө салхинд хийчихсэн аятай л үргүй цацагдана биз дээ? “Хотын эрх мэдэлтнүүдийн мөнгө угаах нэг арга байсаар ирсэн юм уу” гэж хардан бухимдахаар дүр зураг хаа сайгүй. Өнгөрсөн жил бөөн хөрөнгө, хүч зарж хотын төвийн явган хүний замыг заслаа гэхэд энэ жил шугам хоолой шинэлчэх нэрээр бас л хуулаад хаячихсан. Нийслэлчүүд хавар, зун, намрын турш шороо тоос бужигнасан энхэл донхол замаар бухимдан алхдаг цаг хэзээ дуусах вэ?…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хотын стандарт, хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхигдуулсан 91 байршилд шалгалт хийлээ. Тус шалгалтын урьдчилсан бүртгэлээр архитектур төлөвлөлтийн даалгавартай 87, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй дөрөв, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй 56, зөвшөөрөлтэй…

Дэлгэрэнгүй

Аж үйлдвэр бол аль ч улсын тулгуур багана, эдийн засгийн хөдөлгөгч хүч. Харамсалтай нь ид хийж бүтээх насны эрүүл чийрэг сайхан залуус хүнд хүчир ажлаас зугатаадаг болжээ. Болж л өгвөл биеийн амрыг харж, амар хялбар аргаар мөнгө олохыг илүүд үзэх хандлага хүрээгээ тэлэх шинжтэй. Бүтээн байгуулалтын ажилд оролцож, амьдралаа авч явахын оронд аар саархан жижиг наймаа хийх, эсвэл лангууны ард гар утас зарж, засаж амьдрахыг илүүд үзэх юм. Бульдозерийн жолооч, гагнуурчны ангид орохоосоо цааргалж тогооч, гар утасны засварчин, хүргэлтийн ажилтан гэх мэт биеэнд амар ажлаар хоолоо олж идэх сонирхол давамгайлж байгаа нь цаагуураа улсын эдийн засгийн хөгжилд сайн нөлөө үзүүлэхгүй…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан О.Орхонд урьд авсан нэг тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал ирүүлжээ. Тодруулбал түүнд хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор О.Орхонд урьд авсан мөнгөн барьцаа авах таслан…

Дэлгэрэнгүй

Владимир Зеленский 30 гаруй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, бүс нутгийн цэрэг татлага хариуцсан бүх цэргийн дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн болохоо баталжээ. Тэрээр дайны үед дээрх үйлдэл нь эх орноосоо урвасан хэрэг гэв. Энэ үйл явдал нь Украины сөрөг довтолгооны ажиллагаа үргэлжилж байгаа буюу зэвсэгт хүчнийг бэхжүүлэх хүчин чармайлтын үеэр болж байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлд, авлигын хэргүүд нь “Украины үндэсний аюулгүй байдалд заналхийлж, төрийн байгууллагуудад итгэх итгэлийг сулруулж байна” гэжээ. Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн цэргийн дарга нарыг орлох албан хаагчдыг дайны талбарт туршлагатай, тагнуулын байгууллагаас шалгасан нэр дэвшигчдээс сонгоно гэж үргэлжлүүлэв. Дээрх албан тушаалтнууд бэлнээр болон криптовалют хэлбэрээр…

Дэлгэрэнгүй