Зохиогч: Admin

Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж буй “Шударга сонгуулийн төлөө”нээлттэй хэлэлцүүлэгт парламентад суудалгүй 12 нам, эвсэл оролцож, сонгуулийн луйврын эсрэг санал, бодлоо солилцлоо. Оролцогч талууд Ардчилсан намын зүгээс санаачлан хэрэгжүүлж буй “Шударга сонгууль” ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд, бид болоод өнгөрсөн шударга бус сонгуулийн кейсүүдийг ярих нь зөв хэдий ч үүнтэй зэрэгцээд сонгогчид руу түлхүү чиглэсэн, тэднийг соён гэгээрүүлэх ажиллагааг хийлгүй орхигдуулсан нь маш том алдаа боллоо.Энэ ажлыг нэн яаралтай хийх нь чухал байна гэв. Түүнчлэн ард түмний итгэл найдварыг өвөртөлж байдаг танай нам, сөрөг хүчний ажлаа хийж чадсангүй гэдэг шүүмжлэлийг давхар дайлаа. Эрх баригчид технологийн болон бусад аргаар булхай, луйвраа хийдгээрээ…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2024 оны тавдугаар сарын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа. Тухайлбал: Төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий 100 ширхэг ойн хамгаалалтын зурвас байгуулах, Өмнөговь аймгийн заган ойн санг тэлэх зорилгоор 240 мянган га талбайд бортоготой загаар ойжуулах, 700 мянган га талбайд заган ойн байгалийн ургалтыг дэмжих, Онги гол, Улаан…

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс удахгүй тодорно. Намуудын хувьд энэ бол нэг талаас шүдний өвчин. Учир нь тухайн намын дарга дангаараа шийддэг асуудал биш учраас тэр л дээ. Тухайлбал, МАН-ын нэр дэвшигчдийг тус намын Бага хурал хэлэлцэн тодруулж, батламжилдаг. АН-ын хувьд Үндэсний бодлогын хороо нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулдаг. 2020 оны сонгуулийн хувьд АН-ын нэр дэвшигчид тодорсны дараа энд тэндгүй бөөн хэл ам, гомдол тунирхал өрнөж билээ. Тухайлбал, АН-ын залуу зүтгэлтнүүдийн нэг М.Тулгат “Нэр дэвшихээр 4 жил бэлдэж, 100 сая төгрөгөө хандивласан ч мандатаа авч чадсангүй. Шар хор хөдлөнө гэдгийг амьдралдаа ингэж үзсэн билүү? Засаг авахаараа ингэнэ тэгнэ, битгий доромжлоорой.…

Дэлгэрэнгүй

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч байна. Өмнө нь хоршоо байгуулахад хуулиараа 30 өдөр шаардагддаг. Тэгвэл өнөөдөр “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бичиг, баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн хугацаанд бүртгэнэ. Хоршооны сонгон шалгарсан төсөлд нэг удаад улсаас таван га газрыг үнэгүй эзэмшүүлнэ. Энгийн нөхцөлд газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөд шат шатны хамаарлаас шалтгаалан 110 хоногийн хугацаа шаардагддаг байна. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоо байгуулж, төсөл нь шалгарсан малчдад газар эзэмших асуудлыг  газрын албанд 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна. Цаашлаад хоршоогоо УБЕГ-т бүртгүүлж, төслөө сонгон шалгаруулж, эзэмшлийн газраа шийдвэрлэсэн малчдын  хөрөнгө оруулалтын…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 06-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 404га, хээрийн 504,509га нийт 504913га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиар өссөн. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 54 хувийг Сууц өмчлөгчдийн холбоо, 18 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн барилгын компаниуд эзэмшиж, ашиглалтыг хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг.…

Дэлгэрэнгүй

22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казакстан улсын Астанад хотод болж байгаа билээ. Тус тэмцээнүүдийн финалд Монгол улсаас 22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй 54кг жинд О.Энхсайхан финалд шалгарч үлдсэн бол Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэй 50кг жинд Э.Номундарь финалд үлдээд байна. Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэйчүүдийн 54 кг-ийн финал өнөөдөр 19:00 цагаас эхлэх бөгөөд  Э.Номундарь маань Энэтхэгийн тамирчинтай аваргын төлөө тулалдана. 22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй финал 2024 оны 05.07-нд 16:15 цагаас эхлэх болно. О.Энхсайхан маань эзэн орны буюу Казакстаны тамирчинтай…

Дэлгэрэнгүй

Урсгал сөрөх гэмт хэргийн улмаас гэм зэмгүй явган зорчигчид хохирох тохиолдол их гардаг. Учир нь хүүхэд гэлтгүй том хүмүүс эсрэг урсгалаа хардаггүй. Харамсалтай нь энэ төрлийн хэрэг зөрчил огт буурахгүй байна. Хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, гэрлэн дохио зөрчдөг, жолоо барьж байж гар утсаараа ярьдаг  адал балмад жолооч нарт оноох шийтгэлийг чангаруулая! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Сүхбаатарын талбайд  “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” акц зохион байгуулсан юм. МСНЭ-ээс улс төрийн намуудад 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд уриалга гаргасан. Энэхүү уриалга нь намууд УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтдаа хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтуудыг засаж залруулахад анхаарахыг хүссэн  байна. Улс төрийн намуудын төлөөллийг МСНЭ-ийн дээрх уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, нэгдэхийг уриалсан юм. Иймд Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва МСНЭ-ээс зохион байгуулсан “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” үйл ажиллагаанд очиж уриалгын хуудаст гарын үсэг зурж дэмжиж…

Дэлгэрэнгүй